Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2009/02/03

Шинэ ном

Зиак та бїхэнд дуулгах нэг сонинтой. Зохиолч блогчин Sienna маань анхны номоо гаргаад ердєє л 4 хонож байна.
Анх энэ зохиолчийн єгїїллэгїїдийг уншаад амтанд нь ороод тээд ер нь гарсан бїтээл бїрийг нь алгасаагїй дээ.
залуусын хайр сэтгэлийн тухай, энгийн хэрнээ нууцлагдмал ноо сайхны тухай, ганцаардсан хїний сэтгэлийг ер нь юм юмыг л бичдэг. Sienna-г улам сайн бичээсэй, олон номоо гаргаасай гэж боддог болохоор анхны ном гарсан даруй авч гарын їсгийг нь зуруулж авлаа.
Хэвлэгдсэн хувь нь ч цєєхєн болохоор та бїхэн сонирхож байгаа бол яараарай гэж зєвлий.
Sienna -ийг зохиолууд эгэл жирийн амьдралд байдаг баяр баясгалан, гунигийг энгийнээр гэхдээ хїнд хїрэхээр бичсэн байдагт дуртай. Хайртдаа бялуу хийх гээд тїлчихээд уйлж байгаа бїсгїй, хар багаас хєєрхєн гэж сэтгэлдээ бодож явсан бїсгїй нь хэрхэн царайлаг бїсгїй болсоныг харан гуниж байгаа залуу, хэлж чадаагїй хайрын їгс, заяаны ханиа хїлээн буй бїсгїй, хайр дурлал амьдралын тєлєє тэмцэж, ухаарч алдаж байгаа залуусын тєрх єнгє єнгєєрєє алаглаж амьдрал сайнтай муутайдаа амттай байдаг юм гэдгийг мэдрїїлж байдаг юм.
Нээх айхтар хїнд биш, гэхдээ зїгээр л нэг байдаг ч зїйл биш єєрийнхєє хэв маягтай єєрийн гэсэн єнгє тєрхтэй шинэхэн єгїїллэг, тууж ийнхїї уншигч бидний гар дээр ирлээ
Унш унш бас данин унш В.И.Чепак

8 comments:

Мика /美香/ said...

Ямар үнэтэй, хаана зарж байгаан?

Чепак said...

Аз хур, Hi-fi-н TOBS дэлгїїрїїдэд їнэ 4679 байхаа

Amgaa said...

www.dayarmongol.com дээрээс хэдэн өгүүллэгийг нь уншиж байсан сайн зохиолч шүүү.

Чепак said...

Сайн сайн одоо тэгээд анхны нь ном гарчлаа даа

Энэнээс хойш бємбєгдєєд байхын байлгїй дээ

Anonymous said...

Интернэт-ээр унших арга байна уу

Чепак said...

http://sienna.blog.banjig.net/ Çîõèîë÷èéíõ íü áëîã

A.Амарсайхан said...

Пөөх. Номын дэлгүүр лүү явъя байз. Харин хаашаа вэ?

Чепак said...

Амараа ах: АЗ ХУР, ИНТЕРНОМ, TOBS луу яваарай