Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/02/28

Ц.Бямбажаргал : Хорин таван нас

Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас

Туулах тавилант ертөнцдөө зун болж дэлгэрсэн
Дурсах дурсамжынхаа хэлхээнд охь нь болж гоёсон
Алдаа онооны заагаас
Айдсаа нуусан бардамнал
Ухаалаг төрсөн бүсгүйн харцнаас
Үгээ цэнэсэн ичингүйрэл
Унаж тусаж босоод урагшаа гишгэж яваа
Аяа миний хорин таван нас

Хорьж болохгүй хориод ч дийлэхгүй
Үерийн ус шиг урсаж яваа
Хотлын наадамд тавын даваанд
Бүдэрсэн бөхийн шарлахалыг
Холбоо бодолдоо багтаасан
Хойшдын хавруудын учралыг
Хүлээж биш хүлээлгэж байгаа
Аяа, миний хорин таван нас

Хойноос үлээх салхийг намайг намуухан байна гэж голоод
Хоошид ирэх ухаарлыг хол байна гэж огоорч
Алдаа онооны жин дээр адилхан тэнцүү гишгэсэн
Эрх ч гэлээ эрдүүхэн
Хөгтэй ч гэлээ хүчтэйхэн
Аяа миний хорин таван нас

Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас

2007/02/22

Домогт Монгол /үргэлжлэл/

Хөх Нуурын дээд Монголчуус
-
-
Монгол Төвдийн завсарт торгон замаас ургашаа уулархаг нутгийн дундах тунгалаг нуурыг Хөх Нуур хэмээнэ. Хөх нуурыг тойрон нүүдэллэн нутаглах Монголчуусыг Хөх Нуурын Монгол буюу дээд Монгол гэж нэрлэсээр иржээ. Одоо энэ нутгийг Шингхай муж гэж Хятадад нэрлэдгийн "Шинг" нь хөх, " хай" нь нуур гэсэн утгатай үг. Учир нь XIII дугаар зуунд "Өгөөдэй хааны хүү Хүдэн (Годанг) хааны цэрэг уулархаг нутгийн цавчим давааг давахад уулсын билээс нуурын тунгалаг усанд тэнгэр ойж гүн цэнхэртэн харагдсан тул Хөх нуур хэмээвэй" гэсэн домог бий. Ямартай ч хятадуудаас өмнө Монголчууд суурьшсан учраас Хөх Нуур гэсэн Монгол үгийг анхдагч нэр нь гэж би бодож байна.
-

-
Хүдэн хаан Хөх Нуурт нутаглаж тэндээс Төвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай түүхэн сурвалжид анх бичигдсэн. Yүнээс хойш Хөх Нуурт суурьшсан Монголчуусын тухай түүхийн баримт хадаглагдан үлдэлгүйгээр Дөрвөн Ойрдын Төрбайх хааны үеийг хүрдэг билээ. Төрбайх хаан нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Төрбайх хаан нь Хөх Нуурт харъяат ардуудаа аван нүүдэллэн ирсэн нь Манж хүчирхэгжиж баруун зүүн Монголын хооронд яс хаяж түүнээс үүдэж улс төрийн тэмцэл үүссэнээс залхан дайжсан гэж ойлговол үнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ үеийг одоогийн он тоололд шилжүүлбээс 1630-1640 оны хооронд болсон үйл явдал. Төрбайх хааны албат 100 мянга байсан гэж үздэг. Удалгүй Хөх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зөрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хөх Нуурын Монгол, Тангадуудыг Төрбайх хаан захирах болжээ. Улмаар төвдүүдийг нөлөөндөө оруулж Лхасааг захиран суух болсон тул Төвдийн Далай лам түүнийг "гүүш хаан" гэж нэрийджээ. Гүүш нь "eсөн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.
-
Төрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хөх Нуурын 19 хошууны өвөг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж түүний төрөл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хөх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны өвөг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нүүн ирж Торгуудын дөрвөн хошууг үүсгэсэн. Бойго өрлөгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар үе Махач Мөнхийн хүү) 3 дугаар хүү болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын төв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сүүлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гүрний үед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мөрөн, Нун Мөрөн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Түмэдийн өвөг дээдэс болдог. Торгуудууд тухайн үедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын өргөн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн үед тэдний зөстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг өртөөгөөр цувруулан саринаасан байна.
-
Хөх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Күмбум болно. "Күм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гүнбэн") гэсэн төвд үг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын өлгий нутаг билээ. Хөх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад үүгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний өлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дүгээр дүр, "ажиа" нь төвдөөр аав гэсэн утгатай үг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн төрсөн түүхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо төв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын өмнөд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь төвдүүдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг төвдөөр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь төрөлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгүүлүүд одоогоор гаргасаар байна.
-
Нүүдэлчин ёс заншлаа хаяагүй Цайдамын Монголчуус манайд нүүгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгүй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг. Хөх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гүнбэнд (Күмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хүнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас төрүүлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сүртэй. Цахиур бууныхаа хөлийг ургаш сойгоод үүрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хүнээсээ өмнө толгодын дээгүүр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа. Одоо дээд Монголын эрчүүд нь төвд дээл, эмэгтэйчүүд нь торгууд хувцас өмсөж бургасан гэртээ сүүгээ хөөрүүлж өрмөө хураасаар амьдарч явна. Төгсгөлд нь би "Монголчуус" гэдэг үгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хөх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг үгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мөн адил билээ.
-
Ш.Баатар

Домогт Монгол

Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс
-
Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.
-
1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ.
-
Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай.
-
200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.
-
Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.
Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.
Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.
-
Ш.Баатар

Монгол угсаатан

Та монгол хүн мөн үү. Хэрэв танд элэг нэгт монгол ахан дүүсийн тань хувь заая сонин байвал энэ линкээр орж уншина уу

http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430

Хайлж буй дээд монгол гэсэн энэ бичлэгийг уншаад их сайхан сэтгэгдэл төрдөн байна.

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас

“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
-
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү. Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.
-
-
БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
-
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна. Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ. Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ. Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ. Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...
-
-
ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НӨХДҮҮД БАЙДАГ
-
Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, “Ох, май бээст фрииндс - Монголиа” гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ. Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй. Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.
-
-
ИШЛЭЛ АВАХАД
-
….Өнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын “Хайлж буй дээд Монгол” хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан “Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог” гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна. Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ. Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?
---
---
ТУСГААР ТОГТНОЛ БА ТӨВДҮҮД
-
Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ “I’m love you” гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л… Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.
2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад “Free Tibet” гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. “Independence for Tibet’, “Honk for Tibet & US”, “China out of Tibet”, “Release the Panchen Lama”, “Free Tenzen Delek Renboche”, “Boycott China’s goods” гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө. Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л “будаа” болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.
Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Өвөр Монголчуудад ч адилхан даа.
---
---
ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
-
2004 оны 2 сарын 28Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм. Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш. Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ. Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав. Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав. Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв. Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа. Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо. Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа. Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ. ....Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм. ....Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.
е
Б.Номинчимэд


Өнөөдөр өөрийн сонирхдог Монголын түүхийн талаархи зарим сонирхолтой зүйлийн дэлгэж байна.
Dayarmongol.com сонины архиваас та бүхэнд сонирхуулж байна

Эрхvvгийн оросжсон буриад, элстийн ууссан халимагийн тухайд

Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж би хувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм.
Сэтгvvлч Л.МАНЦУУ-гийн Єнєєдєр сонины 2002 оны 11 сарын 07-ны дугаарт хэвлүүлсэн нийтлэлийг тус сонины зєвшєєрлєєр ЦАХИМ ӨРТӨӨ сүлжээнээ залсан байсныг уншигч тvмэнд дахин хvргэж байна.

Mонголчууд туйлширдаг зантай гэдгийг бvгд мэднээ. Социализмын vед энэ араншинг vзэл суртал энэ тэрээр чєдєрлєдєг байсан бол, сvvлийн арав гаруй жил Монголд маань хvн бvр санасан бодсоноо ярьж хийдэг болсон билээ. Анх Монголд 1980-аад оны эхээр хєл тавьсан халимаг хvний хувьд, бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувьд єчигдєр, єнєєдрийн байдлыг харьцуулж vзэх эрхтэй гэж бодлоо. Сэтгvvлч хvний хувьд vнэхээр олон сэдвээр уншигч олонтойгоо бодлоо хуваалцах санаа тєрдєг. Энэ удаад ганцхан, бас нэн чухал сэдвээр саналаа хуваалцмаар санагдлаа.
Эзэн Чингисийн vеэс монголчууд дэлхий даяар тархсан. Єнєєдєр халимаг, буриадууд Орос, Америк, Франц, Хятадад, євєр монголчууд Хятадад аж тєрж байна. Тэд амьдарч байгаа орныхоо усыг нь уувал ёсыг нь дага гэдгийг мєрдєн сууж байгаа ч, монгол цустай гэдгээ мартахгvй явдаг. Yvний наад захын жишээ нь Монголд дуу нь хит болоод байгаа Халимагийн дуучин О.Цагаанзам Монголд ирж дууныхаа зургаа Бурхан Халдун ууланд авахуулсан явдал. Дєч гарч яваа энэ эр айраг цагаагаар идээ ундаа хийж, монгол гэрт єсєєгvй нэгэн. Тєрсний гэрчилгээг орос бvртгэгчээс авахдаа, єєрийн санасан орос нэрээр бvртгvvлээд, долоо хоногт нэг удаа халимаг хэлийг гадаад хэл шиг заалгасан тэр бид хоёрыг болон олон халимаг залуусыг уусгах зорилго их гvрнийхэнд байсан ч байж магадгvй. 1937 онд Халимагуудыг ачааны вагонд нэг шєнийн дотор мал шиг ачин, Уралын уулс даваад зєрлєг болгон дээр тав арваар нь аав хvv, эгч дvvгий нь салган буулгаж байсан нь халимагуудыг устгах зорилго байсан байх. 1640-єєд оноос хойш хэдэн зуун жил єнгєрєєд байхад, зургаа долоон vеийг дамжуулан хэл, ёс заншил, соёлоо хадгалж ирсэн, Европт амьдарч буй халимагуудыг ууссан гэж хэлж арай болохгvй. Монгол оронд ардчилал єрнєж, Америкт амьдарч байгаа ах дvv нартайгаа уулзахад халимаг (баруун монгол-дєрвєд, торгууд, хошууд гэсэн vг) хэлээр манайхан ойлголцож байсан. Тэдний эх эцэг нь манай аав ээж шиг гэртээ зєвхєн халимагаараа ярихыг шаарддаг байсан нь эхлээд сонин санагдсан ч их юм бодогдуулж, эх эцгийгээ шvтэх сэтгэлийг улам хєгжєєсєн. Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж бихувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Жаахан охин байхдаа тэр дууг миний ээжийн тухай сайхан дуу гэж боддог байлаа. Одоо дууны зургийг (клип) харахад, Шар эмгэний хацран дээгvvр урсч байсан гашуун нулимс, сэтгэл зvрхэндээ хадгалж, нандигнан явдаг єлгий нутгийн тухай мэдрэгдэж байдааг. Yvнийг G - INTERTAIMENT-ийн залуучууд ойлгож, магадгvй халимагуудын хэдэн зууны мєрєєдлийн єчvvхэн хэсгийг нь биелvvлсэн байж болох юм. Яагаад гэвэл Элстийн гудамжинд яваа хvнээс, эсвэл захын тосгонд амьдарч байгаа хєгшид, залуусаас Монголын тухай асуувал манай єлгий нутаг (историческая прародина) гэж хэлнээ. Монголыг нvдээрээ харж, гараар барьж vзээгvй хvмvvс тэр шvv дээ. Хvн болгон босоо бичгээ (халимагууд тод бичиг гэдэг) мэдэхгvй байж болох юм. Валерий Каруевд (дуучин Цагаанзам) болон хилийн чанадад амьдарч байгаа олон халимаг, буриадуудад тусгаар тогтносон Монгол орон байдаг, тэнд євєг дээдсийнх нь єлгий нутаг байдаг гэж бодохоос элэг нь дэвтээд явчихдаг нь vнэнээс vнэн. Тиймээс элгэн садан гээд наалдаад байхад «Элстийн ууссан муу халимаг» гэж тvлхээд, «Ганц дууны тєлєє алтан микрофон яах гэж єгснийг мэдэхгvй» хэмээн цэнхэр дэлгэцээр зарлаж байсан зэрэг нь хэт туйлширсан, дэндvv богино ухаантай хvний vг юм. «Шиндлерийн бvртгэл» кино vзсэн хvн миний санааг ойлгох байх аа.
Зуны амралтаар гэр бvлээрээ Халимагт очихдоо аав ээждээ заавал арц, хvж, хорхой ааруул аваачдаг заншилтай байсан. Тэр арц хvжийг ээж маань хэд хуваагаад хажуу айлын хєгшчvvлд тарааж єгнє. Монголоос ирсэн бэлэг гээд нєгєєдvvл нь сvйд болж, нууцаар бурхандаа єргєн гэр орноо ариусгана. Нєгєє л хориотой цаг vе. Харин хэдэн жилээс Халимаг Тангачийн нийслэл Элиста хотод болон бусад газраар бурхан шашны хурал дуганууд нээгдэж, хєгшчvvл маань буян vйлдэж мааниа унших, залуучууд эх орныхоо тvvх соёлтой чєлєєтэй танилцах боллоо. Арц хvж ч дэлгvvр мухлагаар элбэг худалдаалагдах болсон. Энд асуудлын нєгєє талыг хєндмєєр санагдлаа. Би зvгээр л нэг Монгол Улсын жирийн иргэн. Засаг тєрд ч, албаны хvмvvст ч учиргvй зєвлєєд байх нь зохисгvй санагдав. Гэхдээ хорь гаруй жилийн дотор Монгол-Халимагийн харилцаанд нэг ч олигтой хийсэн зvйл олж харсангvй. Мэр сэр хувь хvн, компанийн холбоо, тvншийн харилцаа, соёл, урлагийн байгууллагуудын солилцооноос єєр юмгvй.
Тэгэхэд Євєр Монголоос Шинжааны торгуудууд Халимагт очин яам, газруудаар зєвлєх хийгээд, их, дунд сургуулиудаар босоо бичиг заагаад явж байна. Халимагуудын их нvvдлийн тухай (буцаж Монгол руу) хятадууд уран сайхны кино авсан байгаа. Халимагийн их сургуульд орчин vеийн монгол хэлний тэнхим бий, гэхдээ монгол багш нар тэнд очиж ажилласныг сонсоогvй. Хэл, соёл, тvvхийн талаархи мэдлэгийг Халимагийн залууст монгол багш нараас илvv хэн ч таниулж, тайлбарлаж чадахгvй. Хувийн компанийн шугамаар Халимагийн их сургуульд сурдаг гэж сонссон. Халимагийн их сургуулийн оюутнууд Монголд дадлага хийдгийг мэдэхгvй. Дєрвєн зуугаад жилийн ємнє дєрвєн Ойрдын хэсэг омгууд баруун Монголоос тасарч гарахдаа явсаар байж Ижил мєрєн хавиар эх нутагтайгаа адилхан цэлийсэн талд суурьшиж, таван хошуу малаа маллаж єнєє хvртэл амьдарч байна. Мал, хєдєє аж ахуй Монголтой адил гол салбар, тэгсэн ч харилцаа холбоо энэ талаар онцгvй л санагддаг даа. Халимаг Тангч Оросын холбооны улсад (субъект Федерации) багтдаг учраас хvндрэл магад. Гэхдээ Кемерово муж бас холбооны субъект шvv дээ.
1980-аад оны эхээр хуриман дээр манай аав «Охин минь эх нутагтаа очиж байгаа» гэж ээжийг тайвшруулж байсан юм. Хоёр зээтэйгээ уулзахдаа аав минь халимагаар яриад, нєгєє хоёр нь монголоор хариулахад «Яг манай хэлтэй адилхан байгаа биз» гэж баярладаг байсан. 1992 онд Монгол Улсын иргэн болоод аавдаа паспортоо vзvvлэхэд «Тугтан гэж бичээгvй байна» гэж байсан юм. Учир нь манай аав тугтан овогтой, ээж шарнууд овогтой. Аав маань монголчууд овгоо заавал тэмдэглэдэг байсан гэсэн ойлголттой байсан билээ. Тэр vед паспорт дээр овог бичдэггvй байлаа.
Иргэний vнэмлэх авах болоод Увс аймгийн овгуудын хуваарилалтыг авч vзэхэд шарнууд, тугтан овог хоёулаа байсан. Сvvлд нь иргэний vнэмлэхээ аавынхаа хvссэнээр тугтан овогтон гэж бvртгvvлсэн.
1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Тєв цэнгэлдэх хvрээлэнд есєн цагаан туг барьсан Чингисийн цэргvvдийг хараад аав маань Монгол руу дагуулж ирсэн ач хvvдээ «Чиний євєг дээдэс ийм хvмvvс байсан» гэж хоолой нь зангиран хэлж байсан ч єєрєє ийм юм анх удаа харсан нь тэр. Манай хvvгийн тєрєл садан гэж Читийн, Хайлаарын буриадууд байх юм. Хєгшин залуугvй бvгд буриадаар сайн ярьдаг, багачууд нь арван vеийнхээ овгийг цээжилсэн байдаг, хэн нь хэний хvv, охин, єєрт нь ямар садан гэдгийг ч яс сайн мэднэ. Хоёр жилд нэг удаа зун болгон «Алтаргана» гэж дэлхийн буриадуудын наадам болдог. Монголын Эрхvv, Улаан-Yд, Чит, Хайлаар, барууны орнуудын буриадууд уулзаж, тvvх соёлоо ярьж, дуулж, хуурдаж, тєрєл садангаараа уулзаж хєєрєлдєнє. Хэл ярианаас нь авахуулаад ємссєн зvvсэн нь хvртэл нарийн, бас гол нь залуу хойч vедээ vзvvлж харуулах дамжуулах эрмэлзэл нь биширмээр.
Одоо манай хоёр хvv буриад эцэгтэй, халимаг ээжтэй Монголд амьдарч байгаа. Бид дєрвvvл Монгол Улсын иргэд. Хоёр хvv монгол, буриад, халимаг, орос, англиар ярьж бичнэ. Манайх шиг гэр бvл Монголд цєєнгvй. Миний мэдэхээр 1980-аад оноос хойш Монголд халимагаас бэр болж, хvvхнvvд жил бvр ирж байгаа. Олон жил амьдарсан ч, шинэхэн ирсэн ч тэд монголоор ярьж, монгол хувцсаар гангарч монгол хоолоор зочноо дайлна.
Ардчилал Монгол оронд арав гаруй жил хєгжлєє. Улаан бурхан, салхин цэцэг шиг «нялхсын» євчнєєр улстєрч, яруу найрагч, сэтгvvлчид євчлєєд эдгэрсэн байх аа гэж бодож байна. Бичсэн юмыг маань уншаад хєєрхий бvсгvй гомдож дээ гэж битгий бодоорой. Асуудлыг арай єєр єргєн хvрээтэй авч vзээрэй гэж уншигч танаас хvснэм.

2007/02/13

Зиак ингээд гэгээн хайрын өдөрт зориулаад нэгэн сайхан өгүүллэгийг хүргье
Бүгдээрээ хайр майрандаа мансуурч сайхан баярлаарай
Бүтэлгүй ч гэлээ ....... өдөр
Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зүүгдсэн хэвээр байлаа.
Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ түүнийг тайтгаруулах гэж ядах бөгөөд түүний тайтгаруулах үг бүрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв үг урсгаж өөрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан түлэгдэх чимээ сонсогдон өрөөрүү нь нялуун үнэртэй хурц хиншүүний үнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны өрөө тийш хөл мэдэн гүйж оров.
Гал тогоондоо ороод цахилгаан зуухаа салгаж орхиод дараа нь улам ч ихээр амаа ангайн уйлж гарлаа. Хүн харвал өдий том болсон хүүхэн ингээд уйлаад байхдаа яадаг юм хэмээн хэлэх байх, гэхдээ л Танхил өөрийн эрхгүй гэртээ ганцаараа жаахан хүүхэд адил бахирах шахам уйлсаар байлаа.
Танхил уул нь айлын ганц охин, дээрээ 2 ахтай. Тиймээс ч ээждээ жаахан нялуурангуй өссөн билээ. Гэхдээ л эрх гээд бусдын адил зөрүүд гөжүүд элдэв зан гаргаж гэр орныхныгоо зовоож байсангүй, харин жаахан аргадуулах гээд байдаг гэмтэй байж магад. Өрөвч сэтгэлтэй дээ ч тэрүү, бусад охидыг бодвол уйлах нь олон, гэхдээ асгартал уйлаад л дорхноо тайвширчихдаг тийм л нэгэн бусдын адил оюутан охин ажээ. Өнөөдөр тэгтэл уйлсан ч гэлээ тайвширах янзгүй харин ч хүүхэд адил гэртээ ганцаараа гомдолтой гэгч нь нулимс дуслуулсаар байлаа.
Тэгнээ тэгнэ урд нь нэг өдрийн өмнө туршиж байх минь ч яавдаа хэмээн миний энэ цагийг нь тулгаж байж өмнөх ажлаа хийдэг энэ зан уу өөрийгөө зэмлэнгээ хайрагдсан саваа гуниглан хараад цонхоо дэлгэн нээгээд, ханын цаг харахаар зочны өрөөнд оров. Энэ бяцхан төмөр савыг хэрэг болгон өчигдөр шинээр худалдан авсан сан. Харин одоо дахин хэрэглэхийн аргагүй шатах шахсан хар ёроолтой төмөр сав болон хувирчээ. Цагаа хартал 15 цаг дөнгөж өнгөрч байлаа. Толинд хартал өөдгүй сөрвийсөн хэдэн үс, уйлсаар байтал улайн бүлцийсэн нүд нь өөрт нь улам ч таалагдсангүй. Дахиад эхнээс нь бүгдийг нь хийх хүсэл байвч бүх материалаа хуулж авсан жорынхоо дагуу найруулж хутгаад бүгдийг нь түлхихсэн хүн. Хэдийгээр өөрт нь цаг байсан ч гэлээ, юу ч хиймээргүй, зүгээр л орон дээрээ суугаад л уйлаад баймаар байлаа. Нилээдгүй өдрийн өмнөөс өнөөдрийг хүсэн хүлээсэн сэн. Ийм муухай бүтэлгүй юм болно гэж урдаас мэдсэн ч болоосой. . .
Асаалттай хөгжим уянгалан дуугарч, фм радиогийн хөтлөгч гоёмсог үгээр хачирлан мэндчилгээ дэвшүүлнэ . . .
Алагхан нүдэн чи минь амьдрал минь сэмээрхэн ороод ирсэн ч гэлээ
Амьдарлаас хэзээ ч авч байгаагүй хамгийн үнэтэй бэлэг минь болсон шүү . . .
Танхил гашуунаар биш ч гэлээ гомдоллон уйлахаа болиод нүүрээ хөнгөхөн будаад удахгүй ирэх хүндтэй хүнийг тосон хамаг бүтэлгүй явдлаа тоочоод уучлал гуйхаар шийдлээ. . .
Уг нь өнөө орой хөөрхөн тохилог кафед хайртай залуутайгаа хамтдаа нэг оройг өнгөрөөхөөр урилгыг хүлээн авчихаад хөөр баяр дүүрэн дүүлэх нь холгүй байсан сан. Тэгээд л өөрийн гараар амттай гэгч нь шоколод бэлтгээд зүрхэн хэлбэрт оруулж, хайртынхаа хацар дээр зөөлөн үнсээд өгье хэмээн дотроо хатуу төлөвлөөд интернет ухсаар их л сайхан зураг жортой нь олоод хэвлэж аваад хадгалсан билээ. Эртээд гэртээ салат хийгээд өгсөнд учиргүй баярлаад амттайг нь гайхаад дуустал нь идсэн болохоор л дэлгүүр өчнөөн зардаг хайрцаг савтайг биш өөрийнхөө гараар хийсэн амттай шоколадаар ахиад баярлуулья гэж шийдсэн сэн. Гэрийнхээ хайруулын тавгийг голоод хэрэг болгон дэлгүүр орж цоо шинэхэн бяцхан сав, жор дээр бичсэн бүх зүйлсийг авч хадгалчихаад өнөө өглөөг сэтгэл дүүрэн угтаад толинд харан үсээ самнаж байлаа.
Гэтэл харин шатлан тайрсан хэсэг үсээ урдуураа унжуулбал илүү хөөрхөн харагдах мэт санагдан цаанаасаа эз нь хатгаад байсан болохоороо Танхил хайч гаргаад тэр дор нь тайраад орхисон. Гай дайрсан мэт тэр хэдэн үсээ даанч богино тайрчихав. Толинд хараад янз янзаар хэдэнтээ самнаж үзсэн нь сахил хүртээд шал дордов гэгчээр тэр хэдэн үс үнэхээр эвээ олсонгүйд Танхил өөрийн эрхгүй уур нь хүрч нулимс цийлэлзүүлэн уйлж эхэлсэн билээ. Анх удаагаа энэхүү баярын өдрийг тэмдэглэхээр зэхэхдээ хайртай хүндээ улам ч хөөрхөн харагдахыг хүсэхдээ ийм дэимй юм болно гэж бодсонгүй. Заавал өнөөдөр ингэж тайрахдаа яахад дээ хэмээн өөрийгөө зэмлэн уйлсан боловч яах аргагүй байсан тул бушуухан шоколадаа хийчихээд гал тогоондоо ороод жороо дэлгэн тавиад тухтай нь аргагүй савандаа элдэв зүйл найруулж эхлэхдээ бараг л тайвширсан байлаа.
Гэрийн утас нь жингэнэн дуугархаар нь бушуухан гүйчихээд ирье хэмээгээд утсаа автал найз нь харин яаж баярлах гэж байгааг нь асуусанаар хамаг хэрэг мандсан билээ. Түрүүхэн тайрсан үсэндээ харамссан найздаа нэг гомдоллож эхэлтэл нүднийнх нь нулимс өөрийн эрхгүй цийлэгнэн урслаа. Анх удаагаа баяр тэмдэглэе хөөрхөн харагдая гэтэл гээд л уйлан үглэж байгаад халуун зуухан дээр тавьсан сав, шоколад хийхээр бэлдсэн зүйлээ түрхэн зуур мартжээ. . . Сав шажигнан дуугараад . . . За тэгээд л уйлаад сууж байна даа. . .
Тог тог тог . . . Хаалга зөөлөн тогшиход Танхил гүйн очиж тайлахад хайрт нь улаан сарнайн баглаа барин инээд алдан зогсож байлаа. Шатмаг хиншүү ханхалсан гэр, Танхилын нулимс гүйлгэнэсэн царайг хараад ямар нэг юм болжээ хэмээн дотроо таалаа. Гартаа гал улаан цэцгийн баглаа тэвэрсэн Танхил уруулаа цорвойн гомдолтойгоор ямар нэгэн зүйлийг урд хойно нь оруулан уйлагнан ярьна. . .
Хайрт нь бүгдийг ойлгон түүнийг тэвэрлээ. Танхилаа чамдаа баярлалаа, үнэхээр сайхан байна. Бэлэг . . . Чи минь өөрөө миний бүүр авахыг хүсч байгаа хамгийн үнэ цэнэтэй бэлэг минь юм шүү дээ. Надад өөр элдэв бэлэг хэрэггүй ээ, хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэсэн энэ бүтэлгүйтэл чинь л надад хамгийн өхөөрдөм хөөрхөн бэлэг боллоо шүү дээ.. . . Сүүлчийн дусал нулимс нь хацар дээр нь бөмбөрөн унаж байсан ч Танхил жаргалтай инээмсэглэн байлаа. Удалгүй нүд нь ялимгүй гялалзсан инээд хөөр, аз жаргал бялхсан Танхил хайрттайгаа хөтлөлцөн гадагш гарлаа. Өвлийн сүүлчийн сарыг угтаж, гадаа шинэхэн цас зөөлөн зөөлөн хаялж хөтлөлцөөд яв, хөтлөлцөөд яв гэх шиг Танхилын дэлгэн тоссон алган дээр зөөлөн буугаад хайлан одож байлаа.
Тиймээ бүтэлгүй ч гэлээ өнөөдөр Гэгээн хайрын өдөр.
Siөnna 2007 он 2-13

2007/02/12

Гүн ухаантан болох шахав

Амьдралын утга нь хаана байдын болоо. Хүн хүнийх өөр байдаг юм болуу.
Саяхан ийм нэг асуулт олж хараад блогдохоор шийдлээ.
Блогд би хар тамхи шиг донтож байна аа гэж.
Хэрэв надаас ингэж асуувал би шууд амьдралын утга нь сайн сайхан сэтгэл хангалуун амьдрахад гэж хэлнэ. Уулаасаа миний хамгийн их хүсдэг зүйл бүх юманд сэтгэл хангалуун, асар кайфтай амьдрах. Гэтэл хүссэнээр болохгүй юм. Энэ олон ахуйн жижиг асуудлууд, бас бус зүйлийг яаж зохицуулж хорвоогийн тоосыг хөдөлгөх вэ гэхээс айгаад байхын.
Тэгээд нэг биш нилээд хэдэн арван жил шүү. Магадгүй одоо амьдарч байгаа хэв маяг загвар нь ирээдүйн амьдралын хэвээс тэс өөрч байж магадгүй нэг бол энэ хэмээрээ үргэлж амьдарч мэднэ бүгд надаас шалтгаалаад байхаар гэнэт айдас төрөхийн. Миний гэр бүл, миний үр удам надаас хамааралтай гэхээр хаа нэг айдас төрөөд хариуцлага хүлээмээргүй болоод байна.
Дандаа дардан бол амьдрал асар уйтгартай байх болохоор саадаас аймааргүй байдаг. Гэхдээ сэтгэлийн тэнхээ муу гэж өөрийгөө дүгнэдэг болохоор саадаас яалт ч үгүй зугтаана. Тэгэх тусам улам хүнд саад таараад бүр сэтгэлээр унагаад байх юм. Нэг саад нөгөө саадыг гэтлэх бэлтгэл байдаг болохоор хичнээн тойрч гүйсэн эргээд уулзаад л.
Саад тойрч гүйсэн он жилүүд харамсамаар санагдаад.
Болдог бол буцаж 10 жилийн өмнө очиж байгаад бүх өрөгөө дахиад шинээр хиймээр болоод.
Амьдрал шатрын өрөг шиг гээд нэг хүн блогдоо бичсэн байсан. Өөрийн амьдралаа шалаанд оруулахгүй гэсэндээ өөрт байдаг зарим зүйлээсээ татгалзаж эхэлдэг бололтой.
Тэгэхээр шатран амьдралын хувьд хүү бол найз нар юм шиг. Анд найз нар амьдралын шалгуураар шигшигдсээр дотно анд болдог болохоор Бэрс гардаг хүүтэй төсөөтэй. Зарим нь үрэгдээд холдоод, заримыг нь би өөрөө холдуулаад.
Харин морь бол алдар нэр. Биелэх, хүрэх нь олон зам хэлбэртэй болохоор морины нүүдэлтэй таараад байгаа юм.
Тэмээ бол зорилго. Шув шулуухан нэг л замаар явдаг.
Тэрэг бол итгэл найдвар. Хамгийн захад байдаг болоод ч тэрүү. Эсбол жин дарж оролцдог болоод тэр үү.
Харин бэрс бол мөрөөдөл. Мөрөөдөл болохоор бүгдийг дийлдэг. Бүгдийг хамгаалж болдог.
Шатрын өрөг миний хувьд ингэж буудаг юм харин та нарын хувьд.
Би амьдралын өрөгт золиос гаргах бол иймэрхүү дарааллаар гаргана гэж боджийгаа. Гэхдээ аль болох золиосгүйгээр тоглож хожих ухаан сийлж байгаа.
1. Хүү /тэртээ тэргүй нэг нь явж нэг нь ирдэг/
2. Морь /алдар нэргүй ч хүн шиг амьдарч болно/
3. Тэмээ /зорилгогүй байсан ч хүрч болно/
4. Бэрс /мөрөөдөл агуу ч заавал түүнийг хэрэгжүүлэх хэрэггүй байх нууц байвал гоё юм шиг/
5. Тэрэг /ямар их алдар нэр, найз нөхөд,агуу мөрөөдөл, тов тодорхой зорилготой байлаа ч итгэл найдваргүй бол чи хүн биш /
Хүн итгэл найдваргүй бол дэмий. Өнөөдөртөө гутарч байсан ч маргааш гэдэг өдөрт итгэж найддаг нь хүнийг амьд, амьдрах хүслээр дүүрэн байлгадаг байх.
Амьдралын чинжүү шиг гашууныг мэдэрч байж бал шиг амтыг нь мэдэрдэг
Энэ зүйрлэлд би асар дуртай наасан. Асар их нөлөөлсөн үг.


Миний аав

Чи хэн нэгнийг гомдоож уйлуулж баярлуулж уйлуулж байсануу гэж сая өөртөө асуулт тавьлаа.
Аль аль нь байхын. Магадгүй алдаа оноо нь дэнсэлж явдаг болохоор амьдрал өөрөө утга учиртай байдаг байхдаа.
Бага байхад ээж, аав ойр дотны хүмүүсээ их гомдоож байсан байх гэхдээ тэр гомдол нь өөрөө насанд минь таарсан бичкэн байж дээ.
Харин одоо эрийн цэнд хүр нас биед хүрээд ирсэн үед ойр дотны хүмүүсээ дэмий зүйлээр гомдоож байх юм. Бас тэгээд тэр гомдол нь наснаас минь давсан том байх юм.
Ээжрүүгээ ярихгүй 14 хоног алга болж нэг гомдоож байхад, ахыгаа загнаж бас нэг гомдоох юм.
Хэрэггүй зүйл дээр эд нарыгаа ингээд гомдоогоод байвал бага байхад аав, ээжийн айлгадаг байсан шиг алга болоод айлын хүүхдийн ээж, ах болчих вий дээ гэж бодох юм даа/энд бага насаа дурсав/
Бага байхад аавын хүү байсан юм. Юм л бол аавыгаа дагаад л. Ерөөсөө салахгүй. Ямар сайндаа хүмүүс намайг хамгийн бага нь гэж боддог байсан гэсэн. Манай дүү хөөрхий шууд автоматаар ээжийн хүүхэд болсон. Одоо ч ээжид эрхэлсэн хэвээрээ тэр хоёр их ходий.
Аав намайг хаан явсан ч дагуулж явна. Ажил дээрээ, хөдөөгүүр хамаатан садан хэсэх, ер нь би бага аав байсан юм. Сүүдэр шиг аавыгаа дагаад л.
Гэхдээ хамгийн хөөрхөн нь аавыгаа гомдоодохоос асар их айдаг байсын. Ээж эгээ агаа энэ тэрийг бол шал тоохгүй. Тэс хөндлөн өөрийнхөөрөө дайрдаг яаж ийж байгаад буулгаад авдаг зоргоороо хүүхэд байсан юм. Харин аавыг чадахгүй. Аав надад гомдоод өөр жаалын аав болчих вий гэж асар айдаг байж билээ. Аав надаас юу ч хорьдогүй байж билээ. Би тэр үеийн сумын хүүхдүүдээс хамгийн тансаг хэрэглээтэй нь байсан хэхэ. Аав худалдаа ангийн дарга дэлгүүрт ирсэн хамаг гоё тоглоом, чихэр бүгд надаар дамжина. Хамгийн супер тоглоомыг аав надад хаанаас ч юм олоод ирдэг байсан юм.
Нэг удаа аав минь их ядарч ирсэн байсан юм наадмаар хөдөө гадаа гээд л бас дээр нь найр наадам архи дарс гээд. Миний хүү аавынхаа нуруун дээр гишгээд өг гэхээр нь би дагуулж яваагүйд нь уурласан гар гүй гэж хэлээд гараад явсан аав торойтлоо гэрийнхээ хаалгаар намайг хараад хоцорч билээ. Орой нь ах яахуу дээ өдрийн тэнэглэлээ мартчихсан аавд эрхэлж байгаад өвөрт нь унтсан. Тэгэхэд л аав над миний хүү том болох болоогүй байна даа гэж хэлээд санаа алдсан юм. Би ч бичкэн байсан 10 настай жаал. Гэхдээ би бодоод байдын аав маань тэрэнд нэг их гомдоогүй ч гэлээ би тэр үед лайтай шаналсан юм. Өдөр шөнөгүй хажууд минь сахиж, үхэлтэй үзэж тарж байж авч үлдсэн хүүгээ хайрлахдаа хатуухан үг хэлж чадаагүй юм болов уу гэж одоо боддог юм.
Хааяа нэг гэрийнхээ хаалгаар намайг эргэж ирээд нуруун дээр нь гишгэж өгөхийг харж суугаа аавыгаа одоо санахаар гунигтай байдын.
Тэрнээс хойш асар ухаараад аавыгаа гомдоохгүй гэж онц сурдаг, хувцасаа өөрөө угаадаг, гэрээ цэвэрлэдэг ер нь нийгэмшиж эхэлсэн л дээ. Тэрнээс өмнө бол бүрэн зожиг гар хаагдмал ертөнцөд байсан. Намайг тас зөрөөд хажиглахаар хүмүүс дургүй. Аав тэр бүрд нь намайг их өмөөрч хүмүүстэй ам хаа нэг муруйдаг байсан болохоор би нийгэмшсэн юм.
Нэг их гавъяа байгуулж
Нэр алдарт гараагүй ч
Хүү нь том болоод таниар овоглохдоо
Хүнээс ичэхээргүй аав байсанд тань хүү нь таниараа бахархдаг юм.
Тэнгэрээс та хүүгээ харж байдаг бол алдаа оноотой амьдралд хөл нийлж алхах гээд л хүү нь хичээж байна. Урамыг тань хугалж, итгэл алдруулж явсан алдааг минь та өршөөгөөрэй.
Сайн аавын хүү сайн л хүн байх гэж хүү нь хичээж байгаа.