Энэ муу блогтоо салхи оруулахгүй бол болохоо байлаа.
9 сар гаран бусдын блогоос будаа түүж, буруу занд ихэд суралцсаных юм байлгүй хуруу товчлуур нийлэхэд үнэн дургүй хүрч, үүрэглэх зан харагдахуй дор хэлж бичүүлэх гэж хичнээн мөрөөдсөн ч сачий дутаж санаа ихдэв.
Олон сайхан блогууд дунд уншиж эс барсаар өвөл, хавар, зуныг өнгөрөөж намрын дунд сарын шинийн 17 дөхөж ахуй.
Энэ зун бүх блогчдын биш юмаа гэхэд таньдаг нүүрний арьсууд байдгаар нь ГОГО-ын блоггеруудтай Тэрэлжийн хөвөөнд хорхог идэж, хорыг тайлж нэгэн өдрийг өнгөрөөсөн нь богинохон зуны ганц зугаалга байлаа.
Амараа ах Тусгай салаагаар занималдаад бичихээ байж, Бумаа ах хөдөөгийн томилолт аваад үзэгдэхээ ч байж, Дэрсү хүүхэн бүл нэмээд завгүй болж, Мика эргэж формондоо орохгүй их удаж, Тогоруу хаа хаа бичиж, Конфи бүүр сураггүй болоод, ихэнх хуучны блоггерууд идэвхитэй амьдарч, идэвхигүй бичдэг болжээ.
Манайхан жил ирэх тусам бүл нэмээд одооч бичлэг битгий хэл блог гүйцэж унших хэцүү болж дээ.
6 comments:
Пөөх ГоГо гийнхон хорхог идлээ гэнээ? Энэ чинь харин сонин мэдээ байна
Тэгсийн ш дээ.
7 сарын сүүлээр байх шүү.
Таны ажил одооноос цэгцэрч байна уу.
27 ныг хүлээгээд л байгаа ш дээ
хэнх хуучны блоггерууд идэвхитэй амьдарч, идэвхигүй бичдэг болжэ гэдэг үгнээс идэвхитэй амьдралын эхлэл нь блог байж болох талтайм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. хэхэ
Чалва Палва:
Тийн шдээ.
Цагийн сайханд өдрийн хэдэн бичлэг шахаад л байдаг байсан одоо улам цөөрөөд л байдаг болж
Post a Comment