Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан
Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts

2009/02/03

Шинэ ном

Зиак та бїхэнд дуулгах нэг сонинтой. Зохиолч блогчин Sienna маань анхны номоо гаргаад ердєє л 4 хонож байна.
Анх энэ зохиолчийн єгїїллэгїїдийг уншаад амтанд нь ороод тээд ер нь гарсан бїтээл бїрийг нь алгасаагїй дээ.
залуусын хайр сэтгэлийн тухай, энгийн хэрнээ нууцлагдмал ноо сайхны тухай, ганцаардсан хїний сэтгэлийг ер нь юм юмыг л бичдэг. Sienna-г улам сайн бичээсэй, олон номоо гаргаасай гэж боддог болохоор анхны ном гарсан даруй авч гарын їсгийг нь зуруулж авлаа.
Хэвлэгдсэн хувь нь ч цєєхєн болохоор та бїхэн сонирхож байгаа бол яараарай гэж зєвлий.
Sienna -ийг зохиолууд эгэл жирийн амьдралд байдаг баяр баясгалан, гунигийг энгийнээр гэхдээ хїнд хїрэхээр бичсэн байдагт дуртай. Хайртдаа бялуу хийх гээд тїлчихээд уйлж байгаа бїсгїй, хар багаас хєєрхєн гэж сэтгэлдээ бодож явсан бїсгїй нь хэрхэн царайлаг бїсгїй болсоныг харан гуниж байгаа залуу, хэлж чадаагїй хайрын їгс, заяаны ханиа хїлээн буй бїсгїй, хайр дурлал амьдралын тєлєє тэмцэж, ухаарч алдаж байгаа залуусын тєрх єнгє єнгєєрєє алаглаж амьдрал сайнтай муутайдаа амттай байдаг юм гэдгийг мэдрїїлж байдаг юм.
Нээх айхтар хїнд биш, гэхдээ зїгээр л нэг байдаг ч зїйл биш єєрийнхєє хэв маягтай єєрийн гэсэн єнгє тєрхтэй шинэхэн єгїїллэг, тууж ийнхїї уншигч бидний гар дээр ирлээ
Унш унш бас данин унш В.И.Чепак

2007/05/11

Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр


Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зvvгдсэн хэвээр байлаа. Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ тvvнийг тайтгаруулах гэж ядах бeгeeд тvvний тайтгаруулах vг бvрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв vг урсгаж eeрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан тvлэгдэх чимээ сонсогдон eрeeрvv нь нялуун vнэртэй хурц хиншvvний vнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны eрee тийш хeл мэдэн гvйж оров. Гал тогоондоо ороод цахилгаан зуухаа салгаж орхиод дараа нь улам ч ихээр амаа ангайн уйлж гарлаа. Хvн харвал eдий том болсон хvvхэн ингээд уйлаад байхдаа яадаг юм хэмээн хэлэх байх, гэхдээ л Танхил eeрийн эрхгvй гэртээ ганцаараа жаахан хvvхэд адил бахирах шахам уйлсаар байлаа.
Танхил уул нь айлын ганц охин, дээрээ 2 ахтай. Тиймээс ч ээждээ жаахан нялуурангуй eссeн билээ. Гэхдээ л эрх гээд бусдын адил зeрvvд гeжvvд элдэв зан гаргаж гэр орныхныгоо зовоож байсангvй, харин жаахан аргадуулах гээд байдаг гэмтэй байж магад. Eрeвч сэтгэлтэй дээ ч тэрvv, бусад охидыг бодвол уйлах нь олон, гэхдээ асгартал уйлаад л дорхноо тайвширчихдаг тийм л нэгэн бусдын адил оюутан охин ажээ. Eнeeдeр тэгтэл уйлсан ч гэлээ тайвширах янзгvй харин ч хvvхэд адил гэртээ ганцаараа гомдолтой гэгч нь нулимс дуслуулсаар байлаа.
Тэгнээ тэгнэ урд нь нэг eдрийн eмнe туршиж байх минь ч яавдаа хэмээн миний энэ цагийг нь тулгаж байж eмнeх ажлаа хийдэг энэ зан уу eeрийгee зэмлэнгээ хайрагдсан саваа гуниглан хараад цонхоо дэлгэн нээгээд, ханын цаг харахаар зочны eрeeнд оров. Энэ бяцхан тeмeр савыг хэрэг болгон eчигдeр шинээр худалдан авсан сан. Харин одоо дахин хэрэглэхийн аргагvй шатах шахсан хар ёроолтой тeмeр сав болон хувирчээ. Цагаа хартал 15 цаг дeнгeж eнгeрч байлаа. Толинд хартал eeдгvй сeрвийсeн хэдэн vс, уйлсаар байтал улайн бvлцийсэн нvд нь eeрт нь улам ч таалагдсангvй. Дахиад эхнээс нь бvгдийг нь хийх хvсэл байвч бvх материалаа хуулж авсан жорынхоо дагуу найруулж хутгаад бvгдийг нь тvлхихсэн хvн. Хэдийгээр eeрт нь цаг байсан ч гэлээ, юу ч хиймээргvй, зvгээр л орон дээрээ суугаад л уйлаад баймаар байлаа. Нилээдгvй eдрийн eмнeeс eнeeдрийг хvсэн хvлээсэн сэн. Ийм муухай бvтэлгvй юм болно гэж урдаас мэдсэн ч болоосой. . . Асаалттай хeгжим уянгалан дуугарч, фм радиогийн хeтлeгч гоёмсог vгээр хачирлан мэндчилгээ дэвшvvлнэ . . .
Алагхан нvдэн чи минь амьдрал минь сэмээрхэн ороод ирсэн ч гэлээ Амьдарлаас хэзээ ч авч байгаагvй хамгийн vнэтэй бэлэг минь болсон шvv . . .
Танхил гашуунаар биш ч гэлээ гомдоллон уйлахаа болиод нvvрээ хeнгeхeн будаад удахгvй ирэх хvндтэй хvнийг тосон хамаг бvтэлгvй явдлаа тоочоод уучлал гуйхаар шийдлээ. . .
