Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/05/11

Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр


Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зvvгдсэн хэвээр байлаа. Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ тvvнийг тайтгаруулах гэж ядах бeгeeд тvvний тайтгаруулах vг бvрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв vг урсгаж eeрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан тvлэгдэх чимээ сонсогдон eрeeрvv нь нялуун vнэртэй хурц хиншvvний vнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны eрee тийш хeл мэдэн гvйж оров. Гал тогоондоо ороод цахилгаан зуухаа салгаж орхиод дараа нь улам ч ихээр амаа ангайн уйлж гарлаа. Хvн харвал eдий том болсон хvvхэн ингээд уйлаад байхдаа яадаг юм хэмээн хэлэх байх, гэхдээ л Танхил eeрийн эрхгvй гэртээ ганцаараа жаахан хvvхэд адил бахирах шахам уйлсаар байлаа.
Танхил уул нь айлын ганц охин, дээрээ 2 ахтай. Тиймээс ч ээждээ жаахан нялуурангуй eссeн билээ. Гэхдээ л эрх гээд бусдын адил зeрvvд гeжvvд элдэв зан гаргаж гэр орныхныгоо зовоож байсангvй, харин жаахан аргадуулах гээд байдаг гэмтэй байж магад. Eрeвч сэтгэлтэй дээ ч тэрvv, бусад охидыг бодвол уйлах нь олон, гэхдээ асгартал уйлаад л дорхноо тайвширчихдаг тийм л нэгэн бусдын адил оюутан охин ажээ. Eнeeдeр тэгтэл уйлсан ч гэлээ тайвширах янзгvй харин ч хvvхэд адил гэртээ ганцаараа гомдолтой гэгч нь нулимс дуслуулсаар байлаа.
Тэгнээ тэгнэ урд нь нэг eдрийн eмнe туршиж байх минь ч яавдаа хэмээн миний энэ цагийг нь тулгаж байж eмнeх ажлаа хийдэг энэ зан уу eeрийгee зэмлэнгээ хайрагдсан саваа гуниглан хараад цонхоо дэлгэн нээгээд, ханын цаг харахаар зочны eрeeнд оров. Энэ бяцхан тeмeр савыг хэрэг болгон eчигдeр шинээр худалдан авсан сан. Харин одоо дахин хэрэглэхийн аргагvй шатах шахсан хар ёроолтой тeмeр сав болон хувирчээ. Цагаа хартал 15 цаг дeнгeж eнгeрч байлаа. Толинд хартал eeдгvй сeрвийсeн хэдэн vс, уйлсаар байтал улайн бvлцийсэн нvд нь eeрт нь улам ч таалагдсангvй. Дахиад эхнээс нь бvгдийг нь хийх хvсэл байвч бvх материалаа хуулж авсан жорынхоо дагуу найруулж хутгаад бvгдийг нь тvлхихсэн хvн. Хэдийгээр eeрт нь цаг байсан ч гэлээ, юу ч хиймээргvй, зvгээр л орон дээрээ суугаад л уйлаад баймаар байлаа. Нилээдгvй eдрийн eмнeeс eнeeдрийг хvсэн хvлээсэн сэн. Ийм муухай бvтэлгvй юм болно гэж урдаас мэдсэн ч болоосой. . . Асаалттай хeгжим уянгалан дуугарч, фм радиогийн хeтлeгч гоёмсог vгээр хачирлан мэндчилгээ дэвшvvлнэ . . .
Алагхан нvдэн чи минь амьдрал минь сэмээрхэн ороод ирсэн ч гэлээ Амьдарлаас хэзээ ч авч байгаагvй хамгийн vнэтэй бэлэг минь болсон шvv . . .
Танхил гашуунаар биш ч гэлээ гомдоллон уйлахаа болиод нvvрээ хeнгeхeн будаад удахгvй ирэх хvндтэй хvнийг тосон хамаг бvтэлгvй явдлаа тоочоод уучлал гуйхаар шийдлээ. . .
