Миний тухай
- Чепак
- Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан
2011/01/05
Шинэ оны эхний өдрүүд
Жилийн жилд найзууд маань гэр бүлээрээ 31 нд ирээд ирж амжаагүй нь шинэ оны эхний өдөр ирж пан гөрж ганц хоёр лонхны бөглөө мулталдаг ёс болоод удаж байгаа ч анх удаа найз нарынхаа эхнэрүүдийн зүтгэлээр цагдаад дуудагдав.
Ууж чадахгүй, уусанаа шингээж чадахгүй нөхдүүдийн боличооч л гэж халье дээ.
Хоёр далдайсан нөхөр хэрэг болгоод утасдаж ирээд, ирсэн хойно халамцаад нэг нэгнээ үгээр идээд далимд нь эхнэрүүдээ хавийн гартай хардаад байхаар нь хэдэн хатуу үг хэлээд тавсан зодоон цохион болох дөхөв. Манайд байсан хоёр найз маань ганц хоёр гар хүрээд гаргаад явуулсан эхнэрүүд нь гэж гайны туламууд цагдаад зодлоо цохиолл гээд өргөдөл өгсөн байхын.
Шинэ оны эхний орой цагдаагийн хэсэг дээр тайлбар өгсөнөө бодохоор зэвүү дургүй хоёр зэрэг хүрээд л суужийна.
Архи нь гарсан малууд өнөөдөрөөс утасдаад уучлалт гуйгаад өргөдөлөө авий нтр гээд эргүүтээд байж л байна.
Яах гэж хэрээ мэдэхгүй байж тэгж далдагнаж явдын бүү мэд. Ямартай ч маргааш тэр хэсэг нтр дээр нь очиж учир зүйгээ олдог л байх даа.
Ер нь монголчууддаа хэлэхэд алхагол зохидоггүй бол амсаад дэмий ш дээ.
Мөрөөрөө л хоол ундаа идэж уугаад баярлана биз согтуудаа ингэчиж тэгчиж гсн тайлбараар хүний сэтгэл рүү ус цацсанаа цайруулах бол хамгийн адгийн арга ш дээ.
Манайхан ч гэж манайхан согтуудаа тэгчиж хөөрхий нтр ээд бурууг нь хайцаалаад
Шинэ оны эхний бичлэг жаахан гэрэл гэгээгүй юмаар л орлоо гэхдээ яах вээ шинэ оны барцад гарч хоёр нөхрийг гэр бүлтэй нь таних шив дээ. Бас ч гэж олз шүү.
2010/09/23
Салхи оруулмой ...
9 сар гаран бусдын блогоос будаа түүж, буруу занд ихэд суралцсаных юм байлгүй хуруу товчлуур нийлэхэд үнэн дургүй хүрч, үүрэглэх зан харагдахуй дор хэлж бичүүлэх гэж хичнээн мөрөөдсөн ч сачий дутаж санаа ихдэв.
Олон сайхан блогууд дунд уншиж эс барсаар өвөл, хавар, зуныг өнгөрөөж намрын дунд сарын шинийн 17 дөхөж ахуй.
Энэ зун бүх блогчдын биш юмаа гэхэд таньдаг нүүрний арьсууд байдгаар нь ГОГО-ын блоггеруудтай Тэрэлжийн хөвөөнд хорхог идэж, хорыг тайлж нэгэн өдрийг өнгөрөөсөн нь богинохон зуны ганц зугаалга байлаа.
Амараа ах Тусгай салаагаар занималдаад бичихээ байж, Бумаа ах хөдөөгийн томилолт аваад үзэгдэхээ ч байж, Дэрсү хүүхэн бүл нэмээд завгүй болж, Мика эргэж формондоо орохгүй их удаж, Тогоруу хаа хаа бичиж, Конфи бүүр сураггүй болоод, ихэнх хуучны блоггерууд идэвхитэй амьдарч, идэвхигүй бичдэг болжээ.
Манайхан жил ирэх тусам бүл нэмээд одооч бичлэг битгий хэл блог гүйцэж унших хэцүү болж дээ.
