Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан
Showing posts with label Аялалын цаг. Show all posts
Showing posts with label Аялалын цаг. Show all posts

2009/01/29

Inga Nielsen -ий бїтээлээс



Сансарын зурагнууд




















Тайлбаргїй хїргэв

2008/05/24

Їлэг гїрвэлийн їлдэгдэл

Ажилаар Шаргын говьд ирсийн. Хэдэн єдєр наранд нь шаруулж байж ажилаа дуусчаад буудал ирээд гэвтэж байсан Эмїжиний Шаргын говьд їлэг гїрвэлийн їлдэгдэл байдаг тухай бичсэн єгїїллэг толгой ордог байна ш дээ. Гялс босож харайгаад жолоочтойгоо хоёулаа тэр газрыг мэддэг хїн хайж баахан сурав.
Мэддэг хїн байдгїймаа. Аргаа бараад салбарынхаа хэдэд хэлсэн чинь нэг нь манай аав мэднэ гэдийнаа бєєр баяр болсон гар аавруу нь яриулж аваад єглєє эрт явахаар болов.

Єглєє эрт босоод ах хїїг аваад гараад давхицан Шарга сумын тєвєєс 60 гаран км яваад очлоо. Шаргын говь нь бусад говиудыг бодуул онцлогтой. Элсэн говь биш армаг тармаг євс ногоотой, хєрс нь нилээн їржил шимтэй буудай, хєх арвай, хїнсний ногоо маш сайн ургадаг.

Яг говь гэхээр говь биш, тал гэхээр тал биш халуун гэж жигтэйхэн тэгсэн мєртлєє ус сайтай.

За тэгээд халуун наранд шаруулж 3 цаг гаран давхисаны эцэст зорисон газраа ирлээ. Энэ газрыг энэ ах хїїгээс єєр нутгийн хэн ч мэддэгїй гэнэ л дээ. Одоо том хїї нь мэддэг болж байгаа гэнэ. Манай хєгшчїїл бас л ухаантай байгаа шїї. Їр удамдаа їлдээгээл тэр нууцаа.

Бид хэд нээх хайж тїїртсэнгїй хэсэг бусаг чулуужсан яс олж їзлээ. Сайн ухаж тєнхвєл бїтэн яс гарч ирж болох л юм байна лээ.

Хуучин энд бїїр бїтнээрээ ил гарсан байсныг нь газарч ах хїї булаад далд хийчихсэн гэсэн. Хаа хамаагїй хїн амьтанд мэдэгдэхїй гэж.

Яс нь чулуужаад яг чулуу шиг болчихсон байна лээ Зургийг нь доор хавсаргав. Уул нь манай юм мэддэг хїмїїс очиж судалгаа этэр хийгээд ухаж малтуул зєндєє юм байгаа байх аа


За энэ бол чємєгний яс байгаа ийн чулуужаад газар дээр ил гарсан хэсэг нь бутраад одоо нэг иймэрхїї л байна

Энэ нурууны яс бололтой юм билээ


2007/09/02

Эвэртэй мод

Баянтэс сумын хойгуур алдарт Тэсийн гол урсдаг юм.
Тэсийн голын мєнх ногоон шугуй алдартай юм билээ.

Энэ шугуйн дотор Эвэртэй мод байдаг нь байгалийн сонин їзэгдэл шїї.

Ингээд эвэртэй модыг та бїхэнд толилуулъяа


Байгал эхийн тогтсон энэ модыш хараагїй хїн итгэхгїй юм билээ.

Би ч эхэндээ хїн нїхэлж байгаад л зоочоо биз гээд л байсан очоод їзсэн чинь єєрєє модноос ургасан байдаг байгаа.

Нутгийн зон олны тахин шїтэж ирсэн энэ модыг та нар ч гэсэн нэг єдєр очиж їзээрэй хїмїїсээ.

Хутагтуудын нутаг

Миний ажил хєдєєгїїр дэмий тэнэх бололцоог надад олгодог юм.
Ємнє нь явсан газрынхаа сонин содонг бичиж байна гэсэн ч амжихгїй байсаар завхан нутагаар эхний бичлэгээ хийж байна.

Утаа униар дуу чимээт Улаанбаатараас алсын баруун хязгаар нутаг Завханыы Доной руу нисэх Изнис компаний онгоцонд 32 зорчигч суусны нэг нь бядан явагч миний бие байлаа.

Нэг їеээ бодоход манай орон нутгийн нислэгийн їйлчилгээ давгїй шїї. Ялангуяа Изнисийг овоо олзуурхаад байгаа юм.

за ингээд 32 зорчигч дотор янз янзын насны янзан бїрийн хїмїїс байлаа. Миний хажуугийн суудал дээр Японоос ирсэн настайвтар хоёр хос суусан юм. Тэд загасны уурга барьчихсан байх юм. Далай тэнгис дунд байж энэ хїртэл загасны уурга чирч явдаг гээд хэрэгт дурлаад асуувал далайн загас сонин биш голын тул барих гэж байгаа юм гэнэ. Ер нь тэгээд манай орон нутаг руу жуулчид нилээд явдаг бололтой. Учир нь энэ улаагийн 32 хїний 22 нь гадаад тэр тусамаа жибэнгїїд байсан юм. Ємнє нь Хєвсгєл рїї 30 явахад 20 нв гадаад хїн байж билээ.

За тэгээд онгоцны цонхоор ширтээд давхиад байлаа нэг их газар мэддэг хїн шиг гэхдээ л миний нутаг сайхан юм аа.

Донойд буугаад л шууд 69 хєлєглєн Баянтэс сумруу гарч єглєє.

Баруун хойд хил болсон энэ сум 2000 гаран хїн амтай. Хойд талаараа Тува улстай хил залгадаг бєгєєд энэ хочр улсын хооронд сїїлийн їед хїний шилжилт их болж буй гэнэ: 2000 оны зуднаар малаа барахал хамаг бїсгїйчїїд нь хот орон бараадаад явчихаж. Олон ч залуус ганц бие бєгєєд дундаж нас нь 26-32.

Ингээд л Тува улсаас эхнэр авч буй аж. Цус сэлбэх їйл явц явж байна гэсэн їг шїї.

Баянтэс дээр 310 км замыг туулан 23.00 їед очив.

Баянтэс сумын нутаг.

Тэлмэн нуур хїрэхэд шивэрч байсан бороо Баянтэсийн зах руу ороход ширїїсэж нийлээн хїчтэй орлоо. Гандуу талын євс ногоо усны їнэр аван сэргэж агв гангын їнэр хамар цоргиж сайхан байна шїї.
Энэ зун ер нь Завхан нутаг гандуу байгаа юм байна. Хувьтай хїн хур борооноор гэдэг дээ. Ажил маань саадгїй бїтэх байх гээд л билэгшээж л явлаа.
Борооны дараах тал солонго сайхан байна лээ шїї хажууд байгаа юм шиг гараа сунгаад л хїрч болмоор юм шиг.

Сумын тєв дээр харуй бїрий болж байхад ирлээ. Сайхан монгол гийдаа хийлгэж идчээд л буудлын ємнєх сандал дээр сууж нутгийн сарыг ажиглан хийх бодолд автан суухад анир чимээгїй энэ газар сэтгэлд нэг л дотно байлаа.

Нэг ийм сайхан саруулхан сартай шєнїїд 5 хоног їргэлжилсэн дээ.

Хєдєє газар агаар ч сайхан л байна даа. Єглєє эртлэн босоод л ойр орчины газрыг їзэхээр явлаа. Очсон салбарынхан маанв угталт хийж яамаар байна гэхээр нь танай сумтай жаахан танилцъяа гэтэл хэдэн шил "Боргио" ганзаглаж аваад л ахыг суулгаад л гарч єгсєн. Хєдєєгийн хїмїїсд одоо болтол хот газрынхны таг мартаж орхисон хїнийг хїндлэх тэр зан нь байсаар байгаад баярлаж бахархаж сууна.

Уул нь надаас олон ах эгч хїмїїс та та гээд л орсон айл бїр хойморлуугаа урихаар чинь єєрийн эрхгїй сэтгэлд дулаахан сайхан байдаг вм билээ.


Баянтэсийн хажуугийн бэлд сарлагын сїрэг бэлчиж буй нь.

Сїїлийн хэдэн жилд мал нь овоо єсєж хїн бїр гаднаа 469-ийг сойжээ. Мєн нутгаас нь тєрсєн МУ-ын начин. Нямсїрэнгийн наяин цолны мялаалга болж буйтай таарлаа.

Нутгийн хїчтэй хїїдээ 4 баг тус бїр 50 бог мал сумын тєвийнхєн 100 бог. Нутгийн зєвлєл 5 сая, сумын захиргаа 2 сая, тєсєвийн байгууллагууд 1 сая, бизнес эрхлэгчид нь 1 сая тєгрєг єгч байхийн. /сэтгэлд гэнэт бєх болдог байж гэж бодогдлоо/

Эзэнгїйрч байгаа ч гэсэн бас гэж улс орныхоо хилийг сахин суугаа эдгээр хїмїїсд бид хїндэтгэл їзїїлэх л хэрэгтэй байх.

Бидэнтэй адил хот орон бараадаж тэндээ амьдарч болох бїрэн эрхтэй ч єлгий болсон нутагаа євєг дээдсийнхээ голомтыг сахийн суугаа эгэлхэн ч гэсэн атаархамаар хїмїїс Баянтэс нутагт сууж байх юм даа.