Уг нь eнee орой хeeрхeн тохилог кафед хайртай залуутайгаа хамтдаа нэг оройг eнгeрeeхeeр урилгыг хvлээн авчихаад хeeр баяр дvvрэн дvvлэх нь холгvй байсан сан. Тэгээд л eeрийн гараар амттай гэгч нь шоколод бэлтгээд зvрхэн хэлбэрт оруулж, хайртынхаа хацар дээр зeeлeн vнсээд eгье хэмээн дотроо хатуу тeлeвлeeд интернет ухсаар их л сайхан зураг жортой нь олоод хэвлэж аваад хадгалсан билээ. Эртээд гэртээ салат хийгээд eгсeнд учиргvй баярлаад амттайг нь гайхаад дуустал нь идсэн болохоор л дэлгvvр eчнeeн зардаг хайрцаг савтайг биш eeрийнхee гараар хийсэн амттай шоколадаар ахиад баярлуулья гэж шийдсэн сэн. Гэрийнхээ хайруулын тавгийг голоод хэрэг болгон дэлгvvр орж цоо шинэхэн бяцхан сав, жор дээр бичсэн бvх зvйлсийг авч хадгалчихаад eнee eглeeг сэтгэл дvvрэн угтаад толинд харан vсээ самнаж байлаа.
Гэтэл харин шатлан тайрсан хэсэг vсээ урдуураа унжуулбал илvv хeeрхeн харагдах мэт санагдан цаанаасаа эз нь хатгаад байсан болохоороо Танхил хайч гаргаад тэр дор нь тайраад орхисон. Гай дайрсан мэт тэр хэдэн vсээ даанч богино тайрчихав. Толинд хараад янз янзаар хэдэнтээ самнаж vзсэн нь сахил хvртээд шал дордов гэгчээр тэр хэдэн vс vнэхээр эвээ олсонгvйд Танхил eeрийн эрхгvй уур нь хvрч нулимс цийлэлзvvлэн уйлж эхэлсэн билээ. Анх удаагаа энэхvv баярын eдрийг тэмдэглэхээр зэхэхдээ хайртай хvндээ улам ч хeeрхeн харагдахыг хvсэхдээ ийм дэимй юм болно гэж бодсонгvй. Заавал eнeeдeр ингэж тайрахдаа яахад дээ хэмээн eeрийгee зэмлэн уйлсан боловч яах аргагvй байсан тул бушуухан шоколадаа хийчихээд гал тогоондоо ороод жороо дэлгэн тавиад тухтай нь аргагvй савандаа элдэв зvйл найруулж эхлэхдээ бараг л тайвширсан байлаа. Гэрийн утас нь жингэнэн дуугархаар нь бушуухан гvйчихээд ирье хэмээгээд утсаа автал найз нь харин яаж баярлах гэж байгааг нь асуусанаар хамаг хэрэг мандсан билээ. Тvрvvхэн тайрсан vсэндээ харамссан найздаа нэг гомдоллож эхэлтэл нvднийнх нь нулимс eeрийн эрхгvй цийлэгнэн урслаа. Анх удаагаа баяр тэмдэглэе хeeрхeн харагдая гэтэл гээд л уйлан vглэж байгаад халуун зуухан дээр тавьсан сав, шоколад хийхээр бэлдсэн зvйлээ тvрхэн зуур мартжээ. . .
Сав шажигнан дуугараад . . .
За тэгээд л уйлаад сууж байна даа. . .
Тог тог тог . . . Хаалга зeeлeн тогшиход Танхил гvйн очиж тайлахад хайрт нь улаан сарнайн баглаа барин инээд алдан зогсож байлаа. Шатмаг хиншvv ханхалсан гэр, Танхилын нулимс гvйлгэнэсэн царайг хараад ямар нэг юм болжээ хэмээн дотроо таалаа. Гартаа гал улаан цэцгийн баглаа тэвэрсэн Танхил уруулаа цорвойн гомдолтойгоор ямар нэгэн зvйлийг урд хойно нь оруулан уйлагнан ярьна.
Хайрт нь бvгдийг ойлгон тvvнийг тэвэрлээ. Танхилаа чамдаа баярлалаа, vнэхээр сайхан байна. Бэлэг . . .
Чи минь eeрee миний бvvр авахыг хvсч байгаа хамгийн vнэ цэнэтэй бэлэг минь юм шvv дээ. Надад eeр элдэв бэлэг хэрэггvй ээ, хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэсэн энэ бvтэлгvйтэл чинь л надад хамгийн eхeeрдeм хeeрхeн бэлэг боллоо шvv дээ.. . .
Сvvлчийн дусал нулимс нь хацар дээр нь бeмбeрeн унаж байсан ч Танхил жаргалтай инээмсэглэн байлаа. Удалгvй нvд нь ялимгvй гялалзсан инээд хeeр, аз жаргал бялхсан Танхил хайрттайгаа хeтлeлцeн гадагш гарлаа. Eвлийн сvvлчийн сарыг угтаж, гадаа шинэхэн цас зeeлeн зeeлeн хаялж хeтлeлцeeд яв, хeтлeлцeeд яв гэх шиг Танхилын дэлгэн тоссон алган дээр зeeлeн буугаад хайлан одож байлаа.
Тиймээ бvтэлгvй ч гэлээ eнeeдeр Гэгээн хайрын eдeр.

