Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2009/05/04

Хэмнэх її

За нєгєє нэг их оройн цагаар ТВ їзїїлдэгїй Ээрїї, Унжуу тай кину нь дуусах дєхєєд би бєєн баяр гуяа алгадаад л гїйгээд байна даа хэхэ
Сїїлийн 2 жил хийсэн ажил маань їндсэндээ цэгцрээд Монгол улсын бїх сум суурийн газар онлайн горимд шилжихэд 1 сар хїрэхгїй хугацаа єнгєрч байна ингээл харж байхад 7 жилийн дотор, ялангуяа сїїлийн 2 жилд 300 гаран сум суурийн газрыг онлайн сїлжээнд холбосон их ажилд хувь нэмэрээ оруулжээ.
Би лав энэ хугацаанд 18 аймаг, 80 гаран сум суурин газруудыг холбож нийтдээ 160 000 гаран км замыг агаараар, газраар туулсан байх юм.
Ойрд хийсэн ажил маань ч дуусах дєхєєд ч тэр її дїгнэлт, їр дїнг нь тооцож їзмээр санагдаж байна шїї хэхэ
Энэ хоёр жилд манай хэлтсийн залуус халуунд халж, хїйтэнд хєрч, сумдын буудалд буг болтол байж, заримдаа явган алхаж байж энэ ажлыг амжуулсан гэхээр бахарахмаар санагдаж байна єє.
Гээд энэ бїхнээс їїдээд хувийн нэг банк тодорхой хєрєнгєєр бїх салбар тооцооны тєвєє холбож болж байхад манай улс хажууд нь тэр их тєсвийн мєнгєєр ядаж л сумдуудаа холбоожуулж чадахгїй байна доо. За холбоожуулахаа байг гэхэд эмнэлэг, засаг захиргаа, шїїх цагдаа, сургууль нь нэгдсэн нэг сїлжээнд холбогдож л чадахгїй байна доо уул нь холбоход сайн менежмент л хэрэгтэй юм шиг гэтэл манайхан нэг л их єндєр їзїїлэлттэй баахан ПС худалдаж аваад тэрийгээ ашиглаж байгаа ч юм шиг їгїй ч юм шиг байхын .
Зарим орон нутагт бол сургуулийн захиргаа нь хэдэн ПС-гээ таг дараастай їзїїлэн маягаар л хэрэглэж байна ш дээ
Тэгэхээр манай энэ яамдын хєрєнгє оруулалт, тєлєвлєлтийн ажилтангууд амьдралаас тасархай шийдвэр гаргадаг, тєлєвлєгєє шинжилгээг судалгаагїй хийдэг нь харагдаад байгаа юм.
Нэг жишээ л гэхэд єнгєрсєн жил улсын тєсвийн хєрєнгєєр 720 шиохэг ПС-г 450 сая тєргєрийн тєсєвт єртєг багтаан ЕБС-уудад худалдаж авах тендер зарлагдсан байх юм. Гэтэл ЕБС-ийн сургуулиудад бичиг хэрэг, сургалтын зориулалтаар хэрэглэгдэх ПС нь Core 2 Duo CPU, 120 GB HDD DVD-R, 1GB RAM, 17 inch LCD байх естой гэж заасан нь бодит байдлаас зєрсєн шаадлага болмой.
Тэгтэл энгийн Dual Core CPU болон DVD-R-гїй ПС ний їнийн зєрїї нь 100 орчим доллар болж байсан бєгєєд энэ нь нийтдээ 72000 USD-г їргїй зарцуулж байна гсн їг.
За энэ мэтчилэн зєндєє зєндєє хэрэггїй зардалууд гарч байх юм тэрийг тоож хэмнэж байгаа хїн ч алга байх юм
Хэмнэлтийн аян энэ тэр гээл л сїр болоод байсан хэмнїїл хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй л байгаам даа

2009/04/14

Хэрмэл хэсїїлчин

За єнєєдєр чинь ажилаа эрт дууссаных гээд Бумаа ахын зєвлєгєєг дагаж байгаад костюмаа солиод ємсчихлєє
Наддаа л даж болсон байна. Тэгжуугаад бас нэг ийм єдєр жаал жуул засвар хийнэ ээ.
Хавар болоод дулаараад миний нєгєє хєдєє хэсдэг нїїдэлчин амьдрал эхэлж байна хэхэ. Одоо л гэхэд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд л тоос манаргаж явна шїї дээ. Долоо хоногийн ємнє УБ д л явжуусан хїн гэнэт гарч давхиад 800 км т ирчихсээн суужийна. Энэ жилдээ ихэвчлэн Баруун аймагуудаар л явах байх тэгээд 7 сар гэхэд Монгол улсын бїх сум суурин газар онлайн сїлжээнд орвоо хєєрхий. Их ажлын ард гарч байгаа шїї манайхан
За энэ ажил ч яахуу.
Хавар болоод хаа сайгїй синдромтож, улс тєржсєн кїмсїїд байхын. Хаврын синдромоор хавь ойрынхон маань євчлєєд дархлаа сайтын хїчинд л тусахгїй байна даа гсн.

