Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/06/17

Батзаяа Охины Захидал

Za zaluusaa negen mongol ohind ta bidnii tuslamj heregtei boljee
Uvchinduu shnalaj udur honogiig unguruuj bui ch amidrah asar ih huselteidee udi boltol uvchinii tesej bui ene jaahan ohind bugdeeree chadah yadaharaa tyslaya
Tuunii bichsen zahidaliig end niitlelee delgerenegui uzehiig husvel www.lovelife.delhii.net site r orno uu
Энэ бол миний жижигхэн дүүгийн өөрийнх нь бичсэн хүсэлт. Энэ хүсэлтээрээ өөрийнхөө тухай өөрийнхөө үгээр чадан ядан бичсэн нь энэ.

Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг билээ. Яг үүнтэй адил зүүний үзүүрт тогтож чадсан ширхэгхэн будаа шиг азаар эцэг эхдээ охин нь болж, ах эгчдээ дүү нь болж төрсөн билээ би.

Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, цнтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ.

Би одоо 20 настай. 16 наснаасаа эхлэн “Хоолойны ангина үе мөчиндөө орсон” гэсэн оноштойгоор бүх шатны эмнэлэгт хандан, шаардлагатай бүх эмчилгээг хийлгэж байсан боловч өвчин эдгэлгүй хэвтэрт орсон. Би бүх чадлаараа хичээж, эм тариагаа цагт нь хэрэглэж байсан боловч хэнд ч, хэзээ ч хэлэж ирдэггүй энэ өвчний төлөө 4 жил өвдөн шаналж байна. Өөрийгөө ийм өвчтэй болно чинээ санаж, зүүдэлж, бодож ч үзээгүй байсан би анх гарын дунд хуруу хавдсан цагаас эхлэн өдий хүртэл нэг удаа ч болов эмнэлгээс салж үзээгүй. Өдөр ирэх тусам, цаг хугацаа өнгөрөх бүр өвчин минь даамжирч, бүх хуруу, тохой, мөр, хөл, өвдөг, үетэй газар болгоныг минь энэ муухай өвчин илэж байна. Инээхэд хүртэл эрүү минь өвддөг болчихсон.

Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг.

Би 2005 онд 10-р ангиа төгссөн, сургуулиа төгсөөд их сургуульд ороод ихийг сурч, ээж аавыгаа тэтгэн, эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн зорилго тавьж, бие минь өвдөн доголж явдаг байсан ч эдгэрнэ, эрүүл болно гэсэн найдвар тээж, инээмсэглэл, эрч хүчээр дүүрэн ирээдүйдээ итгэлтэй алхдаг байсан.

Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн.

Шөнө унтах бболгондоо өвдөхгүй бүтэн нойртой хонох юмсан гэж хүсдэг боловч энэ хүсэл минь биелж байгаагүй. Бүхэл шөнөжингөө нууцаар уйлж хонодог. Гэрийнхэн маань ч миний өмнөөс өвдөж чадахгүйлдээ ихэд шаналж, наашаа харж инээн, цаашаа харж уйлдаг билээ. Арга ч үгүй биз. Аав ээж, ах эгчийнхээ ганц нар нь болж байсан үр нь, дүү нь одоо хэвтэрт орчихсон, аяга цай ч бариад ууж чадахгүйг харах бүр тэд маань зүрх сэтгэлээ шимширтэл дотроо уйлдгийг нь харах надад ч адилхан ямар хэцүү байдаг гээч.

Өвчин гэдэг хэнд ч хэзээ ч хэлж ирдэггүй шигээ цаг хугацааг мөн адил хүлээдэггүй гэдгийг хэн бшүхэн мэдэх билээ. Одоо би юунд итгэж, наыдаж өвчнөө тэвчих вэ? тэвчих тэвчээр чадал минь ч барагдаж байна. Бие минь улам их муудаж, зүгээр байсан булчирхайнууд минь хүртэл өвдөж, байнга ээлжлэн цочиж хавдан амьсгалахад хүртэл хэцүү болоод байна. Амьсгалах, инээхдээ хүртэл өвчнийг тэвчиж амьдрах ямар хэцүү байдгийг эрүүл хүмүүс ойлгох нь ихэд хэцүү байх.

Ид цэцэглэж байгаа хорьхон нсандаа ингэж амьдарч байгаа нь миний буруу юу? Эсвэл өөр хэн нэгнийх үү? Энэ асуултын ганц хариу нь ганцхан ӨВЧИН. Үеийн найзуудаа хараад хичнээн их атаархаж, хичнээн их гуниж гутардгийг надаас өөр хэн ч ойлгохгүй. Хэрвээ би эрүүл, явж чаддаг байсан бол … гээд л заримдаа миний юу мөрөөддөгийг хэн ч мэдэхгүй.

Өнөөдөр миний өвчний эцсийн бүрэн онош байхгүй, монголын эмнэлгүүд намайг яаж эмчлэхээ ч мэдэхгүй байгаа. Бас бие минь эм ууж, тариа тариулсаар байгаад антибиотикийн хордлогод орж, мөөгөнцөртэй болоод эмийг хүлээж авч чадахаа больсон. Өвчин намдаадаг эмийг өндөр тунгаар уусаар байгаад цус минь маш бага болчихсон. Өвчин намдаах лааг хэрэглэдэг байсан ч удаан хэрэглэснээс болж шулуун гэдэс минь үрэвссэн. Одоо хэвтсээр байгаад нурууны 2/3 нь ил гарчихсан том шархтай болчихсон. Энэ шарх хэлж баршгүй тийм ихээр намайг зовоодог. Өөр бас олон жижиг шарх байгаа.

Хэрвээ би ингээд өвчин минь улам хүндрэн эдгэрэх найдваргүй болчихвол хичнээн их мөнгө байгаад ч хөл дээрээ явж, аз жаргал мэдрэх ганцхан өдрийг минь ч орлож чадахгүй шүү дээ. Өдөр өдрөөр нас минь богиносч байгаа надад үлдсэн амьдралаа хөл дээрээ явж өнгөрүүлэх хүсэл даанч дэндүү их. Тиймээс өвчнөө эмчлүүлэхэд минь надад туслаач.

Өнөөдөр би хэдийгээр өвчтэй байгаа боловч миний эрүүл болох хүсэл мөрөөдлийн гал минь унтраагүй, улам л дүрэлзэн ассаар байна.