Чєтгєр алгадмаар Valentine’s Day


Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа. Уул нь миний найз бүсгүйчүүдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би өрсөөд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л өөрийн эрхгүй гараад явж байгаа юм. Өнөөдөр чинь Гэгээн Валентиний өдөр шүү дээ. Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа.
Түрүү жилийн Валентиний баяраар өрөөнийхөө найз бүсгүйтэй дэлгүүр явж найз залууд нь өгөх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт үсчин орж бэлгийг нь тэврэн сууж, үсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа үдээд хоцорсон хүн нь би байхгүй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хүйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггүй, тэгэхээр нь тийм ч холгүй байсан болохоор нь гэрлүүгээ алхаад л харьчихсан. Хажуугаар өнгөрөх залуучууд бүгд л хос хосоороо хөтлөлцөж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална.
Над шиг хайртай хүнгүй ганцаардсан уйтгартай хүн тэрхүү хөл хөөртэй оройн гудамжинд дэндүү илүүдээд байх шиг. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг баяр тэмдэглэх хүнгүй хөөрхийлөлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо өөрөө хүртэл ичсэн хэрнээ хүмүүст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа. Хүн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаа юм байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрүүгээ явж байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хүнтэй болчихоод энэхүү баярыг заавал хайртай хүнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн өөрөө өөртөө тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бүдчин гэр өөдөө явж харьсан сан.
Тэгтэл яг нэг жилийн дараа өнөөдөрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо өрөөндөө орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгүй яриаг сонсоод дагаж дэлгүүр яваад л түрүү жилийн бүхэн дахин давтагдах юм гэж үү. Өөр үед дуртайяа тусалмаар л байна. Даанч өнөөдөр чадахгүй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн өрөөнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хүүе сайн уу, чи миний гар утасруу залгадаа. . . заа хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрөөрүүгээ хурдлав, болоод явчихлаа утас дуугарч байна.
Утсаа шүүрч аваад л тэр дор нь анзаарагдахгүй гээр таслаад хаячихлаа. Хүүе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж үү. . . Болж л байна хаана урьж байгаа юм бэ . . . Тэгвэл 8 өнгөрөөд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нүүр бардам хажуу ширээний найз хүүхэнрүүгээ бардам ширтлээ. Нөгөөх маань ч бараг амаа ангайн чимээгүй чагнаж байсан юм чинь. Өө за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа. Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 өнгөрөөд гараад явна даа гэж сэтгэл хангалуун өгүүллээ.
Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгүүр явах нуу, тэгж ч ярихгүй ээ хө. Ямар үерхэж байгаа бишдээ би бэлэг авахгүй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нөгөөх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хөндүүр хайртай хүнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгүүр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа.
6 нэгэнт өнгөрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа өмсөн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгүүр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зөндөө баярлаж байгааг нь харахад тэртээ тэргүй гунигтай байгаа зүрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хөөрхий найз маань миний үгэнд итгээд надад зөндөө л заавар зөвлөгөө өгөөд нүүрний будгаасаа хүртэл илүүчлэх гэж оролдоод авахгүй болохоор минь амжилт хүсээд гаран одлоо. Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад өглөө.
Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаад байсан болохоор ажлаа яагаачгүй дуусчихсан. Кино ч биш, зүүд ч биш болохоор мэдээж хэн ч надруу залгасангүй. Ажил дээрээ гав ганцаараа торойн үлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгүй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зүстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бүсгүйчүүлээс юугаараа ч илүү биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгүй ээ, ээж минь намайг бусад залуу хүмүүстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хүн шиг цог золбоотой гэртээ орох юм шүү. Зүрх уйтгартай цохилно, чөтгөр ав Валентиний өдөр чамайг. . .
Ирэх жил заавал хайртай хүнтэй болчихоод энэ баярыг баяр хөөр дүүрэн тэмдэглэнэ дээ. Амлая.

2007/05/10

Б.Лхагвасїрэн : Монголын их хээр тал


/Аавынхаа дурсгалд/

/
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
/
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Үр асахын тал…
Бухим шөнийн тэнгэрийг цэцэг гижигдэхэд
Буусан ододыг шигшин гэгээнд холих
Үүр цайхын тал…
Ерхөг сугартал цалалзсан салхи
Ердөө л хагасын нь туулаад омог нь эцдэг
Салхи эцэхийн тал…
Туулайн дэгдээтэй саран үүл харайн гулгаж
Туйлдаж дунд нь хээр хонон цонхийдог
Сар хэвтэхийн тал…
Хавтгайн ингэ хэвтээд босоход
Харганын толгойд нь өрөм дарайж үлддэг
Сүү дусахын тал…
Нуган нуган үрдээ “хаан” цус нь эргэж
Нулимсны нь горыг тайлж, эргээд урагтаа төрдөг
Сүнс эгэхийн тал…
Дээлэндээ багадталаа Богд Чингис бага болж
Дэлхийн өмнө бохироогүй өвдгөө нугалж мөргөсөн
Хаан сөгдөхийн тал…
Бусдад тэгтлээ заяахгүй энэ их талыг жийж төрсөн үрд нь
Бурхан хүртэл атаархдаг
Хатан амаржихын тал…
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал

Б. Лхагвасїрэн : Хил дээр бичсэн шїлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Ай мөн сайхнаа
/
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэг ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
- Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
- Үхтлээ суунаҮхсэн хойно сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ
- Зарах юм байна уу? гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нүд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
- Үгүй дээ
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Үхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаан өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хөвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм аа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутагруу минь унагасан нүдээ ав!
Өвөг дээдэс минь Ясаан дор нь ивсэн
Өндөр оронд чинь санаархваас заяа чинь дутна

BEH-d


Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи
Навчсаар үйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн



Би мартагдана


Гараараа биеийг чинь ямар зөөлнөөр энхрийлж таалж байсныг

Гайхалтай сэтгэлийн хөдлөл, үнсэлт, тэврэлт, дурлалыг
Магадгүй нэрийг минь, насыг минь, нүдийг минь
Мартчихна даа чи, бүгдий нь ор тас мартана

Зөөлөн салхи чихэнд чинь нэрийг минь дандаа шивнэдэг
Зөрөөд өнгөрхөд чинь модод зүрхээн дор чинь дэвсдэг
Зүрх чинь намайг мэдэрдэг ч чи гайхан зогтусаад
Зүгээр л навч гээд дээгүүр минь гишгээд өнгөрдөг

Бороотой чийглэг салхи хөшиг тэврэн эргэлдээд
Болор тунгалаг саран цонх дүүрэн ширтээд
Саруулхан шөнө гарыг минь дэрлээд ямар зүүд зүүдэлсэнээ
Санахгүй дээ чи, яасан ч эргэж санахгүй

A.Амарсайхан : Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир

Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.
Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.
Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.
Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.
Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.
Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир
Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.Дүгнэж хэлэх үгТэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

2007/05/09

Чамдаа

Хїнийх болчихсон уруулыг чинь їнсэн
Хагацлыг їгсийг чамдаа шивнэе
Хїсэл дагаагїй зїрхийг чинь тэврэн
Хїлээсэн хїлээлтээ энд л цэгцлэе.
Хайр бялхсан жаргалд чинь зїїгдэх
Хугасхан гэмшлийг нулимсаар цайлгая.
Харуусаж гуниагїй хонгор сэтгэлээр
Хайрлаж явна аа,їїрд чамайгаа

2007/05/08

Бодлын бороо


Зєєлєн зєєлєн урсах
Зїрхний намуун шивнээ ч юм уу даа
Зїїд манан хоносон
Зєєлєн сарын илбээ ч юм уу даа

Бороо бороо орсоор л
Бодол минь халгилсаар л байна

Холын холоос илгээсэн
Хайрын мєнгєн захиа ч юм уу даа
Холдож ойртон наадах
Хос оддын уянга ч юм уу даа

Бороо бороо орсоор л
Бодол мниь халгилсаар л байна

Дурсан дурсан санах
Дуртгалын бїлээн салхи ч юм уу даа
Дуусгаж амжаагїй миний
Дурлалын тухай аялгуу ч юм уу даа

Бороо бороо орсоор л
Бодол мниь халгилсаар л байна

2007/05/07

Саад бол шалгуур

Єнєєдєр орой гэртээ ирчээд сууж байсан МЇТВ-р нэг кино гарч байна. Халит сонирхож їзэв. Яагаад ч юм асар их юм бодогдуулсан кино байлаа. Гол дїрд нь миний дуртай жїжигчин Уилл Смит тогложээ. Энгийн нэгэн америк залуугийн амьдралын тухай мєнгє олох ямар хэцїїг ажил хийх гэлэг тийм амар биш гэдгийг, алдар нэр амжилтанд хїрэхийн тулд яаж шургуу хичээж байгаа тухай їнэн тас їзїїлсэн. Гальт зарим їед нь єєрийн эрхгїй санаа алдаж суулаа гэж. Магадгїй би ийм замыг бас туулсан болоод ч тэр юм уу. Киноны хамгийн оргил хэсэг нь 5 настай хїїгээ тэврээд метроны буудалын ОО-ийн єрєєнд унтаж буй тэр хэсэг байлаа. Їнэхээр зїрх шимшрэм байлаа. Эцэг хїний їрээ гэсэн сэтгэл ийм їед л гардаг юм байх. Хаалгыг нь хїн нїдэхэд хїїгээ сэрчих бии гэж чихийг нь таглан байж ядаж буй тэр дїр чимээгїй урссан эцгийн нулимас хэзээ ч їл мартагдах байх аа. Хэдийгээр кино ч гэсэн амьдралд элбэг байдаг л асуудал шїї дээ. Орох оронгїй айлын хажуу єрєє хєлслєн ааш муутай гэрийн эздийн аяыг олох гэж їр хїїхэдтэйгээ чангахан ч инээж болохгїй амьдарч буй залуу гэр бїл асар олон л байгаа манайд. Тэр хїмїїс энэ киног їзээсэй. Учир нь эндээс мєрєєдєлдєє хїрэхийн тулд хїн яаж зїтгэж хичээж байгааг, аз жаргал єєрєє зїгээр хїрээд ирдэгїйг харж авч ыболох юм. Би нэг их зовж їзээгїй л дээ сайн аав ээжийн буянд гэхдээ тэр тусамаа аав ээжээ аль болох олон юмаар шатаахгїй єсєх юмсан гэсэн сэтгэлтэй байсан. 10 жилд манай ангийнхан ёоз ёозоор хувцас сольж ємсєєд, тєрєл бїрийн тоглоом тоглоод л оросууд яджийхад цєєхєн хїїхэдтэй тэрїїндээ амь тавьдаг юм. Найз нар бардуулаад л би нэг удаа ч ээж аав хоёрыгоо ийм тоглоом аваад єгєєч гэж гуйдагїй байж билээ. Аав намайг муу санаатай гээд л . Учир нь би дэлгїїр хэсэхдээ юм авмаар бол байн байн очиж їзээд байдаг авъя гэж ерєєс хэлдэггїй байсан юм. Харьцангуй эрт мєнгєний їнэ цэнийг мэдэрсэн болохоор аав ээждээ тээр болж дэмий зїйлээр шатааж чаддагїй байж билээ.

