Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2010/09/23

Салхи оруулмой ...

Энэ муу блогтоо салхи оруулахгүй бол болохоо байлаа.

9 сар гаран бусдын блогоос будаа түүж, буруу занд ихэд суралцсаных юм байлгүй хуруу товчлуур нийлэхэд үнэн дургүй хүрч, үүрэглэх зан харагдахуй дор хэлж бичүүлэх гэж хичнээн мөрөөдсөн ч сачий дутаж санаа ихдэв.

Олон сайхан блогууд дунд уншиж эс барсаар өвөл, хавар, зуныг өнгөрөөж намрын дунд сарын шинийн 17 дөхөж ахуй.

Энэ зун бүх блогчдын биш юмаа гэхэд таньдаг нүүрний арьсууд байдгаар нь ГОГО-ын блоггеруудтай Тэрэлжийн хөвөөнд хорхог идэж, хорыг тайлж нэгэн өдрийг өнгөрөөсөн нь богинохон зуны ганц зугаалга байлаа.

Амараа ах Тусгай салаагаар занималдаад бичихээ байж, Бумаа ах хөдөөгийн томилолт аваад үзэгдэхээ ч байж, Дэрсү хүүхэн бүл нэмээд завгүй болж, Мика эргэж формондоо орохгүй их удаж, Тогоруу хаа хаа бичиж, Конфи бүүр сураггүй болоод, ихэнх хуучны блоггерууд идэвхитэй амьдарч, идэвхигүй бичдэг болжээ.

Манайхан жил ирэх тусам бүл нэмээд одооч бичлэг битгий хэл блог гүйцэж унших хэцүү болж дээ.

2010/01/18

Миний дуртай зүйлс - Ном

Би бага байхын ном унших дуртай жаал байж билээ. Одоо ч тэрний үлдэгдэл гээд хуучны уран зохиолын нилээд ном байж байдын. Бага байхад тэгээд ямар уран зохиолоос өөр ном унших биш, одооны хүүхдүүд шиг төрөл бүрээр хувь хүний хөгжилд зориулсан ном байсан биш. Бага ангидаа Сүүлэнүү, Чипполиногийн адал явдал нтр гэсэн баахан зөгнөлт хүүхдийн ном уншдаг байж. Дунд ангид орж ирээд арай дөнгүүр Дюмагийн зохиолууд, монголын уран зохиол нт р гээд. Хамгийн их далийж хадуурсан ном нь 1990-д оны эхэнд юм байна "Энгэр зөрүүлэхийн ёсон" гэж нэг номыг барьж аваад уншиж байгаад эгчээс нээх том таван салаа хүртэж билээ.

За тэгээд 5-р ангиа төгсөөд л Нацагдоржийн хэлдэгээр хүний хүү эрдэм өвөрлөн ирэхээр Улаан Москва-г зорилоо. Анх очоод юу ч ойлгохгүй нэг л их инээсэн хүн ангийхан дундаа л туугаад байв. Орос хэлэнд сайжрах хамгийн сайн арга гэж аавын зөвлөсний дагуу Арбатын хүүхдүүд номыг Монгол-Орос дээр харьцуулан уншихаар шимтэн сууваа хөөрхий. Над шиг нийтэч биш зожиг хүнд хэл сурах хэцүү л юм билээ. Манай ах нтр бол сарын дотор гялалзуудж байсан гэжуугаа орос хэл сурахыг. Надад харин маш сайн сурахын тулд 6 сар шаардагдсан юм. За гол юмандаа орохгүй бол хадуурсан тууж явна.
Номонд үхэн хатан дурлаж, шимтэн унших болсоны бас нэг шатлгаан нь орос хэлийг сурах гэж сургуулийхаа номын санг зөөж байсан үе юм. Ойлгохгүй хэрнээ л Чехов, Гоголь, Толстой, Щеприн, Белинский, Пушкин, Горький, Шолохов гээд зохиолчдын номыг түүврийг гэрлүүгээ мөн сайн зөөдөг байж билээ. Өрөөндөө орж суугаад л толь барь аваад суучдаг байсын. Сүүлд нь бүгдийг нь дахиж уншиж байж билээ хэхэ. Тэгсний хүчинд ярианы хэл мууч цээж бичиг, найруулага, зохион бичлэг нтр дээ ангийхнаасаа давна уу гэхээс дутахааргүй болж билээ. Яагаад ч юм нэг их хүнтэй яриад байдагүй хүүхэд байсан болохоор ярих нтр дээр их муу байж билээ одоо бол хамаагүй тууна аа хэхэ.