2009/05/04
Хэмнэх її
2009/04/14
Хэрмэл хэсїїлчин
2009/02/08
Нюрнбергийн шїїх хурлын талаар
Герман Вильгельм Геринг (Hermann Wilhelm Göring), рейх маршал, Агаарын цэргийн ерєнхий командлагч
Вильгельм Кейтель (Wilhelm Keitel), Зэвсэгт хїчний Ерєнхий штабын дарга
Роберт Лей (Robert Ley), Хєдєлмєрийн фронт тэргїїн
Ганс Франк (Dr. Hans Frank), эзлэгдсэн Польшийн газар нутгийн тэргїїн
Вильгельм Фрик (Wilhelm Frick), Эзэнт улсын ДЯЯ сайд.
Юлиус Штрейхер ( Julius Streicher), Der Stürmer сэтгїїлийн ерєнхий эрхлэгч
Ялмар Шахт (Hjalmar Schacht), дайны ємнєх эзэнт улсын эзийн засгийн сайд
Карл Дёниц (Karl Dönitz), 3-р рейхийн флотын адмирал, Гитлерийн гэрээслэлийн дагуу тїїний їхлийн дараа Германы Ерєнхийлєгч болсон
Эрих Редер (Erich Raeder), Усан цэргийн ерєнхий командлагч
Бальдур фон Ширах (Baldur Benedikt von Schirach), Залуу нацист холбооны тэргїїн
Фриц Заукель (Fritz Sauckel), Эзлэгдсэн газар нутгаас Эзэнт улсад хїчээр ажиллагсадыг бэлтгэх албаны дарга
Альфред Йодль (Alfred Jodl), Штабын тэргїїн
Ганс Фриче (Hans Fritzsche), Їзэл суртлын яамны хэвлэл, радио долгион харицсан хэлтсийн дарга
2009/01/15
Монголд амьдрах муухай гэж її
Яасан гэхээр манай нэг эгч байдын гадагшаа гараачээ їеийнхэн найзууд чинь бїгд л гадаад дотоод явж галуу шувууны мах идээд байхад чи гэж урагшгїй юм улаан шороон дунд байгаад байхын нтр гээд.
Би хэлдийн шороотой ч гсн монголдоо гоё амьдарч болий ш дээ гэнгїїт ганжин, заазуур цугт нь шидээд арай л цааш харуулах нь холгїй болий ш дээ.
Тээд асуухгїй юу та одоо донин юм бэ юу гэж хєєгєєд байды гсн гадаад явж гахай шувууны мах идсэн хїн цаанаа єєр нтр бараг л хїїхнїїд єєрсдєє ирээд чамтай сууна, зїгээр суужийхад чинь цалин єгнє, бараг зїгээр байжийгаад хїїхэдтэй болно гэх нь холгїй
Би боддын бэлэн юм аваад байхаар би юуг бїтээх гэж, юуг хийх гэж, юунаас кайф авах гэж амьдрахын. Амьдрал утгагїй болийшдээ гэнгїїт алх, сїх миний зїг сїн хийж байгаа юм чинь.
Хїмїїс гадаад гаруул л бїх юм болчино гэж ойдог уул шугамандаа байна ш дээ буруу юм байгаа ш дээ.
Манайхан гадаадад очихоор энд байдаг нєгєє цамаан зан алга болоод, ажил хийж амьдар эсїїл боль гэсэн хатуу хайрцаганд орохоор уулаасаа, удмааасаа дасан зохицох чадвар сайтай учир болоод байдаг юм шиг байгаа юм кїмсийн яриаг сонсоод байхуул.
Би багадаа Монголоос єєр газар хэдэн жил болсон л доо уул нь тэр їед л би дахиж Монголд очуул хэзээ гадагшаа явж амьдрахгїй гээд тангараг єргєцнийг энэ анай ойлгохгїй ийн арга ч їгїй юм доо єєртєє єргєсєн тангараг юм чинь.
Гэснээс манайханы нэг муухай зан байна гадаад гарангуут эргээд муу Монголыгоо муулаад л шороотой нтр гээ л
Тэхээр би хэлдийн єєрсдєє шороон дунд нь єсєєгїй юм шиг гэнгїїт шїїр, тосгуур надруу хар хурдаараа иржуугаа юм чинь. Яагаад гэнэ ээ яахав дээ аниа хажууд байсан байхгїй юу.