2009/02/09

Холокост гэж юу вэ

"Холокост" гэдэг їг нь галын тусламжтайгаар амьтан єргєл болгох гэсэн грек /holokaustos/ їгнээс гаралтай
Холокост бол 1933-1945 оны хооронд еврейн ард тїмнийг хомроглон устгасан їйл явдал юм.
Анх холокост гэдэг їг 20-р зууны 60-аад онд амеркийн хэвлэлїїдэд гарч эхэлсэн ба Освенцим хорих лагерийн тїїхийн билэг тэмдэг болсон.
Холокост нь Европд байсан еврейчїїдийн 60 хувийг устгасан аймшигт їйл явдал юм.
Германий тєрийн эрхэнд Гитлерийн толгойлсон їндэсний социалист буюу нацист нам гарсанаар холокост эхэлсэн ба Германы болон Дэлхийн 2-р дайны явцад байлдан эзэлсэн бїх газар нутаг дээр байгаа еврейчїїдийн мєрдєн илрїїлж утгасанаар їргэлжилсэн байна.
Энэ їйл ажиллагааны явцад 6 сая орчим еврейчїїд хорих лагерт нас барж хїн тєрлєхтний эсрэг хийсэн хамгийн даацтай аймаглан устгах хэрэг болсон байна.
Хэдийгээр энэ їг нь еврейчїїдэд хамааратай боловч орчин цагт холокост гэдэг їг нь геноцид буюу аймаган устгах гэдэгтэй иэил утгатай їг болсон байна
Хэзээ нэгэн цагт ийм зїйл болж байсан гэдгийг мартахгїй байх нь дахиж ийм зїйл давтагдахгїй байх хамгийн шилдэг дархлаа юм.

2009/02/08

Нюрнбергийн шїїх хурлын талаар

Нэг найз маань ОХУ-д неофашистууд газар авч гадны хїмїїсийг явуулахаа байсан тухай ойрмогхон захиа бичиж байсын. Манайд ч гэсэн Даяар монгол, Хєх монгол зэрэг їйл ажиллагаа нь нацизм їнэртїїлсэн бїлгэмїїд мэр сэр байдаг санаад энэ бичлэгийг орууллаа.
Арга нь хэзээ ч зорилгоо зєвтгєж болохгїй д л хамаг учир байгаа юм. Хэдийгээр улс їндэстнээ гэж байгаа авч, хэрэгжїїлж байгаа арга хэлбэр нь шинэ нацизмын нэг хэлбэр болоод байгаад л урам хугарч байна доо.
/
За ингээд Нюрнбергийн шїїх хурлаас товчхон тоо баримт.
Нацист Германын цэргийн гэмт хэрэгтнїїдийг шїїх олон улсын шїїхийн їйл ажиллагаа 1945.11.20 - 1946.10.1 Нюрнберг хотод хооронд явагджээ.
Тус шїїхд 24 цэргийн гэмь хэрэгтэнийг татсан байна.
Тэднийг 4 зїйл ангиар буруутгаж ялласан байна.
Їїнд:
1. Нацист намын эзлэн тїрэмгийлэх бодлого явуулсанд
2. Дэлхийн эсрэг гэмт хэрэг їйлдсэнд
3. Цэргийн гэмт хэрэг їйлдсэнд
4. Хїн тєрлєхтний эсрэг гэмт хэрэг їйлдсэнд
/
Шїїгдэгсэдийн жагсаалт:

Герман Вильгельм Геринг (Hermann Wilhelm Göring), рейх маршал, Агаарын цэргийн ерєнхий командлагч
ё
Рудольф Гесс (Rudolf Heß), Гитлерийн орлогч Нацист намын дарга
ё
Иоахим фон Риббентроп (Ullrich Friedrich Willy Joachim von Ribbentrop), ГЯЯ-ны сайд
ё
Вильгельм Кейтель (Wilhelm Keitel), Зэвсэгт хїчний Ерєнхий штабын дарга
ё
Роберт Лей (Robert Ley), Хєдєлмєрийн фронт тэргїїн
ё
Эрнст Кальтенбруннер (Ernst Kaltenbrunner), Эзэнт улсын аюулгїй байдлыг албаны дарга
ё
Альфред Розенберг (Alfred Rosenberg), нацизмын гол їзэл сурталчын нэг, Дорнодын газар нутгийг хариуцсан сайд
ё
Ганс Франк (Dr. Hans Frank), эзлэгдсэн Польшийн газар нутгийн тэргїїн
ё
Вильгельм Фрик (Wilhelm Frick), Эзэнт улсын ДЯЯ сайд.

Юлиус Штрейхер ( Julius Streicher), Der Stürmer сэтгїїлийн ерєнхий эрхлэгч
а
Вальтер Функ ( Walther Funk), эдийн засгийн сайд

Ялмар Шахт (Hjalmar Schacht), дайны ємнєх эзэнт улсын эзийн засгийн сайд
ё
Густав Крупп фон Болен унд Гальбах (Gustav Krupp von Bohlen und Halbach), «Фридрих Крупп» фирмийн эзэн.
ё
Карл Дёниц (Karl Dönitz), 3-р рейхийн флотын адмирал, Гитлерийн гэрээслэлийн дагуу тїїний їхлийн дараа Германы Ерєнхийлєгч болсон
ё
Эрих Редер (Erich Raeder), Усан цэргийн ерєнхий командлагч
ё
Бальдур фон Ширах (Baldur Benedikt von Schirach), Залуу нацист холбооны тэргїїн
ё
Фриц Заукель (Fritz Sauckel), Эзлэгдсэн газар нутгаас Эзэнт улсад хїчээр ажиллагсадыг бэлтгэх албаны дарга
ё
Альфред Йодль (Alfred Jodl), Штабын тэргїїн
ё
Мартин Борман (Martin Bormann), нацист намын ажлын албаны дарга, эчнээгээр яллагдсан
в
Франц фон Папен (Franz Joseph Hermann Michael Maria von Papen), Гитлерээс ємнєх канцлер, дараа нь Австри, Турк дахь элчин сайд
м
Артур Зейсс-Инкварт (Dr. Arthur Seyß-Inquart), Австрийн канцлер, дараа нь эзлэгдёэн Голланд дахь эзэнт улсын комиссар
м
Альберт Шпеер (Albert Speer), Эзэнт улсын зэвсэглэлийн сайд
м
Константин фон Нейрат (Konstantin Freiherr von Neurath), ГЯЯ сайд, Богем, Моравий дахь амбан
м
Ганс Фриче (Hans Fritzsche), Їзэл суртлын яамны хэвлэл, радио долгион харицсан хэлтсийн дарга
м
Эдгээр 24 хїнээс Геринг, Риббентроп, Кейтел, Кальтенбруннер, Розенберг, Франк, Фрик, Штрейхер, Заукел, Зейсс-Инкварт, Бормана (эчнээ), Йодль нарыг дїїжлэн цаазаар авах, Гесс, Функ, Редер нарыг бїх насаар нь хорих, Ширах, Шпеер нарыг 20 жил, Нейратыг 15 жил, Дёницыг 10 жил хорих ялаар шиитгэж, Фриче, Папен, Шахт нарыг цагаатгасан байна.
Нюрнбергийн шїїх хурал нь хэдийгээр бїх гэмт хэрэгтнїїдэд тохирисон ялыг оноож чадаагїй гэж їздэгч энэ шїїх хурал нь хїн тєрлєхтєн дахин фашизм, нацизмыг єндийхєєс сэргийлж, дархлаа тогтооход чухал їїрэг гїйцэтгэсэн байна.