За тэгээд 11-р анги төгсөх хүртэл номыг бол ууж байсан даа. Төгсөж ирээд Баабарын Дори Идэр дүүдээ хандах нь гсн номыг уншсын. Тэгэхэд л ямар хамаагүй таарсан номоо унших дэмий юм байна. Системчилж унших нь зүйтэй нтр гсн бодол орж ирээд л.
Тэрнээс хойш гарт тааралдсан болгоноо унших биш их шилж сонгож байж унших дуртай болсон.
Гэхдээ Чехов, Гоголь, Тостой 3-саа бол ер уйдаагүй гэжуугаа.
Оюутан байхад ч тэгээд хичээлээс өөр ном унших завгүй байсын доо. Тэгээд ч 2002 он гдг тийм ч бас сайхан үе биш байсан шүү. Унших номны сонголт багатай.

Сүүлийн үед баримтат бичлэгүүд, дурдатгал, фельтеон, ярилцлагын түүвэр зэрэг жанрын ном унших дуртай болоод байгаа.

За тэгээд унших дуртай зохиолчид маань гэвэл их л олон байна доо. Жишээлбэл Баабар, Цэнддоо, Достоевский, Гоголь, Чехов, Толстой, Дэн Браун, Доржготов, Лочин, С.Эрдэнэ гэх мэт. Сүүлийн үед Бум-эрдэнэ ахын өгүүллэгүүд, Амарсайхан ахын хошин өгүүллэгүүд, Э.Радзинскийн баримтат туужууд /Ялангуяа Сталин нь бол үнэн тас/, Аюурзанын туужуудад дурлаад байгаа.

Номтой Миний бүх амьдрал хамт явж ирсэн байгаан арай л уншиж бичиж сураагүй байхдаа номтой нөхөрлөөгүй байх.

Ном надад гуниж гутарсан үед дэм болж, ганцаардаж шаналсан үед минь хаь болж, баяр хөөртэй үед найз болж явж дээ. Заримдаа нэг тийм зожгирсон ганцаардсан үедээ Чеховын түүврийг бариад суух ч бас л сайхан шүү. Харин юм бодмоор гэгээрмээр үедээ Достоевский ч юмуу Аюурзаны номыг бариад суух ч бас л кайфтай. Харин инээж хөхөрмөөр байвал Доржготов гуай, Амараа ахын өгүүллэгийг дахин дахин унших дуртай гэх мэтчилэн унших ном бүр миний ааш зан араншинд маань таарч тохирлог гэх үүдээ хэхэ.

Номонд дуртайдаа ч тэрүү хамгийн их мөнгө үрдэг зүйл маань ном байдын. Москва-д байхад манай хажуу талын айлын ах /40 эргэм насны одоо бол 50-60 настай байгаа байх/ гэрээрээ дүүрэн номтой тэгсэн мөртлөө л ном нэмж аваад байдаг байж билээ би ч тэдний номын санд цагыг сайхан өнгөрөөдөг байсан.
Ах нь өвгөн болсон хойноо унших номоо одоо бэлдэж байна залуу насанд тэр бүр ном уншиж кайф авах хэцүү залуу насны олон адал явдал дунд замхараад үлддэг гэдэг байж билээ.

Тэр ахын хэлсэн нөлөөлсөн үү эсүүл ном харахаараа шунал маань хөдөлдийн муу би лав номын дэлгүүр тааруул орчдог орчуул хоосон гарахаа байсан хүн л дээ хэхэ.