За тээр ороод ирсэн гар, мауз надруу чулуудчихлоо .... дууууусгаж амсангїй сорриииииии
2008/03/25
Эргэж ирлээ
Учир юунд гэвээс ажил хэргийн асуудсал ихсээд, айл хунараар хэсэх нь дэндээд арай гэж шєнийн бор хоногтоо гэртээ орж дэр толгой хоёроо уулзуулж байгаад болном. хэхэ нээн их ажилтай хїн шиг .
Ер нь бол нэг хэсэг зїгээр л залхуурлаа. Нєхдїїдийн бичсэнийг уншиж сэтгэлийн цэнгэл эдлэх шив дээ энэ хугацаанд .
Хавар цаг хаяанд ирээд л сайхан байна даа уул нь. Мартсанаас манай зулзага том болсон гэж жигтэйхэн одоо л жинхэнэ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болж байна доо. Ааш занг нь олох гэж аав энїїхэндээ сандар ч л байна. Ээж нь хол байгаа ийн гээд эрхлїїлсэн биш одоо ч намайг будаа болгож байна доо. Яая гэхэв єєрєє унасан хїїхэд уйлдагїй гэсэн хїмїїжих байгаа л гэж бодож байна гэхдээ буруу эрхлэхгїй байгаад нь аав хальт баярлаад байгаа ш дээ.
Єєр нээх сонин содон їйл явдал болоогїй юм байхдаа гїй ээ болсон л байх цагаан сар, март, валетин, цэргийн баяр гээд л бєєн шоу моу болсон байх одоо ч толгойд їлдсэн нь ховор байна доо энэ жил ч ажлынхантайгаа л єнгєрєєв дєє ээрэгтэй ээмэгтэй хїмїїсийн баярыг. Манайхан ч сайн бахирдаг болж байна даа.
Гэргий эзгїй тул валентин этэр бол асар уйтгарын єдрїїд болоо ш дээ
За за нэг иймэрхїї маргаашнаас гоогоо бичлэгїїд оруулна аа
2007/08/28
9 сарын 1
Анх 9 сарын 1 нд сургуульд орох гэж явж байхдаа би дєнгєж 6 настай байж билээ. Ээж маань бага ангийн багш, яджиихад 5 байхадп ах 1-р ангид орчихсон орой болгон гэртээ їсэгээ нїдлэхэд нь би лїд оргийд л хамт давтсаар байгаад уншаад сурчихсан юм.
Тээд ахын хичээлийг хийлгэхгїй хажуунаас нь орж саад болоод л ах надад уурлаж ээж аав уйлаад л зовлонтой нэг жил єнгєрсєн байхаа.
Аав ээж хоёр энэ булдрууг эртхэн сургуульд оруулъяа гэж ярилцсийн байлгїй дараа жил нь намайг 1-р ангид єгч билээ.
Эхний 2 сар би бєєн том гар байсан бїх їсэгээ мэддэг ном хїртэл уншиж чаддаг байсан хїн чинь ангийнхан їсэг нїдлоэж байхад нь цонхоороо шувуу энэ тэр тоолоод л багшийнхаа єгсєн 24-ийн чихэрийг идээд зураг зураад л суужийдаг байж билээ.
9 сарын 1 гэж бага байхад хїлэдэг хамгийн гоё єдрїїдийн нэг байж билээ
2007/08/19
Тэрслїї їг - Нууц амраг
Тэрслїї їг - Их зан
Хайрын Захидал орчин їед
2007/08/15
Hariutslaga - Uur
Getel bi alham tutamdaa hariutslaga geechiig sohor itgel naidvaraar solison toi taarah yu.
Odoo ene ajillaj bgaa gazar maani 6 sariin tootsoo ni zurchihsun davhij yavahiin.
Tegsen murtluu tuv ruugee sar bur tailan yavuulaad l. Ter ni ogt hudlaa tailan gesen ug. Ter hudlaa tailand tusahiglen buruu bodlogo bolovsruulj baina gesen ug. Ter buruu bodlogoos bol olon olon aldagdal hu;eej bolno.
Getel ene ih aldaa uchuuhen jaahn zuilees ehlej baigaa. Ter ni huvi hunii hariutslagagui baidal. Bi zuv hiisen geh itgel bol neg uuruu ter bol tuhai hun uurtuu itgej baina gesen ug. Getel zuruud bgaag ni medseer baij yaj iij bgaad argalaad bgaa ni l sonin baih yum.
