Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2010/01/08

61 АХ



Бумаа ахын шинэ ном гарсан байна. Бушуухан авна гэж бодсон ч гэрээс гарахгүй байгаа хүн одоохондоо авч амжаагүй л байна.

Бумаа ах маань ер нь хүний сэтгэлийг мэдэрч нэг тийм гоё мэдрэмж, эсүүл бүүр гуниг төрүүлж орхидог хүн л дээ. Анх Бумаа ахын өгүүллэгүүдийг блог дээрээс нь уншаад тэгээд амтанд нь орчихсон доо. Алсад мордсон Жийжээ нтрыг уншихдаа ажил дээрээ уншиж байгаад ганцаараа баахан инээж билээ. Хүмүүс намайг энэ яг галзуурсан байхаа гэсэн шиг хараад. Би бүр номондоо орчихсон нулимсаа гартал инээгээд. Сэтгэлээсээ бүүр нээх гоё инээх, эсүүл гуниглах сайхан шүү тэр тусамаа уран зохиол уншаад.
Өмнө гарсан "Сэмэрч үл барагдана" гэдэг ном нь миний байнга эргүүлж тойруулж дахин дахин уншдаг амттай номын маань нэг.
"Цав цагаан", "Би чамайг мартахгүй", "Гагнаас" гээд өгүүллэг болгон нь намайг уярааж, ухаарал хайрлаж байдаг юм.
Одоо шинэ номыг нь уншихдаа юу мэдрэх бол гэхээс тэсэн ядан хүлээж байна. Энэ удаа гарын үсэгтэй номыг тань авий Бумаа ахаа хэхэ.

3 comments:

Хvсэл said...

сэмэрч үл барагдана... амьдралыг, хайрыг зүгээр ганцхан үгээр хэлчихсэн юм шиг гарчиг нь хүртэл гайхалтай...

Бум said...

монголд байгаа бол 99017136 гээд залгаарай
баярлалаа

Чепак said...

@Хүсэл: Харин тиймээ гоё ном шүү ёстой л сэмэрч үл барадана доо уншаад

@Бумаа ахад: Монголд л байгааа хэхэ тэгье тэгье