Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/01/28

Володя Высоцкий

Владимр Высоцкий. Өмнө нь энэ хүнийг тэгтлээ их мэддэгүй байлаа. Гальт кино жүжигчин, нэгэн үеийн залуусын шүтээн нь байсан гэж сонсож байсан. Харин урьд орой ОРТ-р энэ хүний дурсгалд зориулсан концертыг үзлээ.
Оросын бүх алдартай жүжигчид, дуучид түүний дууг дуулж, өөрсдөө энэ концертийг нь хөтлөж байх юм.
Хмельницкий, Безруков, Почечников, Горбунов, Иосиф Кобзон и далее.
Супер супер бас дахиад супер. Ийм гоё дуунуудыг дуулдаг байсаныг нь юун хожуу мэдэрсэн юм бэ л гэж бодлоо. Орсын алдартнууд энэ дууг нь дуулж байхад ийм байгаа юм чинь өөрөө дуулсан нь бүр лайтай байгаа гэж бодоод шууд шөнийн 3 цагт гарч гүйгээд интернэтээс дуулсан дуунуудыг нь татаж аваад сонслоо ш дээ. Өмнө нь энэ хүний дууг сонсож байгаагүйдээ өөртөө харамслаа.
Юу ч гэмээр юм нэг тийм эгэл энгийн хирнээ хүний зүрх сэтгэлийн уянгын чавхдасыг нь хөндсөн юм бодогдуулсан дуунууд байна лээ.
Дуулсан дуу бүр нь өөрийн хөг аялгуу магадгүй өөрийн түүх, эсвэл хаа нэгтэйй болсон явдал, сонссон сураг чимээ гээд л юм юмны тухай гэхдээ энэ нь хүнд юм бодогдуулахаар гоё. Нээрээ гоё гэдэг үг багадах байх гэж би ойлгоод байгаа.
Сэтгэлийн тань хөгийг оролдож чамайг хөглөх гээд байгаа ч юм шиг тэгсэн мөртлөө гэнэт тунирхан шаал өөр юмны тухай хүүрнэх шиг, нэг бол сэтгэлийн хөдлөлөөө тодоор гарган чамайг хөгжөөж эргэж хургаад л.
Хөгжим дууны үг хоёр нь надад л нэг иймэрхүү бодол төрүүлсэн. Хамгын гол хэлж буй зүйл нь хүн хүнээрээ байх л чухал гэдгйиг л хүн бүрт хүргэж байгаа юм болов уу. Би лав одоо Высоцкийгоос салахгүй ээ. Ёстой нөгөө улаан фэн гэж байдаг бол тэр нь болно оо хэхэ. Та нар ч гэсэн нэг сонсоод үзэрэй. Хамгын гол нь дууных нь үг, гаргаж буй сэтгэл хөдлөл мөн түүний аяыг нь тогтоод удаан сонсоход л болно.
Сая сая залуусын зүр сэтгэлийг эзэлж тэртээ он жилүүдэд шүтээн болж байсан нь үнэхээр лайтай юм аа. Магадгүй хүн бүрийн сэтгэлд байсан уянгын чавхдасыг нь энэ хүн хамгийн ихээр хөндсөн байхаа гэж.
В.Высоцкий танд баярлалаа. Хүн хүнээрээ мөн тан шиг байх сайхан юм аа. Энийг би энэ нэвтрүүлгээс чинь харлаа. Сайн найз сайн аав, сайн иргэн байна гэдэг тань шиг л амьдрахыг хэлдэг юм байна. Танд баярлалаа. Би бас хорвоог дутуу дулимаг мэдэрч явсан байна. Дахиад зөндөө олон гайхам, сонин зүйлүүд дандаа тааралдах байхаа.
Алдсан алдаагаа нулимал хаячаад ахиад урагшаа алх
Амьдрал өөрөө баян болохоор алзахгүй чи
Бодол бүрээ цэгцлээд босоод алх
Богинхон шүү чиний амьдрал амтыг нь мэдэр

2007/01/26

Хүний шүлэг.

Дуусашнүй хэмээх нэгэн блог өөрт маань их таалагдлаа. Энэ дээр байгаа шүлгүүд нь их сонин бас их мэдрэмжтэй ч гэмэр юм аа Надад лав дахин дахин уншаад баймаар санагдаад байгаа.
Өөрийн тань шүлгүүдийг блогдоо тавьбал зохиолчийн эрх энэ тэр зөрчдөг юм болов уу.