Хїїхдїїдийг єєрсдєє мєнгє олж чадахгїй байж аав ээжээ яах гэж торгодог байна гэж заримдаа учрыг нь олдогїй байж билээ. Нєгєє нэг их гоё тоглоом энэ тэрээсээ удахгїй уйдаад будаа болгоод хаячихна.

Сїїлд бодоод байхнэээ хэтэрхий эрт хєгширсєн юм шиг байгаа юм хїн хїїхэд бол хїїхэдээрээ залуу хїн бол залуу хїнээрээ л байх хэрэгтэй байх. Наснаасаа эрт ухаажиж наснаасаа эрт томоожисоор байгаад одоо євєє гэсэн нэрнээс єєр зїйлгїй боолжийна доо. Євєє ....., хадам эцэг, эцэг, ах......... найз нєхєд танил нартаа нэг иймэрхїї дїрээр буудаг болж. За сэдэвээсээ хадуураад явжийна. Киноны їйл явдлын хамгийн эмзэг сэдвээс хойш битїїхэндээ тэр залууг ажилтай болгох гээд їзэж тарав. Уул нь олон хїнээс одиноороо шалгардаг. Шалгарч чадвал мундаг баян боллог юм л даа. Яджийхад эхнэр нь мєнгє олохгїй байна гээд хаяад явчихсан . тэр залуугийн нерв гэж ган л гэсэн їг. Гэхдээ л хїн муу юмыг тэсдийн билээ. Найз нєхдїїд нїїрэн дээр урваж ар талаас хутга шааж байхад хичнээн хэцїї ч тэсээд гардийм билээ. Одоо лав би єєрийгєє овоо юм даах байх гэж боджуугаа ш даа. Хїний їг даах хамгийн гол нь хал їзэх нь хїнд амьдралдаа зєв шийдвэр гаргах зєв замаа олоход асар хэрэгтэй зїйл гэж боддийн. Ёстой дормжлуулах тусамаа долоон бурхан од шиг гялалздаг хїн л сайхан амьдарч сарвайсанаа авдаг байх.

За эцсийн эцэст хэлэх гээд байгаа юм маань юу гэвээс чиний амьдрал хаашаа ч яаж ч эргэж болно. Чи туг барьж мандаж болно, тугал хариулж муудаж болно. Гэхдээ хувь заяагаа захирах нь чиний мэдэх асуудал тул їїнд эмзэглэхийн оронд байгаа байдлаасаасс гарах ухаанаа єєрєє олох гээд оролдоод їзэх хэрэгтэй. Таарсан саад бїрийг шїд зууж даван гарах сэтгэлийн тэнхээ, итгэлийн гэрэлтэй бол чи алзахгїй ээ.

Чи єєрийгєє ухаантай гэж боддог уу хэрэв тийм бол чи ядуу амьдрах ёсгїй.

Чи ухаантай юу тэгїїл амар тайван, элбэг дэлбэг, сэтгэл хангалуун, дїїрэн дундуур амьдралын тєлєє бїсээ чангалаад бос залуу минь чиний ємнє бїхэл бїтэн амьдрал зурайж байна би ч залуу чи ч залуу бид бїгдээрээ залуу тул хэн хэн маань онож алдаж магадгїй

Дэм дэмэндээ

Дээс эрчиндээ гэдэг дээ бїгдээрээ чинээлэг гэр бїр, хїчирхэг Монгоын тєлєє зїтгээд їзье

Энэ эх орноо залуус бид чирэхгїй юм бол єєр хэн чирэх вэ дээ. Хил манаж эх орны тєлєє зїтгээгїй ч хийх ажилаа хийсэн шиг хийж зїтгэье л дээ.