Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/05/10

Би мартагдана


Гараараа биеийг чинь ямар зөөлнөөр энхрийлж таалж байсныг

Гайхалтай сэтгэлийн хөдлөл, үнсэлт, тэврэлт, дурлалыг
Магадгүй нэрийг минь, насыг минь, нүдийг минь
Мартчихна даа чи, бүгдий нь ор тас мартана

Зөөлөн салхи чихэнд чинь нэрийг минь дандаа шивнэдэг
Зөрөөд өнгөрхөд чинь модод зүрхээн дор чинь дэвсдэг
Зүрх чинь намайг мэдэрдэг ч чи гайхан зогтусаад
Зүгээр л навч гээд дээгүүр минь гишгээд өнгөрдөг

Бороотой чийглэг салхи хөшиг тэврэн эргэлдээд
Болор тунгалаг саран цонх дүүрэн ширтээд
Саруулхан шөнө гарыг минь дэрлээд ямар зүүд зүүдэлсэнээ
Санахгүй дээ чи, яасан ч эргэж санахгүй

No comments: