Санаад л, санаад л, санаад л
Аль хэзээний өнгөрсөн тэр дурлал
Ахин ирсэн юм шиг
Санаад л, санаад л, санаад л
Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л
Тэврэхсэн, үнсэхсэн, энхрийлэхсэн
Тээр жилийн анхны нэгэн болзоо шиг
Тэвдээд л, тэвдээд л, тэвдээд л
*********************************
Чамайг дурсан сэтгэлээ аргадан сарxад шимэxдээ
Чимээгуй ертөнцийн ширxэг болон гунигаа аялна
Аяганд мэлтэлзэx сарxадын үнэр xамар цоргиxод
Амраг сэтгэлийн уяа xувирч сэтгэл гэгэлзүүлнэ
Борооны дараах цэцэгс уйлахыг би харсан
Буурал модод навчин нулимсаар уйлахыг бас үзсэн
Цэцэгс шүүдрээр модод навчисаар уйлдаг
Цэнгэлээр дулихан энэ хорвоод би гунигаар уйлдаг
Сарны дор уйтгарт автан бодол болон суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам
No comments:
Post a Comment