Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/01/12

Шөнө дунд

Амирлангуй их хүсэл үүлэн сүүдрээс дайжиж
Алаг дэлхий аниргүйд автан шөнө ирэхүйд
Амраг хосууд хайраараа зул асааж
Алиахан жаргалдаа сүлэлдэн уусахад
Хайрын цэцэг шөнө ургадаг

Нам гүмийн дундах тэр тансаг аялгуунд
Нялх үр хэвлийд ургадаг
Үлгэр уяссан бүүвэйн дуутай
Үгсэж бүх хорвоо уярна
Шөнө дунд үр ургана

Энгэрээс сүү ивлэж
Элгэнд энхрийхэн нар асахад
Үүлэн сүүдрээс үрээ харамлан
Үнсэхдээ тарни шивнэж
Шөнө дунд би ургана

Удаан хүлээсэн хүүгээ санаж
Уярч суухдаа санаж бэтгэрээд
Бурхад амрах гэгээн шөнөөр
Буурал ээжийн санчганд мөнгөн хяруу нэмж
Шөнө дунд ижий минь ургана

Нөмгөн цагаан салхиар орчлонг шинжиж
Нөмөр дулаан аав минь бодлоо тайлж нойрсоход
Сарны мөнгөн туяа духанд минь үрчлээ нэмж
Сайхан аав минь зүүдэлж ухаан нэмнэ
Шөнө дунд аав минь ургана

Дахиад л шөнө болоход орчлон ивлэнэ
Далай их хайранд амьдрал үржинэ
Атаа хорсол муу бүхнээс ангид
Аниргүй чив чимэээгүй шөнөөр
Ахин дахин нас нэмж
Шөнө дунд хүн ургана

3 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Нэг сайн блогч шинээр төрж байгаад баяртай байна. Амжилт хүсье. Өөрөө ер нь зэгсэн бичээч болохоор хүн юмаа.
Блогийг чинь блогпорталд бүртгэв.

Чепак said...

Урмын үгээр өчүүхэн намайг тэтгэсэнд талархаж байна аа.

Марта said...

bicheed baigaarai and mine. amjilt