2009/02/03

Шинэ ном

Зиак та бїхэнд дуулгах нэг сонинтой. Зохиолч блогчин Sienna маань анхны номоо гаргаад ердєє л 4 хонож байна.
Анх энэ зохиолчийн єгїїллэгїїдийг уншаад амтанд нь ороод тээд ер нь гарсан бїтээл бїрийг нь алгасаагїй дээ.
залуусын хайр сэтгэлийн тухай, энгийн хэрнээ нууцлагдмал ноо сайхны тухай, ганцаардсан хїний сэтгэлийг ер нь юм юмыг л бичдэг. Sienna-г улам сайн бичээсэй, олон номоо гаргаасай гэж боддог болохоор анхны ном гарсан даруй авч гарын їсгийг нь зуруулж авлаа.
Хэвлэгдсэн хувь нь ч цєєхєн болохоор та бїхэн сонирхож байгаа бол яараарай гэж зєвлий.
Sienna -ийг зохиолууд эгэл жирийн амьдралд байдаг баяр баясгалан, гунигийг энгийнээр гэхдээ хїнд хїрэхээр бичсэн байдагт дуртай. Хайртдаа бялуу хийх гээд тїлчихээд уйлж байгаа бїсгїй, хар багаас хєєрхєн гэж сэтгэлдээ бодож явсан бїсгїй нь хэрхэн царайлаг бїсгїй болсоныг харан гуниж байгаа залуу, хэлж чадаагїй хайрын їгс, заяаны ханиа хїлээн буй бїсгїй, хайр дурлал амьдралын тєлєє тэмцэж, ухаарч алдаж байгаа залуусын тєрх єнгє єнгєєрєє алаглаж амьдрал сайнтай муутайдаа амттай байдаг юм гэдгийг мэдрїїлж байдаг юм.
Нээх айхтар хїнд биш, гэхдээ зїгээр л нэг байдаг ч зїйл биш єєрийнхєє хэв маягтай єєрийн гэсэн єнгє тєрхтэй шинэхэн єгїїллэг, тууж ийнхїї уншигч бидний гар дээр ирлээ
Унш унш бас данин унш В.И.Чепак

2009/01/29

Inga Nielsen -ий бїтээлээс



Сансарын зурагнууд




















Тайлбаргїй хїргэв

Нутгархах їзлийн тухай хэдэн їгс

Дэрсї http://deppsu.blogspot.com/, Арсун http://arslans.blogspot.com/ 2 энэ талаар бичлэг бичсэн дуурайгаад бас нэгийг бичий гэж бодоод.
Учир нь энэ нутгархах їзэл нь аливаа бизнес эрхэлж буй хїмїїс, тєрийн албанд орж байгаа хїмсїїдэд их гай болдог гэх її дээ. Би єєрєє ч зах зухаас нь амсаж явлаа хєєрхий цагын сайханд хэхэ.
Ямар нэгэн тендер, албан тушаалын наймаа нь нутагжсан бїлэглэлїїдийн хїрээнд явагддаг болсоныг єдєр бїр л бид харж байгаа.
Энэ нь таньдагїй бурханаас таньдаг чєтгєр дээр гэж боддогоос болдын болуу гэж боддын хааяа. Учир нь мундаг сайн мэргэжилтэнг ажилд аваагїй шалтгаан нь єєрийн нутгийн нэг ширээний бєглєєсийг л авсанд байгаа юм. Энэ їзэгдэл гэхдээ сїїлийн жилїїдэд биш социализмын їед ч бас байсан юм. Нэг нь сайд боллоо шууд нутгийн хїмїїсээ цуглуулж гарна. Энэ муугаар бодуул єєрийнхєє хїмїїсээр хїрээлїїлж юу хийсэн ч чадах орчиноо бїрдїїлж байна гэсэн їг. Сайнаар нь бол нутгийн ахан дїїсээ чирж явна гэхиймуу даа.
Мэдээж єєрийг нь ажилд оруулж, дэмжсэн хїнээ хэн хэнхэглээд ховлоод явж байдын ёстой яамай байна биз дээ.
Тэхээр манай нутгархах їзэгдэл гээч нь бизнес, улс тєрийн бїлэглэлїїдийн эрх мэдлээ хадгалах гэсэн єнгєлєн далдлалт юм уу даа.
За тэр тєрийн алба хаагчид, томчууд нь тэгдийн байгаа биз гэтэл яагаад энгийн иргэдийн дунд энэ їзэгдэл тийм их газар авсан юм бол.
Нэг талаасаа манайханы нийгмийн тїїчээ болсон хэсэг болох эрдэмтэд, дуучид, сэтгїїлчид гэх мэт нь єєрсдєє энэ жалганы їзлээ магтан дуулаад байдагтай холбоотой.
ТВ-р тэр нутагаас тєрсєн хїї, тэр хангайгаас гарсан аварга, тиймч нутгийн эрдэмтэн гээд л. Зїгээр л манай монголын гэж яагаад болдгїй ийн.
Нєгєє талаасаа бид суурин иргэншилд шилжээгїй нїїдлийн соёлоосоо салаагїйтэй нь холбоотой байх.
Суурин газрын хїнд чи хаана тєрсєн, ямар їндэстэн ёстой падлий байхгїй, гэтэл манайд яаж байна эхнэр авах гэхээр л аль нутгийнх ийн, хаанахынх ийн, ямар їндэстэй яадаг ийдэг гээд асууж гарна. Нутгийнхаа нэг юмтай суувал уул нь зїгээр ч гэх шиг яриж єгнє шїї дээ. Бас тэгээд л нэг хїн ирэнгїїт л тэндхийн цагаачид гээд л. Єєрсдєє нээх цагаач биш ч юм шиг. Єєр газар очуул бас яг тэгж хэлїїлэхээ мэдэхгїй.
Нэг хїнийг муулахдаа нутгийнхийг нь хамаатуулж ирээд л муулна. Тухайн хїнийг л тусад нь муулахгїй энэ муусайн Сантынхан харамч бирдїїд, Тєв аймгийн саарин хєлтїїд гэж ирээд л.
Тэхээр надад нэг ийм санал байна кїмсїїдээ.
Ер нь тэгээд нутгархах дуртай, жалганы їзлээс ерєєс салж болохгїй юм чинь Увс нь бай, Хэнтий ч бай, Тєв нь ч бай, ер нь хаанахын нь ч бай бїгдээрээ л Монгол гэсэн нэгэн жалганд амьдардаг юм чинь Монгол гсн жалганы їзэлээр євчлий л дєє.
Ядаж л жалганы хэмжээ нь том бахархах юм нь олон болий ш дээ

