Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2011/01/05

Шинэ оны эхний өдрүүд

Хуучин 2010 оноо дориун л үдсийн, авч шинэ оны анхны өдөр ийм барцадтай дуусахыг мэдсэн бол ерөөсөө тэмдэглэх хэрэггүй байж дээ л гэж бодлоо.

Жилийн жилд найзууд маань гэр бүлээрээ 31 нд ирээд ирж амжаагүй нь шинэ оны эхний өдөр ирж пан гөрж ганц хоёр лонхны бөглөө мулталдаг ёс болоод удаж байгаа ч анх удаа найз нарынхаа эхнэрүүдийн зүтгэлээр цагдаад дуудагдав.

Ууж чадахгүй, уусанаа шингээж чадахгүй нөхдүүдийн боличооч л гэж халье дээ.

Хоёр далдайсан нөхөр хэрэг болгоод утасдаж ирээд, ирсэн хойно халамцаад нэг нэгнээ үгээр идээд далимд нь эхнэрүүдээ хавийн гартай хардаад байхаар нь хэдэн хатуу үг хэлээд тавсан зодоон цохион болох дөхөв. Манайд байсан хоёр найз маань ганц хоёр гар хүрээд гаргаад явуулсан эхнэрүүд нь гэж гайны туламууд цагдаад зодлоо цохиолл гээд өргөдөл өгсөн байхын.

Шинэ оны эхний орой цагдаагийн хэсэг дээр тайлбар өгсөнөө бодохоор зэвүү дургүй хоёр зэрэг хүрээд л суужийна.

Архи нь гарсан малууд өнөөдөрөөс утасдаад уучлалт гуйгаад өргөдөлөө авий нтр гээд эргүүтээд байж л байна.

Яах гэж хэрээ мэдэхгүй байж тэгж далдагнаж явдын бүү мэд. Ямартай ч маргааш тэр хэсэг нтр дээр нь очиж учир зүйгээ олдог л байх даа.

Ер нь монголчууддаа хэлэхэд алхагол зохидоггүй бол амсаад дэмий ш дээ.

Мөрөөрөө л хоол ундаа идэж уугаад баярлана биз согтуудаа ингэчиж тэгчиж гсн тайлбараар хүний сэтгэл рүү ус цацсанаа цайруулах бол хамгийн адгийн арга ш дээ.

Манайхан ч гэж манайхан согтуудаа тэгчиж хөөрхий нтр ээд бурууг нь хайцаалаад

Шинэ оны эхний бичлэг жаахан гэрэл гэгээгүй юмаар л орлоо гэхдээ яах вээ шинэ оны барцад гарч хоёр нөхрийг гэр бүлтэй нь таних шив дээ. Бас ч гэж олз шүү.