Уг нь eнee орой хeeрхeн тохилог кафед хайртай залуутайгаа хамтдаа нэг оройг eнгeрeeхeeр урилгыг хvлээн авчихаад хeeр баяр дvvрэн дvvлэх нь холгvй байсан сан. Тэгээд л eeрийн гараар амттай гэгч нь шоколод бэлтгээд зvрхэн хэлбэрт оруулж, хайртынхаа хацар дээр зeeлeн vнсээд eгье хэмээн дотроо хатуу тeлeвлeeд интернет ухсаар их л сайхан зураг жортой нь олоод хэвлэж аваад хадгалсан билээ. Эртээд гэртээ салат хийгээд eгсeнд учиргvй баярлаад амттайг нь гайхаад дуустал нь идсэн болохоор л дэлгvvр eчнeeн зардаг хайрцаг савтайг биш eeрийнхee гараар хийсэн амттай шоколадаар ахиад баярлуулья гэж шийдсэн сэн. Гэрийнхээ хайруулын тавгийг голоод хэрэг болгон дэлгvvр орж цоо шинэхэн бяцхан сав, жор дээр бичсэн бvх зvйлсийг авч хадгалчихаад eнee eглeeг сэтгэл дvvрэн угтаад толинд харан vсээ самнаж байлаа.
Гэтэл харин шатлан тайрсан хэсэг vсээ урдуураа унжуулбал илvv хeeрхeн харагдах мэт санагдан цаанаасаа эз нь хатгаад байсан болохоороо Танхил хайч гаргаад тэр дор нь тайраад орхисон. Гай дайрсан мэт тэр хэдэн vсээ даанч богино тайрчихав. Толинд хараад янз янзаар хэдэнтээ самнаж vзсэн нь сахил хvртээд шал дордов гэгчээр тэр хэдэн vс vнэхээр эвээ олсонгvйд Танхил eeрийн эрхгvй уур нь хvрч нулимс цийлэлзvvлэн уйлж эхэлсэн билээ. Анх удаагаа энэхvv баярын eдрийг тэмдэглэхээр зэхэхдээ хайртай хvндээ улам ч хeeрхeн харагдахыг хvсэхдээ ийм дэимй юм болно гэж бодсонгvй. Заавал eнeeдeр ингэж тайрахдаа яахад дээ хэмээн eeрийгee зэмлэн уйлсан боловч яах аргагvй байсан тул бушуухан шоколадаа хийчихээд гал тогоондоо ороод жороо дэлгэн тавиад тухтай нь аргагvй савандаа элдэв зvйл найруулж эхлэхдээ бараг л тайвширсан байлаа. Гэрийн утас нь жингэнэн дуугархаар нь бушуухан гvйчихээд ирье хэмээгээд утсаа автал найз нь харин яаж баярлах гэж байгааг нь асуусанаар хамаг хэрэг мандсан билээ. Тvрvvхэн тайрсан vсэндээ харамссан найздаа нэг гомдоллож эхэлтэл нvднийнх нь нулимс eeрийн эрхгvй цийлэгнэн урслаа. Анх удаагаа баяр тэмдэглэе хeeрхeн харагдая гэтэл гээд л уйлан vглэж байгаад халуун зуухан дээр тавьсан сав, шоколад хийхээр бэлдсэн зvйлээ тvрхэн зуур мартжээ. . .
Сав шажигнан дуугараад . . .
За тэгээд л уйлаад сууж байна даа. . .
Тог тог тог . . . Хаалга зeeлeн тогшиход Танхил гvйн очиж тайлахад хайрт нь улаан сарнайн баглаа барин инээд алдан зогсож байлаа. Шатмаг хиншvv ханхалсан гэр, Танхилын нулимс гvйлгэнэсэн царайг хараад ямар нэг юм болжээ хэмээн дотроо таалаа. Гартаа гал улаан цэцгийн баглаа тэвэрсэн Танхил уруулаа цорвойн гомдолтойгоор ямар нэгэн зvйлийг урд хойно нь оруулан уйлагнан ярьна.
Хайрт нь бvгдийг ойлгон тvvнийг тэвэрлээ. Танхилаа чамдаа баярлалаа, vнэхээр сайхан байна. Бэлэг . . .
Чи минь eeрee миний бvvр авахыг хvсч байгаа хамгийн vнэ цэнэтэй бэлэг минь юм шvv дээ. Надад eeр элдэв бэлэг хэрэггvй ээ, хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэсэн энэ бvтэлгvйтэл чинь л надад хамгийн eхeeрдeм хeeрхeн бэлэг боллоо шvv дээ.. . .
Сvvлчийн дусал нулимс нь хацар дээр нь бeмбeрeн унаж байсан ч Танхил жаргалтай инээмсэглэн байлаа. Удалгvй нvд нь ялимгvй гялалзсан инээд хeeр, аз жаргал бялхсан Танхил хайрттайгаа хeтлeлцeн гадагш гарлаа. Eвлийн сvvлчийн сарыг угтаж, гадаа шинэхэн цас зeeлeн зeeлeн хаялж хeтлeлцeeд яв, хeтлeлцeeд яв гэх шиг Танхилын дэлгэн тоссон алган дээр зeeлeн буугаад хайлан одож байлаа.
Тиймээ бvтэлгvй ч гэлээ eнeeдeр Гэгээн хайрын eдeр.

Чєтгєр алгадмаар Valentine’s Day


Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа. Уул нь миний найз бүсгүйчүүдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би өрсөөд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л өөрийн эрхгүй гараад явж байгаа юм. Өнөөдөр чинь Гэгээн Валентиний өдөр шүү дээ. Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа.
Түрүү жилийн Валентиний баяраар өрөөнийхөө найз бүсгүйтэй дэлгүүр явж найз залууд нь өгөх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт үсчин орж бэлгийг нь тэврэн сууж, үсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа үдээд хоцорсон хүн нь би байхгүй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хүйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггүй, тэгэхээр нь тийм ч холгүй байсан болохоор нь гэрлүүгээ алхаад л харьчихсан. Хажуугаар өнгөрөх залуучууд бүгд л хос хосоороо хөтлөлцөж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална.
Над шиг хайртай хүнгүй ганцаардсан уйтгартай хүн тэрхүү хөл хөөртэй оройн гудамжинд дэндүү илүүдээд байх шиг. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг баяр тэмдэглэх хүнгүй хөөрхийлөлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо өөрөө хүртэл ичсэн хэрнээ хүмүүст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа. Хүн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаа юм байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрүүгээ явж байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хүнтэй болчихоод энэхүү баярыг заавал хайртай хүнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн өөрөө өөртөө тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бүдчин гэр өөдөө явж харьсан сан.
Тэгтэл яг нэг жилийн дараа өнөөдөрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо өрөөндөө орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгүй яриаг сонсоод дагаж дэлгүүр яваад л түрүү жилийн бүхэн дахин давтагдах юм гэж үү. Өөр үед дуртайяа тусалмаар л байна. Даанч өнөөдөр чадахгүй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн өрөөнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хүүе сайн уу, чи миний гар утасруу залгадаа. . . заа хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрөөрүүгээ хурдлав, болоод явчихлаа утас дуугарч байна.
Утсаа шүүрч аваад л тэр дор нь анзаарагдахгүй гээр таслаад хаячихлаа. Хүүе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж үү. . . Болж л байна хаана урьж байгаа юм бэ . . . Тэгвэл 8 өнгөрөөд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нүүр бардам хажуу ширээний найз хүүхэнрүүгээ бардам ширтлээ. Нөгөөх маань ч бараг амаа ангайн чимээгүй чагнаж байсан юм чинь. Өө за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа. Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 өнгөрөөд гараад явна даа гэж сэтгэл хангалуун өгүүллээ.
Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгүүр явах нуу, тэгж ч ярихгүй ээ хө. Ямар үерхэж байгаа бишдээ би бэлэг авахгүй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нөгөөх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хөндүүр хайртай хүнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгүүр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа.
6 нэгэнт өнгөрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа өмсөн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгүүр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зөндөө баярлаж байгааг нь харахад тэртээ тэргүй гунигтай байгаа зүрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хөөрхий найз маань миний үгэнд итгээд надад зөндөө л заавар зөвлөгөө өгөөд нүүрний будгаасаа хүртэл илүүчлэх гэж оролдоод авахгүй болохоор минь амжилт хүсээд гаран одлоо. Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад өглөө.
Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаад байсан болохоор ажлаа яагаачгүй дуусчихсан. Кино ч биш, зүүд ч биш болохоор мэдээж хэн ч надруу залгасангүй. Ажил дээрээ гав ганцаараа торойн үлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгүй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зүстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бүсгүйчүүлээс юугаараа ч илүү биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгүй ээ, ээж минь намайг бусад залуу хүмүүстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хүн шиг цог золбоотой гэртээ орох юм шүү. Зүрх уйтгартай цохилно, чөтгөр ав Валентиний өдөр чамайг. . .
Ирэх жил заавал хайртай хүнтэй болчихоод энэ баярыг баяр хөөр дүүрэн тэмдэглэнэ дээ. Амлая.

2007/05/10

A.Амарсайхан : Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир

Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.
Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.
Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.
Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.
Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.
Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир
Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.Дүгнэж хэлэх үгТэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

2007/04/13

Миний нээсэн эх орон

За ойрд нэг их завгїй хїн яваад байгаа тэгээд єєрєє бичиж амжихгїй байгаа гэсэн шалтаг зааж бэлэн эссэ нэг ширхэгийг тавив.
Хїн бїрийн сэтгэл зїрхий чинад эх орон нь нуугдаж байдын гэсэн. Хэрэгтэй їед чи тэр эх орноо нээж олдог.
Дашбалбар агсаны эх орон нэг ийм байж чиний нээсэн эх орон ямар вэ

О.Дашбалбар Миний нээсэн эх орон (эссэ)

Миний багын тєсєєллєєр эх орон бол тэнгэр, толгод хоёр байжээ. Эдvгээ он жил улирч, сайхан юм бvхэнд эх орон шингэсэн гэж би итгэдэг боллоо. Зєрж буй сайхан бvсгvйд эх орны нуугдмал дvр бий бєгєєд, тvvний хэвлийд хєдєлж эхэлсэн хvvхэд одод ертєнцтэй холбоотой, салхи шуургыг мэдэрч буй гэдэгт vл эргэлзэнэ. Сансрын хураангуйлсан биет бvсгvй хvний хэвлийд торниж буй нялх vр оддын тохиоллоор бvтэн бvрэлдэхийн ид хавийг эдэлж, эхийн нь алхаанд цаг мєч агшин хэмжигдэхvй, хожмын єдєр хоёр хєл дээрээ бат зогсож, хязгааргvй орон зайн нээлтэй уудамд од мичид анивчихыг ширтэх хєвгvvнийг нь би миний болоод хvн тєрєлхтний vр гэж мэдмvv!Хэвлийдээ нялх vр тээсэн бvсгvй алхаж явна. Тvvнд эх орон оршиж буй гэм vv.Миний ємнє зулзган улиас навчсаа сэрчигнvvлэн найгалзана. Энэ модонд ч эх орон оршиж буй агаад, навчис бvхэн нь намайг эх орны нvдээр харж байна. Бvх хvнд оршиж буй тэнгэрлэг хvчийг эх орон гэмvv. Хvн тєрєлхтний мєрєєдєл дvрслэлийн хамгийн гэрэлт дvр нь Эх орон байлаа. Тvvнд л хамаг сайн сайхнаа шингээн бодож, хvслээрээ энэрэнгvй их vнэнийг бий болгон, тvvндээ тэмvvлж, тэмvvлэл нь хvнийг бурханлиг болгодог байв.Алтан-Овоо бол vнэхээр амилсан уул юм. Энэ уулыг хvн ард хэдэн зуун жил дараалан хайрлан биширч, тэрхvv олон зуун мянган хvний бодол санаа нэгэн цэг-энэ уул дээр тєвлєрєн, хvн бvхний итгэп, хvсэл тvvнд шингэж, ийнхvv энгийн нэг уулнаас Эх орноо хайрлах хайр болтлоо бэлтгэгджээ. Євєг дээдэс минь дэмий ч нэг энэ уулыг тахиж шvтээгvй ээ!Тэд нэг л юманд хайраа шингээх ёстой байсан юм! Бидэнд ирэх ёстой тэр мєнх хайрын бэлгэдэл нь Дарьгангын Алтан-Овоо буюу.Тэгээд би vеийн vед хvний итгэл, нууц хvслэн шингэсэн уулыг харах бvр гурван зуун жилийн ємнє євгийн євєг минь энэ уулыг яг л над шиг ширтэн зогссондоо гэж бодном. Vvнээс vvдэн би энэ уулыг хайрлан биширсэн юм. Євєг дээдэс минь энэ уулаар дамжин надтай уулзах гэсэн байжээ. Гурван зуун жилийн адагт энэ ууланд ирэх vр сад минь бас л миний адил Алтан-Овоог ширтэхvй дор, би орчлонд амьдарч яваагаа тvvгээр дамжин мэдэрнэм. Ийнхvv Алтан-Овоо бол бодлын шидээр бvтсэн уул тул биширч болох амуй. Бишрэн хайрлаж болох тул vнэн мєн гэм vv. Юуг шvтэж эхлэнэ, тэнд хайр оршино. Хаана хайр оршино, Тэнд сайхан санаа, сайн vйл зэрэгцэнэ. Эмэг эхийн яриаг єгvvлмvv:
Эрт цагт нэгэн банди Баруун зууд эрдэм сурахаар одохуй доор, тєрvvлж єсгєсєн эх нь Цагаан дарь эх бурхан бvтээлгэж ирэхийг захижээ. Хvv чанад нутагт ном гvйцээгээд эргэх цагтаа эхийн захиасыг умартан, гагцхvv гэрийн гадаа ирсэн доор гэв гэнэт санав. Буцъя гэвч хожимджээ. Эхийн хvслийг эс гvйцэтгэсэн тул нvvр учрах хэцvv, ийн олбиргон бодолд автан газар ширттэл бєєрєнхий цагаан чулуу vзэгдэв.Хvvгийн дотор нэгэн бодол гялсхийх зуур нєгєєх чулууг яаран шvvрч, хив хадагт сайтар ороогоод євєртлєв. Ингээд уулзасны эцэст эхийн захиасыг биеvvлэв хэмээн хуурч, нєгєєх хадагт боолттой чулууг єгчээ. <<Ээж минь vvнийг хэзээ ч задалж vл болно>> хэмээн хатуу захив.Эх нь нутгийн тэр чулууг насан эцэс болтол бурхан гэж итгэн тахисаар нэгэн єдєр ертєнцийн жам ёс тулж ирэв. Эх єгvvлрvvн:
Хvv минь, бурхандаа vнэн сэтгэлээсээ дєчин жил сvсэглэн мєргєв єє! Ямагт буяны мєр хєєж, хvсэл бvхнээ бурхандаа даатгалаа.Єнєє амьдын хорвоогоос одох цаг ирэв. Бурхнаа л нэг vзвэл сэтгэл гvйцмvй! гэжээ.Хvv яах аргаа эс олж, удтал дуугvй зогсож, эцэст нь vнэнээ хэлэхээр шийдэв ээ!...За яах вэ, чулуу ч болсон vзье дээ, нэгэнт дєчин жил бурхан гэж итгэж єдєр бодолдоо, шєнє зvvдэндээ vзэн тахисан учир харахгvй хагацаж vл чадна гэв.Хvv гvнээ гэмшин хадгаар ороосноо задалбаас тэнд чулуу бус, шижир алтаар бvтээсэн Цагаан дар эх бурхан єнгє vзэсгэлэн тєгс гялалзаж байв. Vvний учрыг тайлах нь:
Бодолдоо vнэнхvv итгэж, бvхий л оюун санааны хvчээ нэгэн цэгт тєвлєрvvлэн сэтгэж чадсанд оршмуу. Тэгж чадваас эс бvтэх юм нэгээхэн ч vгvй билээ.Би, нvvж яваа vvлсийн сvvдэр доор ганцаардан ахуйдаа эх орноо дуудмуу. Тэр залбиран хvлээх эх орон минь Итгэл билээ. Тэрхvv итгэлийн хvчээр би бие, сэтгэл, оюун бодлоо ариусгаж цэвэрших болно.Эх орныхоо гоо сайхны оргилд хvрэх зам маань байгаль ээж буюу. Байгалд хvрэх зам маань дотоод сэтгэлийн дээд зэргийн ариутгал буюу. Оюун санааны дээд vнэнд хvрэх замыг зєв vйл, зєв сэтгэлээр засмуу.Аугаа их Сvхбаатар, Занабазар, Нацагдоржийг тєрvvлэх бэлтгэл мянга мянган жилийн турш vргэлжилсэн ажгуу. Хэрвээ хvнд авьяас билиг буй аваас тvvгээр бардах юун. Тэр нь тvvнийх бус бєгєєд, тvvгээр дамжуулан эх орон минь бусдад vйлчлэх шат буюу.

2007/03/29

Sienna : Мөрөөдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.
Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ.
Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.
Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.
Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа. Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.
Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.
Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.
Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.
Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.
Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.
Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.
Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.
Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.
Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.
Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.
1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.
Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.
Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.
Жаргал хүссэн хайрын захидал
y
Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа.
Ингээд захиагаа эхлэе.
Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай. Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь билээ. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцая хэмээн оройны 10 хүртэл ангидаа буу халцгаасныг санаж байна уу. Тэр дунд үлдэхдээ л би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг бас бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг л мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсаныг бүү мэд, ихэнхийг нь л чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсоноор даруухан, хаалттай хүн шүү дээ. За тэгээд анхны ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, 4-н чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад онхолдсон оо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор. Би аваад босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан байгаа бээлийг одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй билээ, гэхдээ нэг удаа харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан. Дараа жил нь бас л ангиараа 2-р курсээ төгслөө гээд лагер явж нийллэг хийснээ эргээд сана даа. Бүгдээрээ зузаан курткатай хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад бас л хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд голдоо дэлгэсэн зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр л суусан билээ. Энэндээ бас л сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй байж магад. Ингээд 3-р курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай, бас нэг шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү :) .
Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбаад шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг зүрхэндээ санасаар л байгаа. Аз болж 3 курс дуусах дөхсөн үед манайхан нэг бут шоудаж билээ. Шөнийн 3 цагт эхнээсээ арай гэж тарцгааж билээ. 150гр татчихаад байсан би тэр зоригтоо анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэд дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиав энэ тэр жаахан л уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан хөлийн өвдөгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншаад орхисон гээч хэхэ. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ л бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн л дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх даа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пир гээд гүйж одсон тиймээ. Хэрвээ цонхоороо харсан бол би замын чулуунуудын хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. За байхдаа яахав дээ гэж нэг биш удаа бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л 3 курс өнгөрч билээ. Нуулгүй хэлэхэд 4-р курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотоссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд эргэлдээд байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор 9 сард ангийнхаа хаалгаар би орж билээ. Оронгуутаа л чамайгаа нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидтойнхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би хашгирсан билээ. Би ч хэл үг багатай хаалттай нэгэн, чи минь ч даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний л буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг чи гадарладаг байхаа. Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй /дээрх шалгалтыг эс тооцвол/ байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад чамд хайртай байхаа гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь 4 жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч /эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү/ гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэрлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суухсан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань 7 сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал нэгэн хүн гүйгээд босоод явахад л чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос орйжин бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ 2 ч очсон та хэд түүнийг тойроод л заримдаа аргадаад л, заримдаа загнаад л байсан. Ерөөсөө дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ. Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж өдөр буцахаас арай өмнө шиг арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтсэнгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна. Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд 2 жил болохдоо зөвхөн чиний тухай бичиж, ангийн нөхдөөсөө чинийн тухай сураг асууж бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн 4-н жилийн турш орь ганцаараа, хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо тэр үеийнх шигээ хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын 4 өдөр энэ сургуулийнхаа сүүлийн 2 жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын 7 өдөр нисэн ирэхийг чинь мэдлээ. Чи бид 2 зөрөх учиргүй ээ. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд 2 лаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна. Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, олон цаг утас цохин байж олсон, өдөр болгон шалгадаг электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно. Чиний минь ирэх захиа надад аж жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чинь чиний сэтгэл надад хэвээрээ тэгээд бас зүрхний минь үгийг сонссон бол миний насны хайр болохыг зөвшөөрөөч дээ.
P
Хариуг цаг минут тутамд хүлээн суух
P
Чиний хайртай ...... чинь.
Sienna.
Za unuuduruus ehleed Sienna hemeeh negen zohiolchiin bichsen uguulleguudiig tsuvralaar hurgie
Udahgui nom ni garch bidniig bayarluulah baihaa
Za ingeed ta buhen tuhlan suuj unshaarai.
Хөөрхөн