Зуны аадар, тэргэл сарыг би ямар их үгүйлнэ вэ.
Зуслангийн дулаахан шөнөөр нойр хулжих сан.
Анхилам, чийглэг үнэр хамар цоргихыг мэдэрч
Алс холын оддыг гар сунган тоолохсон...

Орчлонд хэн хүнийг хайрлаж, хайрлуулж
Оргилж, дундарч явах заяагаан тэмтэрч
Өдөр шиг ирээдүй өмнө минь тосохыг мэдэрч
Өөрийн минь орон зай хорвоод бийд баярлах сан...

2007/01/25

Аавдаа Ц.Хулан

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хорвоод ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлэгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

2007/01/22

Миний амьдрал

Амьдраx xүсэлтээдээ амьдарч байгаа юм уу?
Аргагүй амьсгалдаг болоxоороо амьдарч байгаа юм уу?
Юу ч санагдаxгүй байна миний өнгөрснөөс
Юундаа ч би xорогдоx билээ

Утгаа алдсан амьдарлын нугачаанд
Уруудаж өгсөж зөндөө л явлаа
Урагшгүй одонд төрсөн юм уу би?
Уxаарч чадашгүй нь амьдарлыг би

Одоо яваxад xарамсаx юм алгаа
Орчлонгоос би залxаж гүйцлээ
Хууран мэxлэлт xудал гүжирдлэг
Хүмүүний амьдрал ямар уйтай вэ

Дурлаж xайрласандаа би гутраагүй
Дундуурxан сэтгэлдээ ч гутраагүй
Дуусгаж чадаагүй амьдралдаа ч xарамсаxгүй бна
Дутуу татсан тамxиндаа ч xорогдоxгүй байна

Зүгээр л би буцмаар байна
Зүгггүйтэж xаналаа амт алга
Зүрx алдан дурлаж үзлээ бал алга
Зүгээр нэгэн байж үзлээ утга алга

Нэг хэсэг энэ шүлгийг уншаад л огцом уяраад л шаналдаг байж билээ. Одоо ч ард өнгөрсөн дөө. Дурлаж үзсэн чинь бал нь хэтэрхий чамин байсан болохоор салмааргүй байна.
Санаад л, санаад л, санаад л
Аль хэзээний өнгөрсөн тэр дурлал
Ахин ирсэн юм шиг
Санаад л, санаад л, санаад л

Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л
Тэврэхсэн, үнсэхсэн, энхрийлэхсэн
Тээр жилийн анхны нэгэн болзоо шиг
Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л


*********************************

Чамайг дурсан сэтгэлээ аргадан сарxад шимэxдээ
Чимээгуй ертөнцийн ширxэг болон гунигаа аялна
Аяганд мэлтэлзэx сарxадын үнэр xамар цоргиxод
Амраг сэтгэлийн уяа xувирч сэтгэл гэгэлзүүлнэ



Борооны дараах цэцэгс уйлахыг би харсан
Буурал модод навчин нулимсаар уйлахыг бас үзсэн
Цэцэгс шүүдрээр модод навчисаар уйлдаг
Цэнгэлээр дулихан энэ хорвоод би гунигаар уйлдаг



Сарны дор уйтгарт автан бодол болон суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам
Сарны дор гунигт автан уйтгарлан суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам

Харанхуй аниргүйн дунд би дотогшоо уйлж
Халуун нулимсаараа сэтгэлээ угаах агаад
Сэтгэл онгойж цээж дүүртэл амьсгалах мөчид
Сар тонгойж сэтгэлийг минь гэрэлтүүлэх мэт

Нугас шувууд ч үгүй эзэнгүй бас л өнчин
Нуурын ус гунигийн аялгууг тоглох шиг санагдана
Яг л тэр гунигт аялгуунд тохирсон дууг нь
Ялгуун саран надад зориулж дуулах шиг бодогдоно

Гуниг харуусал шингэсээр нулимс унах аж
Гашуун амт нь нуурын усанд шингэн уусах аж
Саран авхай нуурын уснаа толидон буух аж
Сар, сэтгэл, нуур гурав ийн нэгдэх аж

