Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/02/12

Миний аав

Чи хэн нэгнийг гомдоож уйлуулж баярлуулж уйлуулж байсануу гэж сая өөртөө асуулт тавьлаа.
Аль аль нь байхын. Магадгүй алдаа оноо нь дэнсэлж явдаг болохоор амьдрал өөрөө утга учиртай байдаг байхдаа.
Бага байхад ээж, аав ойр дотны хүмүүсээ их гомдоож байсан байх гэхдээ тэр гомдол нь өөрөө насанд минь таарсан бичкэн байж дээ.
Харин одоо эрийн цэнд хүр нас биед хүрээд ирсэн үед ойр дотны хүмүүсээ дэмий зүйлээр гомдоож байх юм. Бас тэгээд тэр гомдол нь наснаас минь давсан том байх юм.
Ээжрүүгээ ярихгүй 14 хоног алга болж нэг гомдоож байхад, ахыгаа загнаж бас нэг гомдоох юм.
Хэрэггүй зүйл дээр эд нарыгаа ингээд гомдоогоод байвал бага байхад аав, ээжийн айлгадаг байсан шиг алга болоод айлын хүүхдийн ээж, ах болчих вий дээ гэж бодох юм даа/энд бага насаа дурсав/
Бага байхад аавын хүү байсан юм. Юм л бол аавыгаа дагаад л. Ерөөсөө салахгүй. Ямар сайндаа хүмүүс намайг хамгийн бага нь гэж боддог байсан гэсэн. Манай дүү хөөрхий шууд автоматаар ээжийн хүүхэд болсон. Одоо ч ээжид эрхэлсэн хэвээрээ тэр хоёр их ходий.
Аав намайг хаан явсан ч дагуулж явна. Ажил дээрээ, хөдөөгүүр хамаатан садан хэсэх, ер нь би бага аав байсан юм. Сүүдэр шиг аавыгаа дагаад л.
Гэхдээ хамгийн хөөрхөн нь аавыгаа гомдоодохоос асар их айдаг байсын. Ээж эгээ агаа энэ тэрийг бол шал тоохгүй. Тэс хөндлөн өөрийнхөөрөө дайрдаг яаж ийж байгаад буулгаад авдаг зоргоороо хүүхэд байсан юм. Харин аавыг чадахгүй. Аав надад гомдоод өөр жаалын аав болчих вий гэж асар айдаг байж билээ. Аав надаас юу ч хорьдогүй байж билээ. Би тэр үеийн сумын хүүхдүүдээс хамгийн тансаг хэрэглээтэй нь байсан хэхэ. Аав худалдаа ангийн дарга дэлгүүрт ирсэн хамаг гоё тоглоом, чихэр бүгд надаар дамжина. Хамгийн супер тоглоомыг аав надад хаанаас ч юм олоод ирдэг байсан юм.
Нэг удаа аав минь их ядарч ирсэн байсан юм наадмаар хөдөө гадаа гээд л бас дээр нь найр наадам архи дарс гээд. Миний хүү аавынхаа нуруун дээр гишгээд өг гэхээр нь би дагуулж яваагүйд нь уурласан гар гүй гэж хэлээд гараад явсан аав торойтлоо гэрийнхээ хаалгаар намайг хараад хоцорч билээ. Орой нь ах яахуу дээ өдрийн тэнэглэлээ мартчихсан аавд эрхэлж байгаад өвөрт нь унтсан. Тэгэхэд л аав над миний хүү том болох болоогүй байна даа гэж хэлээд санаа алдсан юм. Би ч бичкэн байсан 10 настай жаал. Гэхдээ би бодоод байдын аав маань тэрэнд нэг их гомдоогүй ч гэлээ би тэр үед лайтай шаналсан юм. Өдөр шөнөгүй хажууд минь сахиж, үхэлтэй үзэж тарж байж авч үлдсэн хүүгээ хайрлахдаа хатуухан үг хэлж чадаагүй юм болов уу гэж одоо боддог юм.
Хааяа нэг гэрийнхээ хаалгаар намайг эргэж ирээд нуруун дээр нь гишгэж өгөхийг харж суугаа аавыгаа одоо санахаар гунигтай байдын.
Тэрнээс хойш асар ухаараад аавыгаа гомдоохгүй гэж онц сурдаг, хувцасаа өөрөө угаадаг, гэрээ цэвэрлэдэг ер нь нийгэмшиж эхэлсэн л дээ. Тэрнээс өмнө бол бүрэн зожиг гар хаагдмал ертөнцөд байсан. Намайг тас зөрөөд хажиглахаар хүмүүс дургүй. Аав тэр бүрд нь намайг их өмөөрч хүмүүстэй ам хаа нэг муруйдаг байсан болохоор би нийгэмшсэн юм.
Нэг их гавъяа байгуулж
Нэр алдарт гараагүй ч
Хүү нь том болоод таниар овоглохдоо
Хүнээс ичэхээргүй аав байсанд тань хүү нь таниараа бахархдаг юм.
Тэнгэрээс та хүүгээ харж байдаг бол алдаа оноотой амьдралд хөл нийлж алхах гээд л хүү нь хичээж байна. Урамыг тань хугалж, итгэл алдруулж явсан алдааг минь та өршөөгөөрэй.
Сайн аавын хүү сайн л хүн байх гэж хүү нь хичээж байгаа.

4 comments:

Anonymous said...

Гоё нийтлэл байнаа.Чамд баярлалаа.Би бас блогтоо аавынхаа тухай нийтлэсэн.Чи нэг заваараа миний блогт зочиж миний нийтлэлийг уншаарай.www.narantsogt.blogspot.com шүү. Чамд амжилт хүсье.

Dashtseren Jargalsaikhan (Daashaa) said...

ёстой гоё бас дахин гое. надад бас яг иймэрхүү явдал тохиолдож байсан. уншаад бурхан болсон аавыгаа бодоод, бас гомдоож байснаа бодоод уйллаа.
аавдаа хайртай.

Dashtseren Jargalsaikhan (Daashaa) said...

ёстой гоё бас дахин гое. надад бас яг иймэрхүү явдал тохиолдож байсан. уншаад бурхан болсон аавыгаа бодоод, бас гомдоож байснаа бодоод уйллаа.
аавдаа хайртай.

Урагшаа!!! said...

сайхан нийтлэл байна. Чи сайн хүү байж чаднаа. Сэтгэлээс гарсан бүхэн сэтгэл хөдөлгөнө