2009/01/23

Амбиграмм

Дэн Брауны Ангелы и демоны гэдэг номыг ойрмогхон уншсын тэгсэн тэр дээр гардаг амбиграмм нь их сонирхол татаад та бїхэнд сонирхуулах гээд оруулаад ирлээ.


За єєр бас ийм амбиграммууд байна














2009/01/15

Монголд амьдрах муухай гэж її

Монголдоо гоё амьдрах гоё тээ.....


Яасан гэхээр манай нэг эгч байдын гадагшаа гараачээ їеийнхэн найзууд чинь бїгд л гадаад дотоод явж галуу шувууны мах идээд байхад чи гэж урагшгїй юм улаан шороон дунд байгаад байхын нтр гээд.


Би хэлдийн шороотой ч гсн монголдоо гоё амьдарч болий ш дээ гэнгїїт ганжин, заазуур цугт нь шидээд арай л цааш харуулах нь холгїй болий ш дээ.

Тээд асуухгїй юу та одоо донин юм бэ юу гэж хєєгєєд байды гсн гадаад явж гахай шувууны мах идсэн хїн цаанаа єєр нтр бараг л хїїхнїїд єєрсдєє ирээд чамтай сууна, зїгээр суужийхад чинь цалин єгнє, бараг зїгээр байжийгаад хїїхэдтэй болно гэх нь холгїй

Би боддын бэлэн юм аваад байхаар би юуг бїтээх гэж, юуг хийх гэж, юунаас кайф авах гэж амьдрахын. Амьдрал утгагїй болийшдээ гэнгїїт алх, сїх миний зїг сїн хийж байгаа юм чинь.

Хїмїїс гадаад гаруул л бїх юм болчино гэж ойдог уул шугамандаа байна ш дээ буруу юм байгаа ш дээ.
Манайхан гадаадад очихоор энд байдаг нєгєє цамаан зан алга болоод, ажил хийж амьдар эсїїл боль гэсэн хатуу хайрцаганд орохоор уулаасаа, удмааасаа дасан зохицох чадвар сайтай учир болоод байдаг юм шиг байгаа юм кїмсийн яриаг сонсоод байхуул.

Би багадаа Монголоос єєр газар хэдэн жил болсон л доо уул нь тэр їед л би дахиж Монголд очуул хэзээ гадагшаа явж амьдрахгїй гээд тангараг єргєцнийг энэ анай ойлгохгїй ийн арга ч їгїй юм доо єєртєє єргєсєн тангараг юм чинь.

Гэснээс манайханы нэг муухай зан байна гадаад гарангуут эргээд муу Монголыгоо муулаад л шороотой нтр гээ л
Тэхээр би хэлдийн єєрсдєє шороон дунд нь єсєєгїй юм шиг гэнгїїт шїїр, тосгуур надруу хар хурдаараа иржуугаа юм чинь. Яагаад гэнэ ээ яахав дээ аниа хажууд байсан байхгїй юу.