2007/01/20

Огоо андын энэ бичлэг сэтгэл хөдлөгөчихлөө та бүхэн уншаарай мөн эрхэм анд чиний бичлэгийг өөринх дээрээ тавьж нүд тахалж буйд уучлалт эрье. Одоо болтол ээждээ ийм сайхан үг хэлж чадаагүй молхи би вээр сэтгэл их хөдлөлөө
Эх
Намар оройхон шувууд буцаад дуусчихсан, моддын шар навчис газар дэлхийг бvрхэн шав шар єнгєтэй болгоод, нvцгэн моддын сэрийлдэх мєчрvvд ямар нэгэн амьтны гар хєлийг санагдуулам арзайлдсан гуниг дvvрэн тэр орой тєрєх тасгийн цонхон дээр нэгэн эх хэвлий дэх vрээ бvvвэйлэх мэт тэврэн алсыг ширтэн зогсоно. Хvмvvний амьдрал нэг нь ирж нєгєє нь буцаж байдаг улирал солигдохтой яг л ижил юм даа. Намар дуусч євєл хаяанд ирж, миний хvv ч тєрж оронд нь хэн нэгэн бас л явах байх даа хэмээн гунигтай ч юм шиг баяртай ч юм шиг бодолд ороогдон зогсох эхийн сэтгэлийг юутай ч зvйрлэлтэй билээ.
Тэр шєнє эх тєрж хvvтэй болов. Хамаг л шим шvvсийг нь сорсоор байгаад гарч ирэв vv гэмээр улцайсан улаан амьтан vе мєч бvрийг нь салгаад эргvvлж нийлvvлэх мэт євтгєн тєрєхєд эх миний хvv хэмээн нулимсаа барьж ядав. Хайрт ханьдаа ингээд л нэг хvv тєрvvлж єгдєг байж. Тэр минь арван жил хvлээсэн юм сан хэмээн дотроо бахдалтайяа бодсоор арван сар хэвлийдээ тээсэн хvvгээ хайр энхрийллийнхээ дээдээр vнсэв.
Хvv хоёр ой хvрчээ. Оройхон гарсан болоод ч тэр vv баахан нялцгай, бие муутай, юм л бол євчин ороогоод салахгvй. Эх єєрєє хvнийг vхэл амьдралын заагаас авардаг эмч мєртлєє хvvгээ євдєхєд л яаж ч чадахгvй дэмий бачууран єєрєє барьж аваад євчин тусгачихсан юм шиг л дотроо шанална. Єчнєєн олон хvнийг аврагдах найдлагагvй байхад нь хамаг л сэтгэлээ гарган хєл дээр нь босгодог байсан сан, бурхан надад заяасан ганц хvvг минь буцаагаад аваад явчихвал би чинь одоо яах болж байна хэмээн єдєржин євчтєн сахиж ядарсан ч шєнє цурам хийлгvй хvvгээ манан зvvдлэхэд нь тугалга хайлуулж, vнэгчлэхэд нь дагаж инээсээр нэг юм хvн болгож авав.
Хvv таван нас хvрчээ. Yеийнхэн дотроо шавилхан биетэй, эхийнхээ хажууд байсаар байгаад нялхамсуу болчихсон, юм л бол ємєгнєн доголон нулимстай явж байдаг хvvгээ харахаар эх ямар ч vед сэтгэл нь тайвшран уртаар санаа алддаг байлаа. Хvvдээ багаас нь vлгэр уншиж єгєн vсэг заасаар байгаад тvгдчиж ээрч мууран хэдэн vг холбож уншихад нь эгээ л анх тєрvvлж байсан шигээ миний хvv хэмээн бахархан бодож хайр энхрийлэл нь оргилон бялхав.
Хvv найман нас хvрэв. Есєн сарын нэгний єглєє хvvгээ хєтлєн сургуульд нь авч явж байхдаа эх єєрєєсєє холдуулан нэг л танихгvй хvнд єгєх гэж байгаа юм шиг санагдан дотор нь бачуурах авч нєгєєтэйгvvр хvv нь эрдмийн ихийг сураад олны дунд сайн сайхан явах болно гэсэн бодлоор єєрийгєє тайвшруулаад хvvгээ хайрлан үнсэв.
Хvv анх хилийн дээс алхав. Саяхан л эхийнхээ ширгэсэн хєхнєєс зvvгдээд салдаггvй байсан хvv нь єєрийнх нь хvсэж байсанчлан эрдмийн ихийг сурахаар алсыг зорих боллоо. Єдий олон жил амандаа хийх нь холгvй єсгєсєн хvv нь хvний газар яажшуухан явах бол хэмээн дотроо шаналавч хvvдээ мэдэгдэн санааг нь зовоохгvй гэсэндээ дэмий л баярлаж буй дvр эсгэнэ.
Хvv их сургуульд оров. Бага хvvхдийн зовлон бага том хvvхдийн зовлон том гэгчээр уруул дээрх хэдэн шар vс нь ургаж гvйцээгvй ч хvv нь орой vдэш янз бvрийн шалтаг хэлэн гарч алга болон утаснаас уяатай юм шиг зvvгдэж эхлэв. Шєнєжин хvvгээ хvлээн цурам хийгээгvй эх vvр цvvрээр орж ирэхэд нь “Хаашаа алга болчихов?” хэмээн зандрах авч эргэж харан тогоотой хоолыг нь халаах зуураа бvгдийг мартаад “Май хоолоо ид” хэмээн энхрийлэн vнсэнэ.
Хvv эхнэр авав. Ээжийнхээ єврєєс дєнгєж гарав уу эхнэрийн євєрт шилжсэн хvvгээ харамлах ч шиг эхэд санагдавч ямар ч гэсэн хvv минь л жаргалтай байвал болоо хэмээн хvvдээ ерєєл хvсэх ажээ. Хvний нялх хvvхдийг гомдоочих вий, хvний биш миний охин болж байгаа юм шvv хэмээн хамтад нь хайрласаар нэг л мэдэхэд хуримын зар хавьд тарж ахан дvvс цугласан байлаа. Найрын ширээний эхэнд хоймор дvvргэн суух хvvгээ харахад манцуйндаа vнэгчлэн инээж байсан тэр vеэсээ огт том болсон харагдахгvй ажээ. Ирсэн гийчдэд зориулж хvvгээ ая барихад нь л хvн болгосноосоо хойш амнаас нь хий гарч байхыг хараагvй эхийн сэтгэл гэгэлзэн хєєрч миний хvv чинь том болсон юм байна шvv дээ хэмээн нулимсаа барьж ядан асгарууллаа...
Ээжээ хvv нь таныгаа манцуйндаа ирж л ганц жаргаасан байх магад тvvнээс хойш дандаа зовоож байсан биз. Таныхаа тєрсєн єдєрт хvvгийнх нь барьж чадах ганц бэлэг л энэ юм даа. Тандаа хамгаас их хайртай шvv гээд баруун хацраа vнсvvлье. Удахгvй очиж зvvн хацраа vнсvvлэх болноо
М.Огоо