Ene baidal haa saigui l baidag. Turiin terguunees avhuulaad tsetserlegiin huuhed hurtel.
Uul ni bid nar bagaasaa uuruusuu ehelj zuv tuluvshij zuv golidrolooroo ursval ireeduid maani heregtei yum san daa.
End ajilladg hunuusiin aldaanaas bolj bi lav 3 honogoor saataj uch tuchnuun ajilaa aldaj baigaagaas gadna bidnii ajliin tuluvluguu asar ih aldagdaj baigaad l heregiin uchir bgaa iin.
Oyutan baihad Choas economic ch biluu neg tiim hciheel manai parallel angid ordog bsan iin. Ter ued Americ d neg erveehei devehed Africa d har shuurga boldog gesen ziurlel baidag bsan. Gol utga ni uchuuhen baga zuilees asar ih yum shaltgaaldag geh yum uu daa bi l huvidaa tegj oilgosn.
Tegeheer huivi hunii aldaanaas bolj alabn baiguullaga uls oron asar olon aldagdal huleej baidggiig l bid zogsooh hergetei bgaam daa
Za ingeed haduurdiin maa.
Neeree 3 honog barimtiin shalgalt hiij bgaa ayatai tsaas shagaisan chini uur hureed bhiin. Yahaaraa iim baidag baina aa. Araich dee gee dl hamag muu ugee barj baina.
2007/05/07
Саад бол шалгуур
Єнєєдєр орой гэртээ ирчээд сууж байсан МЇТВ-р нэг кино гарч байна. Халит сонирхож їзэв. Яагаад ч юм асар их юм бодогдуулсан кино байлаа. Гол дїрд нь миний дуртай жїжигчин Уилл Смит тогложээ. Энгийн нэгэн америк залуугийн амьдралын тухай мєнгє олох ямар хэцїїг ажил хийх гэлэг тийм амар биш гэдгийг, алдар нэр амжилтанд хїрэхийн тулд яаж шургуу хичээж байгаа тухай їнэн тас їзїїлсэн. Гальт зарим їед нь єєрийн эрхгїй санаа алдаж суулаа гэж. Магадгїй би ийм замыг бас туулсан болоод ч тэр юм уу. Киноны хамгийн оргил хэсэг нь 5 настай хїїгээ тэврээд метроны буудалын ОО-ийн єрєєнд унтаж буй тэр хэсэг байлаа. Їнэхээр зїрх шимшрэм байлаа. Эцэг хїний їрээ гэсэн сэтгэл ийм їед л гардаг юм байх. Хаалгыг нь хїн нїдэхэд хїїгээ сэрчих бии гэж чихийг нь таглан байж ядаж буй тэр дїр чимээгїй урссан эцгийн нулимас хэзээ ч їл мартагдах байх аа. Хэдийгээр кино ч гэсэн амьдралд элбэг байдаг л асуудал шїї дээ. Орох оронгїй айлын хажуу єрєє хєлслєн ааш муутай гэрийн эздийн аяыг олох гэж їр хїїхэдтэйгээ чангахан ч инээж болохгїй амьдарч буй залуу гэр бїл асар олон л байгаа манайд. Тэр хїмїїс энэ киног їзээсэй. Учир нь эндээс мєрєєдєлдєє хїрэхийн тулд хїн яаж зїтгэж хичээж байгааг, аз жаргал єєрєє зїгээр хїрээд ирдэгїйг харж авч ыболох юм. Би нэг их зовж їзээгїй л дээ сайн аав ээжийн буянд гэхдээ тэр тусамаа аав ээжээ аль болох олон юмаар шатаахгїй єсєх юмсан гэсэн сэтгэлтэй байсан. 10 жилд манай ангийнхан ёоз ёозоор хувцас сольж ємсєєд, тєрєл бїрийн тоглоом тоглоод л оросууд яджийхад цєєхєн хїїхэдтэй тэрїїндээ амь тавьдаг юм. Найз нар бардуулаад л би нэг удаа ч ээж аав хоёрыгоо ийм тоглоом аваад єгєєч гэж гуйдагїй байж билээ. Аав намайг муу санаатай гээд л . Учир нь би дэлгїїр хэсэхдээ юм авмаар бол байн байн очиж їзээд байдаг авъя гэж ерєєс хэлдэггїй байсан юм. Харьцангуй эрт мєнгєний їнэ цэнийг мэдэрсэн болохоор аав ээждээ тээр болж дэмий зїйлээр шатааж чаддагїй байж билээ.