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.
Өглөө сүүлийн цагийн хичээл цонхлоод бөөн баяр, манай ангийн хэсэг нөхдүүд цүнх саваараа бие биеэ цохин сургуулийн хаалгаар чихэлдэн гараад хаврын урь орсон дулаахан өдөр сургуулийн өнцөгт байдаг сандал дээр овооролдоод шинэ ирсэн түүхийн багшийн тухай ам булаалдан ярьж эхэллээ. Манай сургуульд залуухан эмэгтэй багш ховор байдаг болохоор шинээр ирсэн тэрхүү багшийн тухай дэлгэсэн элдэвийн яриа маань нэг л мэдэхэд ангийнхаа хэдэн охидын тухай болон хувирч орхив. Бидний цуглаан үе үе охидынхоо тухай яриа болон хувирдаг байсан хэдий ч өнөөдрийн өдөр шиг нэг нэгнээсээ ичиж зоволгүй нэр зааж тэр тэр хөөрхөн гэж авч хэлэлцэж байгаагүй сан. Миний бодлоор манай ангид хамгаас хөөрхөн ганц л охин байдаг билээ. Би түүнийг л дотроо хамгийн хөөрхөн гэж бодож явдаг боловч хэн нэгэнд ил гаргаж хэлж байсангүй, тийм учрал ч тохиож байсангүй. Нэгэн удаа намар хичээл ороод удаагүй байхад манай ангийнхан ангийн багшийг ятган байж хагас сайн өдөр эртлэн цугларч, Богд уулын энгэр өөд бидний нэрлэсэнээр зугаалга хийсэн билээ. Өглөө эртлэн босоод үүргэвчээ аван ээжийн бэлдэж өгсөн зүйлийг чихэн барин хийж, цайгаа ч бүрэн уулгүй яаран сандран сургууль дээр иртэл ангийхан маань ихэнх нь ирчихсэн багшийг тойрон шуугилдаж байна. Яг тэр өдөр л би хэдэн жил нэг ангид суралцаж байсан мөртлөө олж хараагүй байсан ангийнхаа охины хичнээн хөөрхөн нэгэн болохыг анх удаа хараад, урд нь яагаад нүдэнд минь тусаагүйг, бас би яагаад түүнийг олж ажиглаж байгаагүйгээ гайхширсан хэдий ч зүрх минь өөрийн эрхгүй булгилан цохилоход, ёстой хөөрхөн гэж өөрийн эрхгүй дотроо шивнэсэн юм даа. Намайг харж байгааг огтхон ч анзаараагүй тэр охин намар цагийн сэрүүнийг ажралгүйгээр, ишэн дээрээ эгц ургасан хэвээр байгаа үнгэгдэж гундаагүй хээрийн сарнай цэцгийн бүдэг ягаан дэлбээнд турьхан хуруугаа зөөлхөн хүргэн энхрийлэхдээ, нарны хамгийн сайхан цацрагийг өөртөө шингээж эргүүлэн цацруулж байгаа мэт гайхам сайхан инээмсэглэж байж билээ. Бусдаас зайдуухан суугаад хээрийн цэцгийг энхрийлэн илбэж буй түүний нүд нь очтон гийж, зөвхөн энэ л цэцгийг олж харсандаа баярлан инээмсэглэх тэрхүү охины жаргалтай мишээлт нь миний зүрхэнд хүрч, сэтгэлийг минь үнэхээр хүчтэй догдлуулж чадлаа. Юутай хөөрхөн юм бэ. Яг л би ингэж сэтгэлдээ шивнэсэн. Тэр охинд гоёмсог хөмсөг, давхраатай эргэлдсэн алаг нүд, өөгүй цагаан царай гээд л бусдын хэлдэг хөөрхөнд тооцогдох элдэв гоёл байсангүй хэдий ч. Надад тэр хамаагүй ээ. Чиний хиргүй нандин сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэх жаргалтай мишээл тодруулсан энгийн сайхан царай чинь л надад юугаар ч сольшгүй хөөрхөн санагдсан, тэгээд чи тэр л төрхөөрөө миний зүрхэнд ертөнцийн гоо үзэсгэлэн гэж чухам юу вэ гэдгийг анх ойлгуулсан билээ. Өнөөдрийн бидний ярианд би ч бас үнэнээ л хэлсэн юм. Хөөрхөн гэсэн охидуудаа бараг дуу нэгтэйгээр дэмжиж дуусахад нь би гайхлаа. Тэрнийг минь хэн ч хөөрхөн гэж нэрлээгүйд жаахан гайхширсан ч бодох санах юмгүй хэлээд л тавьчихлаа. Тэр хөөрхөн. . .
Эргэн тойрон хэдхэн секунд чив чимээгүй болсоноо энд тэндгүй намайг шоолон инээх дуу газар авлаа. Арай ч дээ, тэрийг хөөрхөн гэж байгаа юм уу. . . Юу нь хөөрхөн юм хэмээн хэн нэг нь надаас шооч инээдийн дуун дундуур асуухад өөрийн эрхгүй юм бүхэн нь хөөрхөн хэмээн зэвүүцэнгүй хариулж орхисон. Та нар өөрснөө тэнэг, хэн нь хөөрхнийг ялгаж харахгүй байна уу хэмээн би өөрийн эрхгүй шоолуулсандаа бахардан өгүүлтэл ха ха хэмээн инээлдэх манай ангийнхан тэр дороо надад элдвээр нэр хоч өлгөж эхэллээ. Олон хүнд нэг дор шоолуулах хичнээн муухай байсан ч гэлээ би худлаа худлаа гэж тэгэхэд хэлээгүй юм шүү. Уурлах хорсох, бачимдах зэрэгцсэн намайг манай ангийн хөвгүүд бахаа ханатал шоолон инээлдэж тэр өдөр орь ганцааранг маань сургуулийн гадна орхин явцгаасан юм даа . . .
Нилээдгүй жилийн дараа ангийн маань нэг нөхөр удаан хугацаагаар сурсан сургуулиа төгсөн гадаад орноос ирсэнээр ангийнхан маань ихэнх нь цуглан уулзаж хөөр баяр болон багын дурсамжаа хуваалцан бүтэн оройг хамтдаа үдлээ. Тэр маань оройхон хоцорсхийн ирэхэд нь бид түүнийг бараг л танихгүй шахам болсон байв. Сайхан хүүхэн болжээ. Гуалиг биетэй, эргэлдсэн алаг нүднийхээ тас хар уртаа гэгч сормуусаар шилбүүрдсэн үл таних сайхан хүүхэн бидний дунд чихэлдэн сууснаар манай ангийн залуусын дунд багийн нэгэн дурсамж эргэн ирлээ. Чи ч мөн нүдтэй хүү байжээ, арван жилд байхад чамайг хөөрхөн гэж ганцаараа хэлээд уурлаж байхад нь бид мөн ч их шоолж мөн ч их хочилж билээ. Гэтэл багаасаа л ёстой билгийн нүдтэй хүү байж шүү хэмээн хэсэг цаашлуулж билгийн нүдтэй хүүг яагаад одоо болтол эхнэр аваагүй байгааг тал талаас минь шалгааж эхэллээ. Санаанд нийцсэн хөөрхөн бүсгүй тааралдахгүй байна аа гэж үнэнээ хэлэхсэн. . .
Би үнэнээ хэлсэнгүй ээ, хэлсэн ч тэд аягүй л бол хэдэн жилийн өмнөх шиг дахиад л ойлгохгүй байсан биз дээ. Уулзалт задгайрч баарны бүдэг гэрэлд наргих халамцуу голдуу ангийнхан маань эхнээсээ хэд хэдээрээ гэрийн зүг харьцгааж эхэллээ. Тэр маань удалгүй суудлаасаа наашлан миний дэргэд ирж сууж, бид жаал ярьцгаалаа. Намайг тэгж хэлж байсныг чинь би ер мэдэлгүй өнгөрсөн байна шүү, өөрийгөө би ердөө ч хөөрхөн гэж боддог байгаагүй л дээ. Харин одоо би ямар болсон байна. Ингэж хэлээд тэр миний нүдрүү эгцлэн харж инээд алдан суулаа. Тас хар хөмсөг шивүүлсэн нь ойрхон суугаа надад ажиглагдаж байлаа. Энэ давхраатай алаг нүд ч, тэр бяцхан шулуун хамар ч миний танил төрх биш байлаа. Би зохиогүй гэж хэлж чадахгүй ээ, сайхан л харагдаж байна. Харин түүний нүд нь оч адил гялалзан гэрэлтэхээ хэдийнэ байж, будмал сормуусаа эргэлдүүлэн хүйтнээр шилбүүрдэхдээ сурамгай болсоныг ажлаа. Миний зүрхэнд хоногшин үлдсэн, сэтгэл догдлуулсан тэр сайхан инээмсэглэл түүний нүүрнээс гээгдэн үлдээд хир удсаныг харин би тааж чадахгүй нь. Өөдөөс минь зөвхөн хүссэн үедээ хэний ч өмнө инээж чаддаг, тооцоотой бас сэтгэлгүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулсан үл таних бүсгүй сууж байх шиг санагдана. Хорвоод хоёр нар мандсан мэт, хүний сэтгэл догдлуулж эргэн тойрон гэрэл цацруулсан чин сэтгэлийн инээмсэглэл чинь хаашаа одсон юм бол доо. Түүнийг би хөөрхөн гэж огт хэлсэнгүй ээ. Тэр маань хөөрхөн биш байлаа. Би түүнд чи их царайлаг болжээ гэж хэлсэн, тиймээ тэр хөөрхөн байгаагүй юм. Ердөө л бусад олон олон хүүхнүүдийн нэгэн адил царайлаг бүсгүй болон хувирсан байлаа. Харихаар ганцаар гадаа гарлаа. Намрын сүүлчийн сарын сэвшээ салхи нүүр лүү сэрүү татуулан үлээнэ. Сэтгэлийг минь догдлуулсан хөөрхөн хэн нэгэнтэй би удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийгээ би зөрөн өнгөрөх эдгээр олон охид бүсгүйчүүдийн дундаас нарны цацрагийг өөртөө хураагаад, итгэл сэтгэл дутагдсан өрөөл бусдад эргүүлэн цацруулах мэт гайхам сайхан инээмсэглэлээр нь таньж олох болно. Тэгээд л энэ олон жил хэлэх сэн гэж хүсч байсан үгээ, хоёр гарыг нь атгаад чанга дуугаар түүндээ хэлнэ .
Чи үнэхээр хөөрхөн юмаа. Яг л ингэж хэлнэ дээ. . .