Би ч эхэндээ хїн нїхэлж байгаад л зоочоо биз гээд л байсан очоод їзсэн чинь єєрєє модноос ургасан байдаг байгаа.
Миний тухай
- Чепак
- Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан
2007/09/02
Эвэртэй мод
Хутагтуудын нутаг
Баянтэс сумын нутаг.
Энэ зун ер нь Завхан нутаг гандуу байгаа юм байна. Хувьтай хїн хур борооноор гэдэг дээ. Ажил маань саадгїй бїтэх байх гээд л билэгшээж л явлаа.
Сумын тєв дээр харуй бїрий болж байхад ирлээ. Сайхан монгол гийдаа хийлгэж идчээд л буудлын ємнєх сандал дээр сууж нутгийн сарыг ажиглан хийх бодолд автан суухад анир чимээгїй энэ газар сэтгэлд нэг л дотно байлаа.
Нэг ийм сайхан саруулхан сартай шєнїїд 5 хоног їргэлжилсэн дээ.
Хєдєє газар агаар ч сайхан л байна даа. Єглєє эртлэн босоод л ойр орчины газрыг їзэхээр явлаа. Очсон салбарынхан маанв угталт хийж яамаар байна гэхээр нь танай сумтай жаахан танилцъяа гэтэл хэдэн шил "Боргио" ганзаглаж аваад л ахыг суулгаад л гарч єгсєн. Хєдєєгийн хїмїїсд одоо болтол хот газрынхны таг мартаж орхисон хїнийг хїндлэх тэр зан нь байсаар байгаад баярлаж бахархаж сууна.
Уул нь надаас олон ах эгч хїмїїс та та гээд л орсон айл бїр хойморлуугаа урихаар чинь єєрийн эрхгїй сэтгэлд дулаахан сайхан байдаг вм билээ.
Баянтэсийн хажуугийн бэлд сарлагын сїрэг бэлчиж буй нь.
Сїїлийн хэдэн жилд мал нь овоо єсєж хїн бїр гаднаа 469-ийг сойжээ. Мєн нутгаас нь тєрсєн МУ-ын начин. Нямсїрэнгийн наяин цолны мялаалга болж буйтай таарлаа.
Нутгийн хїчтэй хїїдээ 4 баг тус бїр 50 бог мал сумын тєвийнхєн 100 бог. Нутгийн зєвлєл 5 сая, сумын захиргаа 2 сая, тєсєвийн байгууллагууд 1 сая, бизнес эрхлэгчид нь 1 сая тєгрєг єгч байхийн. /сэтгэлд гэнэт бєх болдог байж гэж бодогдлоо/
Эзэнгїйрч байгаа ч гэсэн бас гэж улс орныхоо хилийг сахин суугаа эдгээр хїмїїсд бид хїндэтгэл їзїїлэх л хэрэгтэй байх.
Бидэнтэй адил хот орон бараадаж тэндээ амьдарч болох бїрэн эрхтэй ч єлгий болсон нутагаа євєг дээдсийнхээ голомтыг сахийн суугаа эгэлхэн ч гэсэн атаархамаар хїмїїс Баянтэс нутагт сууж байх юм даа.