Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/07/13

Наадам манай нутгийн наадам

За сайхан наадав уу

Би ч сайхан л наадлаа. Бөх сайхан болж бөөн баяр суужийна жил жилийн хэдэн найрааны начингуудыг харж уур хүрч байсан чинь энэ жил овоо дориун хэдэн залуус будаа болгоод хаялаа. Юун Өсөхбаяр юун Сүхбат, юун Сумъяа юун Бат эрдэнэ. Гэхдээ сумъяа г уначихаар нь муухай харамсалаа ш дээ энэ хэдэн гараасаа арай эр хүний нүнжигтэй мөс сайтай нь гэж боддогын гэхдээ унасан ч сайхан үнсээд тахимаа өгч энэ тэр баярлууллаа ш дээ Тэр мангар Өсөхбаярыг ээ нам уначихааад ичихгүй тахимаа өгөхгүй зогсоод байхын.
Ул нь Жавхаа зааныг овоо дэмжээд байсан мань хүн бас овоо булхай хийж сурч байх шиг байна.
За тэгээд бусад шөвгөд үлдсэн бөхчүүд эр хүнүүс. Ёстой нэг санаанд оромгүй сайхан наадам болоо доо. Яджийхад нутгаас яасан олон цолтон төрөв. Алтайн хөх уулс өндөлзөөд л хэдэн хүүгээ хүлээж суугаа даа. Нутгийн залуус бужигнуулахаар чинь сэтгэл хөдлөөд л наадмын талбай руу чавхдлаа ш дээ. Бөөн доргио гарууд нураах алдан балиашиг хийлээ.
Засагт ханы хөх харчуул хэцүү байгаа биз гэж одоо асуумаар санагдаад л хэхэ дэмийрч байна оо энэ жалганы үзлээр.
Мөнхбаатар заан ёстой нэг хүчээр аагилан байж түрүүллээ дээ. доржсамбуу жаахан азгүй байна даа. Олон жил сайхан барилдаж буй бөхдөө.

За наадам сайхан боллоо. Харамсалтай нь морь сур үзэж чадсангүй бөхийн дэргэдээс холдож чадалгүй суусаар байгаадл надлам дууслаа.

Дэнж хотойтол наадсан монгол түмэн минь лараа жилийн наадам хол байна даа хол байна.

Жилийн жилд ийм сайхан наадам болдог бол нээрээ юу гэхэв

Дараа жилийн наадмаар нутгийн залуус улам сайн барилдаасай.

Нутгийн хөх уулс өндөлзөж та нарыг хүлээнэ
Нутгийн улаан толгод барааны алсаас угтана
Дэлгэр сайхан наадмаа баярлуулж
Дэнж хотойлгосон хөвгүүд минь гэж

Дэлхийлд ганцхан заяах нутгийн түмэн чинь хүлээнэ ээ залуусаа

1 comment:

steppemoon said...

Saixan Naadam bson shuu tee, bi bas ix bayaslaa box eter baaxan xarj xexe. Shine nachin, Xartsaguud saixan bna oo. Ter turuulsen boxod jaaxan durguimaa ke ke, Dorjsambuu Bayarjavxlang demii unagasiimaa yadartsan bxad n! Za ter yaxav, tanai Gobi-Altain Ganbaatar ch saixan er dee, uul xangai shig l... ;)