За тээр ороод ирсэн гар, мауз надруу чулуудчихлоо .... дууууусгаж амсангїй сорриииииии




2009/01/14

Орчин цагын монгол охид ба ТВ чат

За тэрслїї їг нэгийг бичихээр шийдлээ.

Учир нь юу гэвэл би 2 зээ дїїтэй тэд маань одоо дєнгєж 14 хїрч яваа хїїхдїїд хамгийн их їздэг нэвтрїїлэг нь ТВ чат. Ойрмогхон манайд айлчилж ирээд би бєєцийлж баахан эрхэлїїлж байгаад хамт зурагт їзэвээ. Тэгээд та хоёр юунд дурлаад энийг їзээд байдын гээд л жижїїрийн асуулт тавьсан чинь уул нь агаа энїїгээр дандаа гоё клип нтр гардагийн нтр бла бла.


За тэгээд хамт їзээд суужийсан тэр мессежїїдийнх нь утгагїй, мангарыг нь яана аа.

17 той царайлаг охин санхїїгийн дэмжлэг їзїїлэх хїнтэй нас харгалзахгїй танилцана ч гэхшиг, яасан ч яахаар 2 охин байна ч гэхшиг нэг тиймэрхїї биеэ їнэлсэн худалдсан садар самуунд уриалсан мессеж хог нэгээрээ цувжийна.


Санаа зовлоо ийм жаахнаараа байгаа 2 зээгийн маань їздэг нэвтрїїлгээр иймэрхїї юм яваад байхад хїїхэд ер нь хэрхэн хїмїїжих бол гэж.


Тэгээд дїї нараа явуулчаад жаахан харж суулаа ганц охид гэхгїй залуус нь ч нэг тиймэрхїї болчихжээ дандаа мєнгєтэй залуус байна бие їнэлэх /би ингэж л ойлгож байгаа/ охидуудтай танилций нтр.


Би тийм ч хуучинсаг хїн биш, бас нэг хайрлаж дурласан бол тэрэнтэйгээ зууралдаад бай гэж дїї нартаа захидагїй. Залуусын сексийн асуудлыг хориотой балиар зїйл гэж їздэгїй. Тэр байтугай Оросд 14 охид охин биеэ гээчихээд явж байдаг.


Таалагдсан залуу бїсгїйтэйгээ секс хийнэ її яана уу тухайн хїний эрх чєлєє. Харин амар хялбараар мєнгє олох, тїїнийхээ хариуд биеэ їнэлэх, нэг шоуны зардлыг хаах гэж цэцэг шиг насаа гутааж буйд нь харамсаж бас гутарч байна.


Залуусыг муулаад л байдаг завхай банзал хїїхэнсэг єєр юу юу ч гэдэг билээ. Овоо босгоогїй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгтэй адил охид нь энгэр чанга бол эрчїїд юу гэж ингэх вэ?


ТВ чат ч гэж чат ийм юм дэмжээд явуулж байдаг. Энэ ТВ чатыг янз бїрийн насны янз бїрийн хїмїїс тэр тусамаа хїїхэдїїд их їзэж байгаа хар багаас нь яаж биеэ їнэлэх аргыг 24 цагын турш суртчилаад байхаар бидний хойч їе яахийн болжийна.


Та нар одооны охидуудын мєрєєдлийг хараад байгаарай дандаа мисс, загвар ємсєгч мєнгєтэй хїний энхэр нтр болно гэж байгаа. Нєгєє бидний ах эгчийн їед мєрєєддєг байсан хайртай хїнтэйгээ сууж жаргалтай амьдрах, эсїїл тийм ийм мэргэжилтэй хїн болно гэсэн мєрєєдєл хаачиваа эсїїл энэ бас коммунизмийн їлдэгдэл юм боловуу


Иймд тэрслїї їг тэрлэгч би бээр ТВ чатыг хааж, тїїнийг їзэхгїй байх мессеж явуулахгїй байхыг бїх эрїїл ухаантай ирээдїйгээ боддог залуусдаа уриалж байна.


Ямарваа нэгэн зїйлийг зайлшгїй устгах їгїй болгох шилдэг арга бол оршин байгаа фундаментийг нураах билээ ТВ чатын энэ суурийг би бээр їзэгчдийн бичиж байгаа мессеж тїїний тєлбєр гэж ойлгож байна.


ТВ чат байхгїй бол нэг ч гэсэн залуу нас биеэ їнэлэхгїй, нэг ч гэсэн ирээдїйн эх эрїїл саруул байна аа гэж боджийна


Охид садарлавал їндэстэн мєхнє.......