Хїїхдїїдийг єєрсдєє мєнгє олж чадахгїй байж аав ээжээ яах гэж торгодог байна гэж заримдаа учрыг нь олдогїй байж билээ. Нєгєє нэг их гоё тоглоом энэ тэрээсээ удахгїй уйдаад будаа болгоод хаячихна.
Сїїлд бодоод байхнэээ хэтэрхий эрт хєгширсєн юм шиг байгаа юм хїн хїїхэд бол хїїхэдээрээ залуу хїн бол залуу хїнээрээ л байх хэрэгтэй байх. Наснаасаа эрт ухаажиж наснаасаа эрт томоожисоор байгаад одоо євєє гэсэн нэрнээс єєр зїйлгїй боолжийна доо. Євєє ....., хадам эцэг, эцэг, ах......... найз нєхєд танил нартаа нэг иймэрхїї дїрээр буудаг болж. За сэдэвээсээ хадуураад явжийна. Киноны їйл явдлын хамгийн эмзэг сэдвээс хойш битїїхэндээ тэр залууг ажилтай болгох гээд їзэж тарав. Уул нь олон хїнээс одиноороо шалгардаг. Шалгарч чадвал мундаг баян боллог юм л даа. Яджийхад эхнэр нь мєнгє олохгїй байна гээд хаяад явчихсан . тэр залуугийн нерв гэж ган л гэсэн їг. Гэхдээ л хїн муу юмыг тэсдийн билээ. Найз нєхдїїд нїїрэн дээр урваж ар талаас хутга шааж байхад хичнээн хэцїї ч тэсээд гардийм билээ. Одоо лав би єєрийгєє овоо юм даах байх гэж боджуугаа ш даа. Хїний їг даах хамгийн гол нь хал їзэх нь хїнд амьдралдаа зєв шийдвэр гаргах зєв замаа олоход асар хэрэгтэй зїйл гэж боддийн. Ёстой дормжлуулах тусамаа долоон бурхан од шиг гялалздаг хїн л сайхан амьдарч сарвайсанаа авдаг байх.
За эцсийн эцэст хэлэх гээд байгаа юм маань юу гэвээс чиний амьдрал хаашаа ч яаж ч эргэж болно. Чи туг барьж мандаж болно, тугал хариулж муудаж болно. Гэхдээ хувь заяагаа захирах нь чиний мэдэх асуудал тул їїнд эмзэглэхийн оронд байгаа байдлаасаасс гарах ухаанаа єєрєє олох гээд оролдоод їзэх хэрэгтэй. Таарсан саад бїрийг шїд зууж даван гарах сэтгэлийн тэнхээ, итгэлийн гэрэлтэй бол чи алзахгїй ээ.
Чи єєрийгєє ухаантай гэж боддог уу хэрэв тийм бол чи ядуу амьдрах ёсгїй.
Чи ухаантай юу тэгїїл амар тайван, элбэг дэлбэг, сэтгэл хангалуун, дїїрэн дундуур амьдралын тєлєє бїсээ чангалаад бос залуу минь чиний ємнє бїхэл бїтэн амьдрал зурайж байна би ч залуу чи ч залуу бид бїгдээрээ залуу тул хэн хэн маань онож алдаж магадгїй
Дэм дэмэндээ
Дээс эрчиндээ гэдэг дээ бїгдээрээ чинээлэг гэр бїр, хїчирхэг Монгоын тєлєє зїтгээд їзье
Энэ эх орноо залуус бид чирэхгїй юм бол єєр хэн чирэх вэ дээ. Хил манаж эх орны тєлєє зїтгээгїй ч хийх ажилаа хийсэн шиг хийж зїтгэье л дээ.
2007/02/12
Гүн ухаантан болох шахав
Саяхан ийм нэг асуулт олж хараад блогдохоор шийдлээ.
Блогд би хар тамхи шиг донтож байна аа гэж.