2007/01/17

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сvvлд
Мартаагvй vлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сvvмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Нулимс чинь - Б.Лхагвасүрэн

Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог

Дэргэд уйлсан нулимс чинь
Дэрийг чинь нэвтэлдэг нь худлаа
Зүйргүй хайртай надад нэвчиж
Зүүдийг минь хүртэл норгодог

Бөмбөрөөд байгаа нулимс чинь
Хацрыг чинь эсгэдэг нь худлаа
Бөртийж байгаа миний
Халуун голыг зурдаг

Үрчигнээд ирдэг нулимс
Өөрт чинь шингэдэг нь худлаа
Үйлийн үргүй хайртай миний л
Зүрхэн дээр хатдаг.

2007/01/12

Шөнө дунд

Амирлангуй их хүсэл үүлэн сүүдрээс дайжиж
Алаг дэлхий аниргүйд автан шөнө ирэхүйд
Амраг хосууд хайраараа зул асааж
Алиахан жаргалдаа сүлэлдэн уусахад
Хайрын цэцэг шөнө ургадаг

Нам гүмийн дундах тэр тансаг аялгуунд
Нялх үр хэвлийд ургадаг
Үлгэр уяссан бүүвэйн дуутай
Үгсэж бүх хорвоо уярна
Шөнө дунд үр ургана

Энгэрээс сүү ивлэж
Элгэнд энхрийхэн нар асахад
Үүлэн сүүдрээс үрээ харамлан
Үнсэхдээ тарни шивнэж
Шөнө дунд би ургана

Удаан хүлээсэн хүүгээ санаж
Уярч суухдаа санаж бэтгэрээд
Бурхад амрах гэгээн шөнөөр
Буурал ээжийн санчганд мөнгөн хяруу нэмж
Шөнө дунд ижий минь ургана

Нөмгөн цагаан салхиар орчлонг шинжиж
Нөмөр дулаан аав минь бодлоо тайлж нойрсоход
Сарны мөнгөн туяа духанд минь үрчлээ нэмж
Сайхан аав минь зүүдэлж ухаан нэмнэ
Шөнө дунд аав минь ургана

Дахиад л шөнө болоход орчлон ивлэнэ
Далай их хайранд амьдрал үржинэ
Атаа хорсол муу бүхнээс ангид
Аниргүй чив чимэээгүй шөнөөр
Ахин дахин нас нэмж
Шөнө дунд хүн ургана