Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2008/05/24

Їлэг гїрвэлийн їлдэгдэл

Ажилаар Шаргын говьд ирсийн. Хэдэн єдєр наранд нь шаруулж байж ажилаа дуусчаад буудал ирээд гэвтэж байсан Эмїжиний Шаргын говьд їлэг гїрвэлийн їлдэгдэл байдаг тухай бичсэн єгїїллэг толгой ордог байна ш дээ. Гялс босож харайгаад жолоочтойгоо хоёулаа тэр газрыг мэддэг хїн хайж баахан сурав.
Мэддэг хїн байдгїймаа. Аргаа бараад салбарынхаа хэдэд хэлсэн чинь нэг нь манай аав мэднэ гэдийнаа бєєр баяр болсон гар аавруу нь яриулж аваад єглєє эрт явахаар болов.

Єглєє эрт босоод ах хїїг аваад гараад давхицан Шарга сумын тєвєєс 60 гаран км яваад очлоо. Шаргын говь нь бусад говиудыг бодуул онцлогтой. Элсэн говь биш армаг тармаг євс ногоотой, хєрс нь нилээн їржил шимтэй буудай, хєх арвай, хїнсний ногоо маш сайн ургадаг.

Яг говь гэхээр говь биш, тал гэхээр тал биш халуун гэж жигтэйхэн тэгсэн мєртлєє ус сайтай.

За тэгээд халуун наранд шаруулж 3 цаг гаран давхисаны эцэст зорисон газраа ирлээ. Энэ газрыг энэ ах хїїгээс єєр нутгийн хэн ч мэддэгїй гэнэ л дээ. Одоо том хїї нь мэддэг болж байгаа гэнэ. Манай хєгшчїїл бас л ухаантай байгаа шїї. Їр удамдаа їлдээгээл тэр нууцаа.

Бид хэд нээх хайж тїїртсэнгїй хэсэг бусаг чулуужсан яс олж їзлээ. Сайн ухаж тєнхвєл бїтэн яс гарч ирж болох л юм байна лээ.

Хуучин энд бїїр бїтнээрээ ил гарсан байсныг нь газарч ах хїї булаад далд хийчихсэн гэсэн. Хаа хамаагїй хїн амьтанд мэдэгдэхїй гэж.

Яс нь чулуужаад яг чулуу шиг болчихсон байна лээ Зургийг нь доор хавсаргав. Уул нь манай юм мэддэг хїмїїс очиж судалгаа этэр хийгээд ухаж малтуул зєндєє юм байгаа байх аа


За энэ бол чємєгний яс байгаа ийн чулуужаад газар дээр ил гарсан хэсэг нь бутраад одоо нэг иймэрхїї л байна

Энэ нурууны яс бололтой юм билээ


2008/03/25

Эргэж ирлээ

Ойрын онд блог этэрээр шагайсангїй.

Учир юунд гэвээс ажил хэргийн асуудсал ихсээд, айл хунараар хэсэх нь дэндээд арай гэж шєнийн бор хоногтоо гэртээ орж дэр толгой хоёроо уулзуулж байгаад болном. хэхэ нээн их ажилтай хїн шиг .

Ер нь бол нэг хэсэг зїгээр л залхуурлаа. Нєхдїїдийн бичсэнийг уншиж сэтгэлийн цэнгэл эдлэх шив дээ энэ хугацаанд .

Хавар цаг хаяанд ирээд л сайхан байна даа уул нь. Мартсанаас манай зулзага том болсон гэж жигтэйхэн одоо л жинхэнэ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болж байна доо. Ааш занг нь олох гэж аав энїїхэндээ сандар ч л байна. Ээж нь хол байгаа ийн гээд эрхлїїлсэн биш одоо ч намайг будаа болгож байна доо. Яая гэхэв єєрєє унасан хїїхэд уйлдагїй гэсэн хїмїїжих байгаа л гэж бодож байна гэхдээ буруу эрхлэхгїй байгаад нь аав хальт баярлаад байгаа ш дээ.

Єєр нээх сонин содон їйл явдал болоогїй юм байхдаа гїй ээ болсон л байх цагаан сар, март, валетин, цэргийн баяр гээд л бєєн шоу моу болсон байх одоо ч толгойд їлдсэн нь ховор байна доо энэ жил ч ажлынхантайгаа л єнгєрєєв дєє ээрэгтэй ээмэгтэй хїмїїсийн баярыг. Манайхан ч сайн бахирдаг болж байна даа.

Гэргий эзгїй тул валентин этэр бол асар уйтгарын єдрїїд болоо ш дээ
За за нэг иймэрхїї маргаашнаас гоогоо бичлэгїїд оруулна аа