Хэрэв надаас ингэж асуувал би шууд амьдралын утга нь сайн сайхан сэтгэл хангалуун амьдрахад гэж хэлнэ. Уулаасаа миний хамгийн их хүсдэг зүйл бүх юманд сэтгэл хангалуун, асар кайфтай амьдрах. Гэтэл хүссэнээр болохгүй юм. Энэ олон ахуйн жижиг асуудлууд, бас бус зүйлийг яаж зохицуулж хорвоогийн тоосыг хөдөлгөх вэ гэхээс айгаад байхын.
Тэгээд нэг биш нилээд хэдэн арван жил шүү. Магадгүй одоо амьдарч байгаа хэв маяг загвар нь ирээдүйн амьдралын хэвээс тэс өөрч байж магадгүй нэг бол энэ хэмээрээ үргэлж амьдарч мэднэ бүгд надаас шалтгаалаад байхаар гэнэт айдас төрөхийн. Миний гэр бүл, миний үр удам надаас хамааралтай гэхээр хаа нэг айдас төрөөд хариуцлага хүлээмээргүй болоод байна.
Дандаа дардан бол амьдрал асар уйтгартай байх болохоор саадаас аймааргүй байдаг. Гэхдээ сэтгэлийн тэнхээ муу гэж өөрийгөө дүгнэдэг болохоор саадаас яалт ч үгүй зугтаана. Тэгэх тусам улам хүнд саад таараад бүр сэтгэлээр унагаад байх юм. Нэг саад нөгөө саадыг гэтлэх бэлтгэл байдаг болохоор хичнээн тойрч гүйсэн эргээд уулзаад л.
Саад тойрч гүйсэн он жилүүд харамсамаар санагдаад.
Болдог бол буцаж 10 жилийн өмнө очиж байгаад бүх өрөгөө дахиад шинээр хиймээр болоод.
Амьдрал шатрын өрөг шиг гээд нэг хүн блогдоо бичсэн байсан. Өөрийн амьдралаа шалаанд оруулахгүй гэсэндээ өөрт байдаг зарим зүйлээсээ татгалзаж эхэлдэг бололтой.
Тэгэхээр шатран амьдралын хувьд хүү бол найз нар юм шиг. Анд найз нар амьдралын шалгуураар шигшигдсээр дотно анд болдог болохоор Бэрс гардаг хүүтэй төсөөтэй. Зарим нь үрэгдээд холдоод, заримыг нь би өөрөө холдуулаад.
Харин морь бол алдар нэр. Биелэх, хүрэх нь олон зам хэлбэртэй болохоор морины нүүдэлтэй таараад байгаа юм.
Тэмээ бол зорилго. Шув шулуухан нэг л замаар явдаг.
Тэрэг бол итгэл найдвар. Хамгийн захад байдаг болоод ч тэрүү. Эсбол жин дарж оролцдог болоод тэр үү.
Харин бэрс бол мөрөөдөл. Мөрөөдөл болохоор бүгдийг дийлдэг. Бүгдийг хамгаалж болдог.
Шатрын өрөг миний хувьд ингэж буудаг юм харин та нарын хувьд.
Би амьдралын өрөгт золиос гаргах бол иймэрхүү дарааллаар гаргана гэж боджийгаа. Гэхдээ аль болох золиосгүйгээр тоглож хожих ухаан сийлж байгаа.
1. Хүү /тэртээ тэргүй нэг нь явж нэг нь ирдэг/
2. Морь /алдар нэргүй ч хүн шиг амьдарч болно/
3. Тэмээ /зорилгогүй байсан ч хүрч болно/
4. Бэрс /мөрөөдөл агуу ч заавал түүнийг хэрэгжүүлэх хэрэггүй байх нууц байвал гоё юм шиг/
5. Тэрэг /ямар их алдар нэр, найз нөхөд,агуу мөрөөдөл, тов тодорхой зорилготой байлаа ч итгэл найдваргүй бол чи хүн биш /
Хүн итгэл найдваргүй бол дэмий. Өнөөдөртөө гутарч байсан ч маргааш гэдэг өдөрт итгэж найддаг нь хүнийг амьд, амьдрах хүслээр дүүрэн байлгадаг байх.
Амьдралын чинжүү шиг гашууныг мэдэрч байж бал шиг амтыг нь мэдэрдэг
Энэ зүйрлэлд би асар дуртай наасан. Асар их нөлөөлсөн үг.