Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/01/22

Сарны дор гунигт автан уйтгарлан суухуй дор
Сар ч бас над лугаа гунигт дарагдах авай
Орь ганцаар гунигийн ертөнцөд би уйлнам
Орой дээр минь ганцаардлын дууг чи дуулнам

Харанхуй аниргүйн дунд би дотогшоо уйлж
Халуун нулимсаараа сэтгэлээ угаах агаад
Сэтгэл онгойж цээж дүүртэл амьсгалах мөчид
Сар тонгойж сэтгэлийг минь гэрэлтүүлэх мэт

Нугас шувууд ч үгүй эзэнгүй бас л өнчин
Нуурын ус гунигийн аялгууг тоглох шиг санагдана
Яг л тэр гунигт аялгуунд тохирсон дууг нь
Ялгуун саран надад зориулж дуулах шиг бодогдоно

Гуниг харуусал шингэсээр нулимс унах аж
Гашуун амт нь нуурын усанд шингэн уусах аж
Саран авхай нуурын уснаа толидон буух аж
Сар, сэтгэл, нуур гурав ийн нэгдэх аж

No comments: