Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан
Showing posts with label Сэтгэгдэл. Show all posts
Showing posts with label Сэтгэгдэл. Show all posts

2009/02/03

Шинэ ном

Зиак та бїхэнд дуулгах нэг сонинтой. Зохиолч блогчин Sienna маань анхны номоо гаргаад ердєє л 4 хонож байна.
Анх энэ зохиолчийн єгїїллэгїїдийг уншаад амтанд нь ороод тээд ер нь гарсан бїтээл бїрийг нь алгасаагїй дээ.
залуусын хайр сэтгэлийн тухай, энгийн хэрнээ нууцлагдмал ноо сайхны тухай, ганцаардсан хїний сэтгэлийг ер нь юм юмыг л бичдэг. Sienna-г улам сайн бичээсэй, олон номоо гаргаасай гэж боддог болохоор анхны ном гарсан даруй авч гарын їсгийг нь зуруулж авлаа.
Хэвлэгдсэн хувь нь ч цєєхєн болохоор та бїхэн сонирхож байгаа бол яараарай гэж зєвлий.
Sienna -ийг зохиолууд эгэл жирийн амьдралд байдаг баяр баясгалан, гунигийг энгийнээр гэхдээ хїнд хїрэхээр бичсэн байдагт дуртай. Хайртдаа бялуу хийх гээд тїлчихээд уйлж байгаа бїсгїй, хар багаас хєєрхєн гэж сэтгэлдээ бодож явсан бїсгїй нь хэрхэн царайлаг бїсгїй болсоныг харан гуниж байгаа залуу, хэлж чадаагїй хайрын їгс, заяаны ханиа хїлээн буй бїсгїй, хайр дурлал амьдралын тєлєє тэмцэж, ухаарч алдаж байгаа залуусын тєрх єнгє єнгєєрєє алаглаж амьдрал сайнтай муутайдаа амттай байдаг юм гэдгийг мэдрїїлж байдаг юм.
Нээх айхтар хїнд биш, гэхдээ зїгээр л нэг байдаг ч зїйл биш єєрийнхєє хэв маягтай єєрийн гэсэн єнгє тєрхтэй шинэхэн єгїїллэг, тууж ийнхїї уншигч бидний гар дээр ирлээ
Унш унш бас данин унш В.И.Чепак

2009/01/29

Нутгархах їзлийн тухай хэдэн їгс

Дэрсї http://deppsu.blogspot.com/, Арсун http://arslans.blogspot.com/ 2 энэ талаар бичлэг бичсэн дуурайгаад бас нэгийг бичий гэж бодоод.
Учир нь энэ нутгархах їзэл нь аливаа бизнес эрхэлж буй хїмїїс, тєрийн албанд орж байгаа хїмсїїдэд их гай болдог гэх її дээ. Би єєрєє ч зах зухаас нь амсаж явлаа хєєрхий цагын сайханд хэхэ.
Ямар нэгэн тендер, албан тушаалын наймаа нь нутагжсан бїлэглэлїїдийн хїрээнд явагддаг болсоныг єдєр бїр л бид харж байгаа.
Энэ нь таньдагїй бурханаас таньдаг чєтгєр дээр гэж боддогоос болдын болуу гэж боддын хааяа. Учир нь мундаг сайн мэргэжилтэнг ажилд аваагїй шалтгаан нь єєрийн нутгийн нэг ширээний бєглєєсийг л авсанд байгаа юм. Энэ їзэгдэл гэхдээ сїїлийн жилїїдэд биш социализмын їед ч бас байсан юм. Нэг нь сайд боллоо шууд нутгийн хїмїїсээ цуглуулж гарна. Энэ муугаар бодуул єєрийнхєє хїмїїсээр хїрээлїїлж юу хийсэн ч чадах орчиноо бїрдїїлж байна гэсэн їг. Сайнаар нь бол нутгийн ахан дїїсээ чирж явна гэхиймуу даа.
Мэдээж єєрийг нь ажилд оруулж, дэмжсэн хїнээ хэн хэнхэглээд ховлоод явж байдын ёстой яамай байна биз дээ.
Тэхээр манай нутгархах їзэгдэл гээч нь бизнес, улс тєрийн бїлэглэлїїдийн эрх мэдлээ хадгалах гэсэн єнгєлєн далдлалт юм уу даа.
За тэр тєрийн алба хаагчид, томчууд нь тэгдийн байгаа биз гэтэл яагаад энгийн иргэдийн дунд энэ їзэгдэл тийм их газар авсан юм бол.
Нэг талаасаа манайханы нийгмийн тїїчээ болсон хэсэг болох эрдэмтэд, дуучид, сэтгїїлчид гэх мэт нь єєрсдєє энэ жалганы їзлээ магтан дуулаад байдагтай холбоотой.
ТВ-р тэр нутагаас тєрсєн хїї, тэр хангайгаас гарсан аварга, тиймч нутгийн эрдэмтэн гээд л. Зїгээр л манай монголын гэж яагаад болдгїй ийн.
Нєгєє талаасаа бид суурин иргэншилд шилжээгїй нїїдлийн соёлоосоо салаагїйтэй нь холбоотой байх.
Суурин газрын хїнд чи хаана тєрсєн, ямар їндэстэн ёстой падлий байхгїй, гэтэл манайд яаж байна эхнэр авах гэхээр л аль нутгийнх ийн, хаанахынх ийн, ямар їндэстэй яадаг ийдэг гээд асууж гарна. Нутгийнхаа нэг юмтай суувал уул нь зїгээр ч гэх шиг яриж єгнє шїї дээ. Бас тэгээд л нэг хїн ирэнгїїт л тэндхийн цагаачид гээд л. Єєрсдєє нээх цагаач биш ч юм шиг. Єєр газар очуул бас яг тэгж хэлїїлэхээ мэдэхгїй.
Нэг хїнийг муулахдаа нутгийнхийг нь хамаатуулж ирээд л муулна. Тухайн хїнийг л тусад нь муулахгїй энэ муусайн Сантынхан харамч бирдїїд, Тєв аймгийн саарин хєлтїїд гэж ирээд л.
Тэхээр надад нэг ийм санал байна кїмсїїдээ.
Ер нь тэгээд нутгархах дуртай, жалганы їзлээс ерєєс салж болохгїй юм чинь Увс нь бай, Хэнтий ч бай, Тєв нь ч бай, ер нь хаанахын нь ч бай бїгдээрээ л Монгол гэсэн нэгэн жалганд амьдардаг юм чинь Монгол гсн жалганы їзэлээр євчлий л дєє.
Ядаж л жалганы хэмжээ нь том бахархах юм нь олон болий ш дээ