Олон олон сайхан ном авсан өтлөхдөө унших гэж байгаан юм хэхэхэ. Яагаад ч юм одоо өөртөө шинэ шинэ зохиолч нээж шинэ ном унших гэдэг цаг авсан ажил байдаг тул уран зохиолын ихэнх номоо аваад өрөөд байгаа. Ажил албанд хэрэгцээтэй бас нөгөө хэдэн өөрийн унших дуртай зохиолчын номоо бол гар доор байлгана шүү. Гснээс Фриска харин сүүлд блог дээрээ оруулсаныг нь уншиж байгаад Харүки Мураками -г сүүлийн үед унших сонирхол төрөөд байдаг болсон. Нэг их ажлын ард гарсаны дараа сайн зохиоолчын сайн ном унших ч бас л сайхан шүү.

Ном унших, цуглуулахаас гадна бас нэг дуртай зүйл маань ном сэргээх байдаг юм. Ягаад ч юм хэдэн номоо хүнд өгөөд салбайлгачаад ирэхээр нь уур хүрээд загнаж чадахгүй юм чинь үглээд өөрөө сэлбээд л сууна шүү дээ хэхэ.

Ном засдаг гэсэнээс би Хотын төв номын сангаар ордын хааяа. Тэдний номнууд бас л их хэцүү болсон байна лээ. Сэргээж янзалдаг ганцхан хүнтэй тэр нь хаанаа ч хүрэлцдэгүй бололтой. Хэрэглэж байгаа хүмүүс нь ч бас л сэтгэлгүй урж тасдаад, зурж баллаад л.
Оросууд ном их уншдаг тэр хэрээрээ номын соёлтой ард түмэн. Би ч хөөрхий тэдний буянд х юм сурсаан гэж.

Ном бид хоёрын нөхөрлөсөн 23 жилийн /6 тайдаа ахыгаа дагаж уншиж сурчаад тэрнээс хойш номтой зууралдаж байгаа/ түүх нэг иймэрхүү л байна даа

Одоо ч тэгээд ном гэхээсээ илүү интернэтээр хамаг зүйлээ орлуулдаг болж би ч бас хааяа урваад софт-р нь ном нтр хальт уншаад байгаа. Гэхдээ л хуудас болгоныг нь эргүүлэх тоолондоо юу гэж байгаа бол гэж догдлон хүлээдэг байсан баг насны минть тэр мэдрэмж өнөөдөр ч сэтгэлийн минь гүнд байдаг бөгөөд сэтгэл догдлуулсан ном унших бүрд сэдрэн гарч ирсээр байдын.





2010/01/08

61 АХ



Бумаа ахын шинэ ном гарсан байна. Бушуухан авна гэж бодсон ч гэрээс гарахгүй байгаа хүн одоохондоо авч амжаагүй л байна.

Бумаа ах маань ер нь хүний сэтгэлийг мэдэрч нэг тийм гоё мэдрэмж, эсүүл бүүр гуниг төрүүлж орхидог хүн л дээ. Анх Бумаа ахын өгүүллэгүүдийг блог дээрээс нь уншаад тэгээд амтанд нь орчихсон доо. Алсад мордсон Жийжээ нтрыг уншихдаа ажил дээрээ уншиж байгаад ганцаараа баахан инээж билээ. Хүмүүс намайг энэ яг галзуурсан байхаа гэсэн шиг хараад. Би бүр номондоо орчихсон нулимсаа гартал инээгээд. Сэтгэлээсээ бүүр нээх гоё инээх, эсүүл гуниглах сайхан шүү тэр тусамаа уран зохиол уншаад.
Өмнө гарсан "Сэмэрч үл барагдана" гэдэг ном нь миний байнга эргүүлж тойруулж дахин дахин уншдаг амттай номын маань нэг.
"Цав цагаан", "Би чамайг мартахгүй", "Гагнаас" гээд өгүүллэг болгон нь намайг уярааж, ухаарал хайрлаж байдаг юм.
Одоо шинэ номыг нь уншихдаа юу мэдрэх бол гэхээс тэсэн ядан хүлээж байна. Энэ удаа гарын үсэгтэй номыг тань авий Бумаа ахаа хэхэ.