2009/01/23

Амбиграмм

Дэн Брауны Ангелы и демоны гэдэг номыг ойрмогхон уншсын тэгсэн тэр дээр гардаг амбиграмм нь их сонирхол татаад та бїхэнд сонирхуулах гээд оруулаад ирлээ.


За єєр бас ийм амбиграммууд байна














2008/03/25

Эргэж ирлээ

Ойрын онд блог этэрээр шагайсангїй.

Учир юунд гэвээс ажил хэргийн асуудсал ихсээд, айл хунараар хэсэх нь дэндээд арай гэж шєнийн бор хоногтоо гэртээ орж дэр толгой хоёроо уулзуулж байгаад болном. хэхэ нээн их ажилтай хїн шиг .

Ер нь бол нэг хэсэг зїгээр л залхуурлаа. Нєхдїїдийн бичсэнийг уншиж сэтгэлийн цэнгэл эдлэх шив дээ энэ хугацаанд .

Хавар цаг хаяанд ирээд л сайхан байна даа уул нь. Мартсанаас манай зулзага том болсон гэж жигтэйхэн одоо л жинхэнэ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болж байна доо. Ааш занг нь олох гэж аав энїїхэндээ сандар ч л байна. Ээж нь хол байгаа ийн гээд эрхлїїлсэн биш одоо ч намайг будаа болгож байна доо. Яая гэхэв єєрєє унасан хїїхэд уйлдагїй гэсэн хїмїїжих байгаа л гэж бодож байна гэхдээ буруу эрхлэхгїй байгаад нь аав хальт баярлаад байгаа ш дээ.

Єєр нээх сонин содон їйл явдал болоогїй юм байхдаа гїй ээ болсон л байх цагаан сар, март, валетин, цэргийн баяр гээд л бєєн шоу моу болсон байх одоо ч толгойд їлдсэн нь ховор байна доо энэ жил ч ажлынхантайгаа л єнгєрєєв дєє ээрэгтэй ээмэгтэй хїмїїсийн баярыг. Манайхан ч сайн бахирдаг болж байна даа.

Гэргий эзгїй тул валентин этэр бол асар уйтгарын єдрїїд болоо ш дээ
За за нэг иймэрхїї маргаашнаас гоогоо бичлэгїїд оруулна аа








2007/07/17

Hangai Govi iin zavsaraar

Hangai goviin zavsaraar demii tenej baina oo
Aihtar genet gereesee garch dutaalaa sh dee
Ajil ch ene zugt baisn bolood teruu haranhui shunuur dutaalaa shd ee naashaa
Ochigdur unuudur hoer ovoonii naadam ene ter uzej harj saihan bailaa gants hoer patiar tatsanaa sonirhuulii.
Ingehed bi 3 sariin 6-s hoish niitdee 15 000 km zam tuulsan baina geed boddoo hehe
Sain yavsan bgaa biddee Udahgui yavsan chiglelee km burtei ni gazriin zurag deer zurj useh gej bgaa yum yu garah bol gej bodood baina

1. Zorgol Hairhan uul














2. Naran shingeh ued





































2007/01/28

Володя Высоцкий

Владимр Высоцкий. Өмнө нь энэ хүнийг тэгтлээ их мэддэгүй байлаа. Гальт кино жүжигчин, нэгэн үеийн залуусын шүтээн нь байсан гэж сонсож байсан. Харин урьд орой ОРТ-р энэ хүний дурсгалд зориулсан концертыг үзлээ.
Оросын бүх алдартай жүжигчид, дуучид түүний дууг дуулж, өөрсдөө энэ концертийг нь хөтлөж байх юм.
Хмельницкий, Безруков, Почечников, Горбунов, Иосиф Кобзон и далее.
Супер супер бас дахиад супер. Ийм гоё дуунуудыг дуулдаг байсаныг нь юун хожуу мэдэрсэн юм бэ л гэж бодлоо. Орсын алдартнууд энэ дууг нь дуулж байхад ийм байгаа юм чинь өөрөө дуулсан нь бүр лайтай байгаа гэж бодоод шууд шөнийн 3 цагт гарч гүйгээд интернэтээс дуулсан дуунуудыг нь татаж аваад сонслоо ш дээ. Өмнө нь энэ хүний дууг сонсож байгаагүйдээ өөртөө харамслаа.
Юу ч гэмээр юм нэг тийм эгэл энгийн хирнээ хүний зүрх сэтгэлийн уянгын чавхдасыг нь хөндсөн юм бодогдуулсан дуунууд байна лээ.
Дуулсан дуу бүр нь өөрийн хөг аялгуу магадгүй өөрийн түүх, эсвэл хаа нэгтэйй болсон явдал, сонссон сураг чимээ гээд л юм юмны тухай гэхдээ энэ нь хүнд юм бодогдуулахаар гоё. Нээрээ гоё гэдэг үг багадах байх гэж би ойлгоод байгаа.
Сэтгэлийн тань хөгийг оролдож чамайг хөглөх гээд байгаа ч юм шиг тэгсэн мөртлөө гэнэт тунирхан шаал өөр юмны тухай хүүрнэх шиг, нэг бол сэтгэлийн хөдлөлөөө тодоор гарган чамайг хөгжөөж эргэж хургаад л.
Хөгжим дууны үг хоёр нь надад л нэг иймэрхүү бодол төрүүлсэн. Хамгын гол хэлж буй зүйл нь хүн хүнээрээ байх л чухал гэдгйиг л хүн бүрт хүргэж байгаа юм болов уу. Би лав одоо Высоцкийгоос салахгүй ээ. Ёстой нөгөө улаан фэн гэж байдаг бол тэр нь болно оо хэхэ. Та нар ч гэсэн нэг сонсоод үзэрэй. Хамгын гол нь дууных нь үг, гаргаж буй сэтгэл хөдлөл мөн түүний аяыг нь тогтоод удаан сонсоход л болно.
Сая сая залуусын зүр сэтгэлийг эзэлж тэртээ он жилүүдэд шүтээн болж байсан нь үнэхээр лайтай юм аа. Магадгүй хүн бүрийн сэтгэлд байсан уянгын чавхдасыг нь энэ хүн хамгийн ихээр хөндсөн байхаа гэж.
В.Высоцкий танд баярлалаа. Хүн хүнээрээ мөн тан шиг байх сайхан юм аа. Энийг би энэ нэвтрүүлгээс чинь харлаа. Сайн найз сайн аав, сайн иргэн байна гэдэг тань шиг л амьдрахыг хэлдэг юм байна. Танд баярлалаа. Би бас хорвоог дутуу дулимаг мэдэрч явсан байна. Дахиад зөндөө олон гайхам, сонин зүйлүүд дандаа тааралдах байхаа.
Алдсан алдаагаа нулимал хаячаад ахиад урагшаа алх
Амьдрал өөрөө баян болохоор алзахгүй чи
Бодол бүрээ цэгцлээд босоод алх
Богинхон шүү чиний амьдрал амтыг нь мэдэр